gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цагдаа болон эрүүл мэндийн байгууллага ХАМГИЙН ИХ АВЛИГА авдаг

Х.Көгершин
Нийгэм
2017-03-09
0
Twitter logo
 
Транспэрэнси Интэрнэшнл байгууллага Ази, Номхон далайн бүс нутгийн 16 оронд хийсэн “Дэлхий нийтийн авлигын барометр” судалгаагаа энэ сарын 7-нд зарлажээ. Тус судалгааны талаар Транспэрэнси Интэрнэшнл Монголиа байгууллагын Ерөнхий захирал Э.Мөнхжаргал танилцууллаа.

Монголын төрийн үйлчилгээ үзүүлэгч зургаан байгууллагаас цагдаа болон эрүүл мэндийн байгууллага авлига авдаг үзүүлэлтээрээ тэргүүлсэн байна. Цагдаагийн байгууллага авлигад хамгийн өндөр өртөмтгий бөгөөд бүсийн хэмжээнд судалгаанд оролцогчдын 30 хувь нь сүүлийн арванхоёрдугаар сард авлига өгсөн гэж хариулжээ.

Цагдаагийн байгууллага авлигад хамгийн өндөр өртөмтгий бөгөөд бүсийн хэмжээнд судалгаанд оролцогчдын 30 хувь нь сүүлийн арванхоёрдугаар сард авлига өгсөн гэж хариулжээ.

Харин манай улсаас судалгаанд оролцсон иргэдийн 61 хувь нь Засгийн газар авлигатай тэмцэхэд хангалтгүй ажиллаж байна гэж үзэж байгаа аж. Монголын иргэд бүсийн 16 орноос хамгийн бага буюу  33-49 хувь нь авлигыг зогсооход, өөрчлөлт хийхэд нэмэр болж чадахгүй байх гэж хариулсан байна.

"Манай улсаас тус судалгаанд 1500 хүн оролцсон. Судалгааг 2015 оны арваннэгдүгээр сарын 25-наас мөн оны арванхоёрдугаар сарын 24-ны хооронд авсан. Судалгаанд хамрагдсан иргэдийн 33 хувь нь 21 аймгийн төлөөлөл, 67 хувь нь нийслэлийн иргэдийн төлөөлөл байсан" хэмээн Транспэрэнси Интэрнэшнл Монголиа байгууллагын ерөнхий захирал Э.Мөнхжаргал хэллээ.

Судалгаанд оролцсон орлогын түвшин ялгаатай иргэдээс ядуу иргэд хамгийн өндөр буюу 38 хувь нь авлига өгсөн гэж хариулжээ. Тэд төрийн үйлчилгээ авахдаа хамгийн ихээр авлига өгдөг болох нь үүгээр тогтоогдож байна. Энэ нь авлигад ядуу иргэд хамгийн ихээр өгч хэлмэгдэж хохирч байгааг харуулж байна хэмээн Э.Мөнхжаргал онцоллоо.

Судалгаанд Ази, Номхон далайн бүсийн хүчирхэг эдийн засагтай томоохон орнууд багтаж байна. Тухайлбал Австрали, Хятад, Япон, Индонез, Тайвань, Өмнөд Солонгос, Энэтхэг, Хонконг, Шри Ланк, Мьянмар, Пакистан, Малайз, Вьетнам, Камбож болон Монгол улсуудын 22 мянган иргэн хамрагджээ.

Манай улсаас судалгаанд оролцсон иргэдийн 61 хувь нь Засгийн  газар авлигатай тэмцэхэд хангалтгүй ажиллаж байна гэж үзэж байгаа аж.

Судалгааг  2015-2017 хооронд хийсэн бөгөөд тухайн орны хүн амын төлөөлөл болж чадахуйц төлөөллийг хүн амын тоонд харьцуулан хамруулсан байна.

Бүсийн хэмжээнд судалгаанд оролцогчдын 20 хувь нь л авлига буурсан гэж үзсэн. Мөн судалгаанд оролцогчдын тал хувь нь Засгийн газар авлигыг зогсоох чиглэлд хангалтгүй ажиллаж байна гэж үзжээ.

Судалгаанд оролцогчид авлигыг зогсоох хамгийн чухал арга бол авлигыг мэдээлж, авлига өгөхөөс татгалзах гэж хариулсан байна.

Транспэрэнси Интэрнэшнл байгууллагаас дээрх 16 орны төр, Засгийн газрын тэргүүнүүдэд хандан дараах зөвлөмжийг хүргэж байгаа юм. Үүнд:

  • Засгийн газрууд авлигатай тэмцэхдээ үйл ажиллагаагаа НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилт болох өлсгөлөн, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, хүйсийн тэгш харьцаа ба байгаль орчны өөрчлөлтийн эсрэг зорилтуудтай уялдуулан авлигын эсрэг эрсдлийг бууруулах механизмыг бий болгох.
  • Хууль эрх зүйн хувьд авлигыг мэдээлэх Шүгэл үлээгчдийн эрхийг хамгаалах олон улсын жишиг хуулиудыг батлах, хэрэгжүүлэх түүн дотроо Транспэрэнси Интэрнэшнл байгууллагын боловсруулсан стандартыг жишиг болгох.
  • Авлигын хэрэг үйлдэгчид ял шийтгэлгүй үлддэг, тэдний учруулсан хохирол төлөгдөөгүй үлддэг жишгийг эцэс болгох
  • Авлигатай тэмцэх газрууд авлига төлөхөөс татгалзаж буй иргэд, авлигыг мэдээлэхийг хүсэж буй иргэдтэй хамтран ажиллаж тэднийг дэмжих.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан