-ТОМИЛОЛТ-
Такэнори Шимизү. Энэ хүнийг Монголд танихгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Япон улсаас манай улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан энэ хүн Монгол Улсын төлөө, Монголчуудын төлөө олон зүйлийг хийсэн. Тэр тусмаа боловсрол, эрүүл мэндийн салбарт анхааран ажиллаж байсныг нь онцлох нь зүйтэй болов уу.
Япон улсын Гадаад хэргийн яамны урилгаар GoGo мэдээний агентлагийг төлөөлөн арлын улсад Элчин сайд асан Т.Шимизүтэй ярилцах боломж олдсон юм. Монголд элэгтэй энэ эрхэм бидний давуу болон сул талыг хэрхэн харж, цаашид биднийг юун дээр анхаарах ёстойг ийнхүү өгүүлж байна.
-Та Монгол Улстай 40 гаруй жил амьдралаа холбосон. Анх Монгол гэдэг нэрийг хэзээ сонсож байв?
-Сургуульд сурч байхаасаа л гадаад оронд ажиллахыг их хүсдэг байлаа. Ингээд 1976 онд Гадаад хэргийн яаманд шалгалт өгч тэнцсэн. Шалгалтад тэнцсэний дараа яамнаас дуудаад “чи Монгол хэл сур” гэдэг юм байна. Би ч гайхаад “яагаад Монгол хэл сурах ёстой гэж, би тийм улс мэдэхгүй” л гэж хариуллаа. Гэтэл “Яаманд бөглөсөн маягтын ямар хэл сурах хүсэлтэй байгаа талаарх хэсэгт монгол гэж бичсэн байсан шүү дээ” гэдэг юм. Тухайн үед би өөрөө ч мэдэхгүйгээр яамны өргөдөлд бөглөдөг таван улсын жагсаалтад Монгол Улсыг сонгосон байсан. Сүүлд нь бодоход, энэ бүхэн аавтай маань холбоотой байсан юм шиг.
Аав маань 1944 оны арваннэгдүгээр сард Манж-Гогийн цэрэгт татагдаж байсан. 1945 оны наймдугаар сард дайн дуусч, аав маань дайны дараа дөрвөн жил Сибирьт олзлогдож байсан түүхтэй. Аав маань нутагтаа буцаж ирээд удалгүй нас барсан. Тухайн үед би 14 настай байсан юм. Олзонд байх үеэ дурсан ярих үед нь Монгол гэдэг нэрийг сонсож байсан нь сэтгэлд маань гүн үлдсэн юм шиг байгаа юм. Гадаад яамны анкет бөглөхдөө “Монгол Улс” гэж бичсэн шалтгаан нь энэ байсан юм байна гэдгийг сүүлд ойлгосон.
Монголын ирээдүйд хэрэгтэй, хүмүүсийн амьдралыг сайжруулах, тэр дундаа эрүүл мэндийг нь хамгаалах тал дээр тодорхой төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна
1945 оны наймдугаар сард Хайларт байсан Японы цэргийн анги Орос, Монголын нэгдсэн армитай тулалдсан. Тэр үед 170-аад хүнтэй цэргийн бүрэлдэхүүнээс 150 орчим нь амь үрэгдэж, 20 орчим нь амьд гарсны нэг нь аав байж. Аав нутагтаа буцаж ирээд энэ талаараа ярилцлага өгч, тэмдэглэл бичиж байсан юм билээ.
Монголын талаар мэддэггүй, сонирхолгүй байсан надад аавын минь энэ түүх Монголыг сонгох шалтгаан минь болсон байх гэж би одоо боддог юм.
Би 1977 оноос хойш дөрвөн удаа Монголд томилогдон ажилласан. Энэ хугацаанд социалист нийгмийн нүүр царай, ардчилсан хөдөлгөөн, шилжилтийн хүнд хэцүү үе гээд Монголын түүхийн олон үеийг нүдээр үзсэн. Ардчилсан хөдөлгөөнөөс хойш Монгол Улсын хөгжлийг дэмжих чиглэлийг нэн тэргүүнд баримтлан ажилласаар ирсэн.
-Нутаг буцаад шинээр томилогдсон Элчин сайдад ажлынхаа тайланг өгнө гэж байсан. Та шинэ Элчин сайдад юуг чухалчлан захив?
-Япон Монголын харилцааны байдал, тулгамдаж байгаа асуудал, Монгол хүмүүстэй хамтарч ажиллахад юунд анхаарах хэрэгтэй вэ гэх мэт зүйлүүдийг шинээр томилогдсон Элчин сайдтай ярилцсан.
-Жишээлбэл, Монгол хүмүүстэй хамтарч ажиллахад юуг анхаарах хэрэгтэй гэж зөвлөв?
-Тэр бол хамгийн нууц шүү дээ. /Инээв/
-Албан ажлаа өгч байгаа хэдий ч цаашид хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар олон ажил хийхээ хэлж байсан. Юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Тэгэлгүй яах вэ. Хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Төлөвлөсөн ажлууд дээрээ хамтарч ажиллах зарим хүнтэй ярилцаж л байна. Би компанийн зөвлөх болоод мөнгө олохыг бодохгүй байгаа. Харин Монголын ирээдүйд хэрэгтэй, хүмүүсийн амьдралыг сайжруулах, тэр дундаа эрүүл мэндийг нь хамгаалах тал дээр тодорхой төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Би Элчин сайд байхдаа ч үүнд анхаарал тавьдаг байсан. Тиймээс яамнаас гарсан ч энэ салбарт хувь нэмрээ оруулах бодолтой байна.
-Та "Өвсний үндэс” хөтөлбөрийн талаар ярьж байх шиг байна. Энэ хөтөлбөрөөр хичнээн төслүүд хэрэгжүүлэв, ихэвчлэн боловсрол эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж байсан шүү дээ.
-Би Монголд боловсролын салбарыг хамгийн чухал гэж үздэг. Ядуу хүн ч гэсэн боловсрол эзэмшиж чадах боломж өндөр. Өнөө үед Монголын боловсролын салбар маш сайжирсан. Олон оюутан залуус гадаадад сурах боломж байна. Гэхдээ бас хэд хэдэн хүнд асуудлууд байна. Хөдөөгийн хүүхдүүд хуучирсан байшинд маш хүнд нөхцөлд суралцаж байгаад харамсдаг. Тиймээс хүүхдүүдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулахад тусгай анхаарал тавьсан.
Дэлхийн хүн гэж ярихаасаа урьтаж Монгол хүн байх тухай ярих учиртай
1990 оноос хойш “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд таван зуу гаруй төсөл хэрэгжиж байна. Үүний дийлэнх нь боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм. Намайг Элчин сайд байсан таван жилийн дотор 120 төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөл бол ард түмэнд хүрдэг ашигтай төсөл гэж бодож байна.
-Боловсролын салбарт анхаарч ажиллаж байсны нэг тод жишээ нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг.
-Тийм ээ. Японы талаас Монголд ашигтай, чухал гэж үзээд энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон. Гэвч Монголын талын бодлоготой нийцээгүй юм уу дэмжлэг авахад их хэцүү байсан. Анагаахын сургуулийн харъяа эмнэлэг барих төслийн хувьд бол эхлээд аль яамны харъяа байх юм бэ, мөн газрын асуудал, улс төрийн шийдвэр гэх мэтчилэн хэд хэдэн хүнд зүйлүүд байсан. Гэхдээ зарчмын хувьд Монголд цоо шинэ эмнэлэг, ялангуяа гэр хороололд эмнэлэг барих нь хэрэгтэй гэдэгт нэгдсэн. Үүнд оролцоод зохицуулж чадсандаа баяртай байдаг.
Монголд чанартай эмнэлэг байгуулах юмсан гэж удаан хугацаагаар бодож явсан минь биелэлээ олж, дээрх төсөлд гарын үсэг зурсанд маш их баяртай байдаг. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуай, миний дотнын нөхөр Ц.Батчулуун гээд олон хүн өвчний улмаас хорвоог орхисон. Чанартай, сайн эмнэлэгтэй байсан бол гэж харуусах үе бий.
-Та Ц.Батчулуун гуайтай багш шавийн барилдлагатай гэсэн. Одоо хуур татаж байна уу?
-Тэр их сонин түүхтэй. 1989 онд би хоёр дахь удаагаа Монголд очсон. Тэр үед Монголчууд үндэсний хөгжмөө төдийлөн өндрөөр үнэлж байгаагүй л дээ. Би үүнд их харамссан. Гадны хүний нүдээр морин хуур маш гоё хөгжим. Тиймээс би морин хуур суръя, гадаадын хүн сурвал монголчууд ч илүү сонирхох болов уу гэж бодсон.
Япон хүмүүсийн хувьд морин хуурыг бүгд мэддэг. Тавдугаар ангийн сурах бичигт морин хуурын домог байдаг. Тийм учраас би морин хуурыг дэмжих үүднээс Ц.Батчулуун багшийн удирдлага дор сурсан. Гэхдээ надад хөгжмийн авъяас үнэндээ байхгүй. Би хөдөө төрсөн. Хөгжмийн багш байгаагүй. Нийгмийн ухааны багш хөгжмийн багшаар ажиллаж байсан болохоор дуу л дуулдаг байлаа. Нот унших талаар ямар ч мэдлэггүй. Тэрнээс хойш хөгжим сурах гэж оролдоод 20 жил болж байна.
Монголын нэр хүнд маш унасан. Монголд хөрөнгө оруулалт үнэндээ байхгүй болсон
Гэхдээ нэг сайхан нь Морин хуурын нийгэмлэгээс гадаадын хүнд олгодог нэгдүгээр үнэмлэхийг надад олгосон. Одоо хүртэл нандигнан хадгалдаг. Морин хуур хөгжмийн гайхамшгийг түгээн дэлгэрүүлэх үүднээс Японд тусгай концерт зохион байгуулдаг болсон нь их авууштай зүйл болсон. Хоёр улсын харилцаа яаж хөгжиж байгааг эндээс бас харж болно.
-Та гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд Монголчууд хөрөнгө оруулагчдад элэгтэй дээрээс нь зарчимч байх ёстойг хэлж байсан. АШУҮИС-ийн харьяа эмнэлгийн төсөл шиг таны сэтгэлийг гонсойлгож байсан, энийг л хийчих юм даа гэтэл манай талаас хөдөлж өгөөгүй ажлууд юу байдаг вэ?
-Намайг таван жил элчин сайдаар ажиллаж байх хугацаанд Засгийн газрын нэрийн өмнөөс ирсэн юм уу албан ёсоор баталсан төслийг хэрэгжүүлэхгүй, хэрэгжих хугацаа удсан гэх асуудлууд их байсан. Ер нь Монголын нэр хүнд маш унасан. Монголд хөрөнгө оруулалт үнэндээ байхгүй болсон. Намайг элчин сайдаар томилогдсон 2011 онд Монгол Улсыг дэлхийн олон орны том компаниуд сонирхож байсан. Одоо бол сонирхол байхгүй. Яагаад ийм том хохирол гарсан бэ гэдгийг сайн судалж үзээрэй. Тэгэхгүй бол дахин хөрөнгө оруулалт татаж чадахгүй гэдгийг хэлмээр байна. Үүнд хамгийн чухал нь улсын Засгийн газрын бодлого, үүнийг хариуцлагатай хэрэгжүүлэх албаны хүмүүс шүү дээ.
-Албаны хүмүүс гэснээс та яг Монголын ард түмний төлөө ажиллах сэтгэл зүрхтэй хүмүүс байгаа гэдэгт би найдаж байна гэж байсан. Таны хувьд энэ л үнэхээр Монголын төлөө зүрхтэй хүн юм гэхээр хүн хэн байв?
-Би амьд хүмүүсийн талаар ярихаас татгалзъя. Одоо ярихад эрт байна. Нэрийг нь хэлчихвэл улс төр болно. Хэлмээр байгаа хүмүүс бас байна. Гэхдээ одоо яриад хэрэггүй байх аа.
-Тэгвэл хэн нэгнийг онцгойлон биш нийтэд нь ярья. Монголчуудын хувьд хичээл зүтгэл гаргах юм бол сайхан амьдрах боломж нээлттэй байна гэж та хэлсэн.
-Би социализмын үеэс эхлээд өнөөдрийг хүртэл танай улсад ажилласан хүний хувьд хичээл зүтгэл гаргаасай гэж үнэхээр хүсэж байна. Чадварлаг ард түмэн байхад яагаад ядуу байна гэдгийг бодох хэрэгтэй.
Монгол Улс байгалийн нөөц ихтэй. Сайхан үзэсгэлэнтэй байгальтай олон малтай. Хамгийн чухал нь монголчууд авъяастай. Гэхдээ авъяастай ч гэсэн юм сурахгүй хүн бол авъяасаа ашиглаж чадахгүй. Тийм учраас боловсрол чухал. 1990 онд 25 сая малтай байсан бол өнөөдөр 60 сая малтай байна. Дээрээс нь байгалийн нөөц алт, зэс, нүүрс байна. Монгол бол баялаг ихтэй орон. Тэгээд говийн үзэсгэлэнтэй сайхан газрууд зөндөө байна. Би хувьдаа Увс аймагт их дуртай. Эдгээр нөөцийг бүрэн сайн ашиглах бодлого хэрэгтэй. Ард түмэнд сайн боловсрол хүртэх боломжийг олгох хэрэгтэй. Эдгээр нөхцөлийг хангасан тохиолдолд Монгол маш сайхан хөгжинө.
Өнгөрсөн жилүүдэд энэ боломжийг бүрэн ашиглаж чадсан уу гэвэл үгүй. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчийн талаарх асуудлууд байнга гардаг байсан. Ер нь Монголын төлөө эх оронч тийм санаанууд маш чухал. Гэвч сүүлийн үед жинхэнэ эх оронч биш, популизм их байгаа нь Монголын хөгжлийг саатуулж байна. Тийм учраас бодит байдлыг мэдэрч ажиллахгүй бол Монгол Улс цаашдын хөгжлийн шатанд гарахгүй байх аа гэж боддог.
-Монголчуудад нийтлэг байдаг сул болон давуу талыг юу гэж хардаг вэ?
-Та өөрөө Японд байгаа болохоор Япон Монголын хооронд ямар ялгаа байгааг сайн ойлгож байгаа болов уу. Японд үлгэр жишээ авахаар сайн юм их бий. Гэхдээ олон жил Монголтой холбоотой байсан миний хувьд Японы нийгэмд амьдрахад хэцүү. Байнгын өрсөлдөөнтэй. Жижигхэн арал дээр маш их хүн байна. Автобусанд, галт тэргэнд суухад ч маш олон хүнтэй. Монголчууд Япончуудыг юм шийдэхдээ удаан, юманд уян хатан хандаж чаддаггүй гэж шүүмжилдэг. Япончуудад тийм сул тал бий. Харин Монголчуудын хувьд ийм биш байдаг нь давуу тал. Уудам талд их цөөн хүн амьдардаг. Агаар нь ч гэсэн сайхан. Улаанбаатар тийм биш ч гэсэн ер нь монголын ихэнх нутаг сайхан. Юманд их уян хатан ханддаг. Гэхдээ муу тал нь аливаа зүйлд уян хатан байна гээд хууль тогтоомжийг мөрддөггүй. Япончууд бол хууль дүрмийг хэтэрхий барьдаг. Танилын шугамаар албан хаагчийг авна гэж байхгүй. Тэр талаар япон сайн ч аливаад уян хатан хандах чанарыг би маш чухал гэж үздэг.
Сүүлийн үед жинхэнэ эх оронч биш, популизм их байгаа нь Монголын хөгжлийг саатуулж байна
Зүүн хойд японы газар хөдлөлт болоход маш олон хүмүүс хандив өгсөн боловч яг тэр газар дээр мөнгө нь хүрч чадаагүй. Яагаад гэвэл япон хүн бүр эрх тэгш хандив өгөх ёстой гэсэн нарийн дүрэм боловсруулаад үүний дараа хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд цаг алдана. Монголд хэрвээ тийм газар хөдлөлт болсон бол цугласан мөнгийг шууд тарааж өгөх байх. Би монгол хүмүүсийн юманд уян хатан ханддаг чанарыг өндөр үнэлдэг.
Мөн төлөвлөлтийн тал дээр бид ялгаатай. Бид тариалангийн салбарын хүмүүс. Жижиг арал дээр тариа ногоо тариад амьдарч чадна. Газрыг сайн бэлтгэж, ногоо тарихад төлөвлөгөө, цаг их хэрэгтэй. Харин монголын мал аж ахуй бол зарчмын хувьд өвстэй газар малаа бэлчээхэд л болно. Ямар ч төлөвлөгөө хэрэггүй. Ингэж хэлэхэд монголчууд намайг мэдэхгүй байна гэж гомдож магадгүй. Гэхдээ тэгж амьдарч чадах үндэстэн. Харин бид нар чадахгүй. Тийм учраас ийм уламжлал соёл нь ажлаа явуулахад ч бас нөлөөлж байна. Монголчууд өөрсдөө мэдэхгүй. Ажил эхлэхдээ амархан юм боддог. Бэлтгэл хийхгүйгээр ажлаа эхэлдэг тэгээд унадаг. Яагаад гэвэл тэнд нарийн судалгаа төлөвлөгөө байхгүй. Тиймээс ч бизнесийн салбарт алдаа гаргаж байна. Ийм алдаа өнөөдрийн улс төржсөн бизнесмэнүүдэд ч гэсэн байна. Үүнийг өөрчилж чадвал монгол хүмүүс угаасаа авъяастай учраас дараагийн шатанд хөгжих боломжтой гэсэн миний бодол байдаг.
-Таны бас нэг санаа тавьж хэлсэн зүйл нь дэлхийн хүн байхаас илүү Монгол хүн байх талаар ярьсан байдаг шүү дээ.
-Дэлхийн хүн гэж ярихаасаа урьтаж Монгол хүн байх тухай ярих учиртай гэж би боддог юм. Сайн монгол хүн дэлхийн хүн байж чадна. Товчхондоо монголчууд дэлхийн хүмүүс болох гэж яараад байх шиг санагддаг. Хүүхдэдээ багаас нь гадаад хэл сургадаг, эсвэл гадаадад сургачихдаг хүмүүс цөөнгүй байна. Багаасаа монгол орчноор дутагдсан хүүхдүүд монгол хэл, соёл, сэтгэхүйгээр дулимаг өснө. Эргээд эх орондоо ирэх цагт тэд Монголдоо ямар үүрэг гүйцэтгэх талаар сайн ойлгохгүй байх талтай.
Гадаадад очоод юм сурна гэдэг маш чухал. Гэхдээ Монголын үндэсний соёлын суурь, үндэсний уламжлалыг хадгалж явж байвал гадаадад сонссон сурсан зүйлээ зөв ашиглаж өөрсдийн соёлоо улам дээшлүүлж чадна. Заавал багаасаа гадаадын сургуульд сурах хэрэггүй байх аа гэж үздэг.
-Та 2012 онд сонинд өгсөн ярилцлагадаа монголчууд Япон руу визгүй зорчих цаг ирэх байх гэсэн. Энэ асуудал яагаад нааштай шийдэгдсэнгүй вэ?
