gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ОУВС: 440 сая ам.доллар Монгол банкинд шууд төвлөрнө

Х.Көгершин
Улс төр
2017-03-10
0
Twitter logo
 
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд З.Нарантуяа, Л.Болд Б.Пүрэвдорж нар өчигдөр ОУВС-гийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакертай уулзаж, тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай тохиролцсон хэлэлцээний талаар болон бусад асуудалд хариулт авчээ.

ОУВС-ийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакерын хэлж буйгаар 440 сая ам.доллар Монгол банкинд шууд төвлөрнө. Үүгээрээ Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад хандивчлагчдыг тусламжаар орж ирж байгаа хөрөнгө нь төсвийн дэмжлэг мөн тодорхой хэсэг нь төслийн санхүүжилтэд зарцуулагдах юм байна.

Бусад хандивлагчдаас орж ирж байгаа дэмжлэг нь эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацаа урт бөгөөд маш бага хүүтэй дэмжлэг болно. Төсвийн алдагдал өндөр байгаа учраас төсвийн алдагдлыг төсвийн тогтвортой байдлын хуульд заасан хувь хэмжээнд аваачихад хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа гэдгийг ч тэрбээр уулзалтын үеэр хэллээ.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд ОУВС-ийн хөтөлбөр болон бусад дэмжлэг болох гурван тэрбум ам.долларын ач холбогдлыг ойлгож байгаа ч манай улсын нийт өрийн хэмжээг улам нэмэгдүүлэхээс болгоомжилж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн төсөвт суусан төсөл хөтөлбөр гэхээсээ илүү үр ашигтай төслүүдэд санхүүжилт өгөхөд илүү анхаарч ажиллана гэдэгт нь найдаж байгаагаа хэллээ.

Нийгмийн халалмжийн зардлыг танахгүй байх хатуу байр суурьтай байгаа гэдгээ ОУВС-ийн суурин төлөөлөгч хэлсэн байна. Тухайлбал хүүхдийн мөнгийг одоо хамрагдаж байгаа 60 хувийг 40 хувьд нь өгөхөөр шийдвэрлэж, үлдсэн 20 хувийг нь хүнсний талон хэлбэрээр олгохоор ярилцаж байна. Ойрын хоёр жилд төрийн албан хаагчдын цалинг огт нэмэгдүүлэхгүй байхаар Засгийн газартай ярилцсан. Харин Хүнсний талоны тухайд ямар хүмүүст өгөхийг Засгийн газар тогтоох ёстой гэсэн хариултыг тэрбээр хэллээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа ОУВС-гаас Эдийн засгийг эрүүлжүүлэх зөв шаардлагыг тавина гэж хүлээж байсан. Гэхдээ төрийн үр ашиггүй урсгал зардал болон улстөржсөн амлалт маягийн нийгмийн зардлуудыг танах талаар Засгийн газартай хийх хэлэлцээртэй тусгах саналыг дахин илэрхийлсэн. Мөн тэрбээр хүүхдэд зориулагдаж байсан мөнгөний тодорхой хувь хэнд очих гэж байгаа нь тодорхойгүй болж байна. Мөн тэтгэвэрийн насыг хойшлуулах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэх тухай асуудлуудаас гадна татварын бус нөхцлөөр орлого төвлөрүүлэх боломж байсан гэдгийг хэллээ.

ОУВС-ийн суурин төлөөлөгч хэлэхдээ ирэх сарын 10-наас ажлын 5-10 хоногийн өмнө Монгол УИХ Төсвийн тодотголоо батлах ёстой. Төв банкнаас арилжааны банкуудад хөндлөнгийн гадны байгууллагаар аудит хийлгэж эхэлсэн байх. Мөн төв банк төсөвтэй адилтгах ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхгүй гэсэн урьдчилсан гурван нөхцлийг хангасан байх шаардлагатай. Эдгээр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн асуудал ОУВС-ийн захиралуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэнэ гэдгийг уулзалтын төгсгөлд хэлжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан