Монгол Улсын Гадаад харилцааны яам, Аргентин Улсын Гадаад хэрэг, шашны асуудал эрхэлсэн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо болжээ.
Уулзалтаар хоёр тал бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрийн төслийг тохирч, үзэглэв. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай иргэд Латин Америкийн орнуудаас Чили, Перу, Мексик, Колумби, Куба, Бразил, Аргентинд хөнгөлөлттэй зорчих зохицуулалттай болж байгаа юм.
Түүнчлэн уулзалтаар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны ойрын зорилтууд, боломжит салбарын талаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, талууд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоо байгааг санал нэгтэй тэмдэглэв. Аргентин Улс нь малын гоц халдварт өвчнийг бүрэн устгасан туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн. Тус улс Индонез Улсад сүүн бүтээгдэхүүний технологийг сайжруулах, Камбож Улсад малын эрүүл ахуйг хангах, дархлаажуулах, олон улсын стандартад нийцсэн үхрийн махны үйлдвэрийн технологи нэвтрүүлэх, Армени Улсад дэвшилтэд технологид суурилсан газар тариалан хөгжүүлэх чиглэлээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.
Монгол, Аргентины хооронд 1971 оны есдүгээр сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2016 онд Аргентинаас 1.5 сая орчим ам.долларын бүтээгдэхүүн худалдан авснаас бяслаг, шар буурцагны тос, шоколад, какао агуулсан бүтээгдэхүүн, хатаасан жимсний импорт зонхилсон байна.
Манай улс Латин Америкийн орнуудаас Мексик, Бразил, Колумб, Куба, Парагвай, Аргентин зэрэг улстай ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай ажиллаж байна.