-2012 оны тавдугаар сараас эхлээд виз олгох журам өөрчлөгдсөн. 2011 оны байдлаар 7000 хүнд виз олгосон. Японы виз авахад маш олон бичиг баримт хэрэг болдог байсан. Урилга, японд байх хугацааны амьдралын баталгаа гээд японд очих амар биш байсан. Тиймээс энэ байдлыг хөнгөвчилж, ажлын тодорхойлолт, орлогын байдал гээд бичиг цаасыг цөөрүүлсэн. Ингээд 2016 онд Японы Элчин сайдын яамнаас гаргасан визийн тоо 20 мянга болох гэж байна.
Монголчууд бэлтгэл, судалгаагүйгээр ажлаа эхэлдэг тэгээд унадаг
2012 оноос хойш Японд хууль бусаар амьдрах иргэдийн тоо нэмэгдсэн. Өнгөрсөн жил 20 мянган хүнд виз олгосноос нэлээд хүн визний зөрчил гаргасан. Энэ мэтчилэн асуудлууд гарч байгаа учраас одоогийн байдлаар визгүй болгох асуудал хэрэгжүүлэх боломжгүй байна. Оронд нь дипломат паспорттой хүмүүсийн хувьд өнгөрсөн жилээс эхлээд визгүй болгосон. Цаашид Монголын эдийн засаг сайжраад заавал японд үлдэж ажиллах шаардлагагүй болох байх аа гэж найдаж байна.
-Таны захиас нийтлэгдсэнээс хойш нилээн олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн. Танд талархсан, хүндэтгэсэн сэтгэгдлүүд их байсан л даа. Тэгэхээр таныг өнгөрсөн хугацаанд ийм нэр хүндтэй ажиллахад тань ямар зарчим нөлөөлж байсан юм бол. Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Би хоёр улсын харилцааг сайжруулахын тулд маш их анхаарал тавьж ирсэн. Тийм учраас Монголчууд сонсоход таатай бас сонсмооргүй юм байсан ч Монголын төлөө ашигтай гэж хэлж ирсэн. Шударга байсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Шударга ажиллахад заавал үр дүнд хүрнэ. Би тийм байр суурьтай учраас хамгийн сүүлчийн захиасандаа шударгаар ний нуугүй бичсэн. Түүнийг монголчууд сайхан хүлээж авсан гэдгийг сонсоход баяртай байна. Япон Монгол хоёр хамтарч ажиллах бүрэн боломжтой. Тэр боломжийг аль аль тал сайн ашиглах ёстой. Монголын хөгжлийн төлөө Япон улс өндөр хувь нэмэр оруулж чадна гэдэгт би итгэл төгс байдаг. Дипломатч хүний зарчим бол хоёр улсын харилцааг сайжруулах. Тэгэхдээ Монголын төлөө ажиллаж байвал энэ хоёр улсын харилцаа сайжирна гэдэг энэ миний гол санаа байсан.
-Ингэхэд та хаана Монгол хэл сурсан юм бэ?
-Монгол Улсын Их Сургуульд арван сар сурсан. Харин 1976-1977 онд Англид мөн Японд ч бага сага Монгол хэл сурсан. Намайг МУИС-д арван сар орчим сурч байхад монгол оюутнуудтай хамт сууж хичээлд суулгадаггүй байсан. Тухайн үед Монгол коммунист орон байсан учраас би капиталист улсаас ирсэн аюултай хүний тоонд орсон байх. Намайг Монгол оюутнуудад муу үлгэр дууриал үзүүлнэ гэсэн болов уу. Тиймээс би Вьетнам оюутнуудтай хамт тусгай ангид сурдаг байсан юм. Гэхдээ МУИС-ийн оюутны дотуур байранд монгол оюутнууд байдаг байсан учир тэд нартай ярилцаж хэлээ сайжруулах боломжтой байсан.
-Ярилцлагын төгсгөлд Монголчуудад хандаад хэлэх зүйл эсвэл онцолмоор зүйл байна уу?
-Монгол бол сайхан орон. Хөгжих боломж их байна. Монголчууд хамтраад хувийн эрх ашгийн төлөө биш жинхэнэ Монголын төлөө зүтгэж яваасай гэж хүсч байна. Монгол улс хөгжиж л байвал би баяртай байна.
-Ярилцсанд баярлалаа.