Манай улсын цирк өдгөө ямар түвшинд явж байгааг ард олон хийгээд гадаадынхан янз бүрээр үнэлж байна. Үүнийг өгүүлэхийн тулд циркийн үүсэл хөгжлөөс цухас дурдъя. Цирк нь 1936-1937 онд Оросулсаас ирж тоглосон жүжигчдийн тоглолтоос санаа авч 1939 оны аравдугаар сарын 18-нд цирк байгуулах тухай сайд нарын зөвлөлийн тогтоол гарч 1940 оны наадмаар"Шафито" хэмээх анхны тоглолтоо хийжээ. "Шафито" гэдэг нь задгай театр гэсэн утгатай аж. Улмаар 1940 оны аравдугаар сард одоогийн хуучин цирк хоёр дахь тоглолтоо хийж тэндээ байрлах болжээ.
1870 оны үед "Эхийн эх дагина", " Чойнхор -Чойнхорлон", "Дандар-Дандарлин" нэртэй гурван сүм баригдаж байсан нь өдгөөгийн хуучин цирк, Дашчойлин хийд хоёр аж. Эдгээр гурван сүмийг 1937 онд НАХЯам хяналтдаа авч байсан гэдэг. Мөн хожим нь 1994 оны арванхоёр дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авахаар заасан байдаг аж. 1970 онд цирк нь Румын улсаас барьж өгсөн шинэ барилга буюу одоогийн “АСА” циркийн байранд оржээ. Тэр үед ийм цирк дэлхийд ердөө гуравхан байж.
1960-1980 он бол манай циркийн оргил үе байсан гэж хэлж болно. Ардын жүжигчин, төрийн шагналт Я.Цэнд-Аюушийн дэлхийд хосгүй уран нугаралт, УГЖ Д.Ягаанцэцэгийн агаарын гимнастик, хүч тамирын үзүүлбэр гээд хосгүй сайхан авьяастнууд циркийн урлагаа гадаадад таниулж, дэлхийн хэмжээнд айргийн тавд багтаж байсан үе саяхан.
Циркийн урлаг нь талбайн үзүүлбэрээс гадна 5,7,17 метрийн өндөрт тоглолтууд нь явагддагаараа эрс ялгаатай, эрсдэлтэй урлаг.
Гэтэл жинхэнэ утгаараа манайд хөгжиж чадахгүй байгаад урлагт элэгтэй Монгол түмэн харуусч сууна. Саяхан болсон нэг тоглолт үзэхээр гурван настай охиноо хөтлөөд очсон нэгэн танил эмэгтэй маань "Намайг жаахан байхад долоогоос доош настай хүүхдэд билет тасалдаггүй байсан. Гэтэл хуруун чинээ охинд минь 4000 төгрөгийн тасалбар ав гэх юм. Бидний багад долоо хоногт есөн удаа тоглодог байсан. Тоглолт нь ховордчихоод ийм үнэтэй болчихдог юм болов уу" хэмээн ярьж суув.
Үнэхээр л долоо хоногийн нэг, хоёр дахь өдөр нь амраад хагас бүтэн сайнд нь өдөрт хоёр удаа тоглодог, жилдээ 300-400 удаа тоглож, нийт хүн амын 44 хувь нь цирк үздэг байсан баримт бий. Цирк дампуурахад төрийн томчуудын оролцоо ч байсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Энэ ч үнэний ортой. 1995 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 731/56 тоот албан бичгээр Улсын үйлдвэрийн газар, дараа нь бүр нэг хүнтэй компанийн гэрчилгээ гаргуулчихсан байсан гэдэг. Мэргэжлийн урлагийн байгууллагыг авч явах бус ашиг сонирхол амбиц байсан нь үүнээс харагддаг.
Улсын цирк "АСА" цирк болсноор хэнд ашиггай болоо вэ. "Раднаабазарын нэрэмжит циркийн дунд сургуультай очиж танилцах гэхээр хориотой, "АСА" циркт орж ойрын үед хийгдэх тоглолтын талаар тодруулах гэтэл бас л хаагдмал байдалд байлаа. Сураг сонсоход Солонгосын цирк ирж тоглоно. Үнэ нь том хүн 10000, хүүхэд 4000 төгрөгийн тасалбараар үзэх аж. Мөн долдугаар сарын сүүлээр Сүмогийн нээлттэй тэмцээн нэг өдөр болох бөгөөд тасалбарын үнэ нь 100 мянган төгрөг гэж чих дэлсэв. Циркийн хувьчлал явагдахад дөрвөн газар өрсөлдөх нь гэдэг сургаар Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүр "Японы сүмогийн дэвжээ болох нь ээ гэж харуусч байсан. Гэтэл дараа нь "АСА" циркэд өчнөөн сая төгрөгийн хөрөнгө оруулалт, засвар хийж гэнэ гэхийг сонсоод "Ашгүй дээ зөв хүндээ өгчээ гэж бодож байсан. Монгол дээлний баяраар очоод тэнд гурван цаг орчим саатахдаа хэзээ цөмрөөд унах бол гэж айж биеэ хураан суусаар гарч билээ. Айдсыг Д.Сумъяабазар, МУГЖ дуучин Г.Эрдэнэбат нар л үзэгчдэд төрүүлсэн. Тайзны шал нь хэлтгий угсрагдчихсан байсан тул, Сумъяабазар аварга дэвхэрч үзэж бөх бат болсон эсэхийг нь шалгаж байсан. Мөн сандлуудын хоорондох зай нь том биетэй хүн орж суухын аргагүй, бөхчүүд барилдахад хөндий төмөр л дуугарч байсан. Өнөөдөр бид өөртөө, өөрсөддөө байгаа мэргэжлийн байгууллага, жүжигчдээ үл тоон үгүй хийчихээд харийнхныг авчирч тоглуулдаг болох нь ээ. Уртын дуу, хөөмий, морин хуурын тоглолтоороо дэлхийд гайхуулж чадсан шигээ хосгүйд тооцогддог уран нугаралтаа данслуулж, өнөөгийн циркийг шоу хэлбэрээр бус өнгөрсөн үеийнх шиг нь авч явах цаг болжээ.
С.Туул