Хавар цаг урин дулаан уур амьсгал, хайр сэтгэл итгэл найдварыг дагуулсаар ирлээ. Энэ цагийн бэлэгдэл бол цасан доор нуугдан байж ургадаг хаврын анхны яргуй, хадны цуурай, ягаахан цэцэгстэй сакура, хайлан хагдрах голын мөс, чимээгүйхэн нахиалсан модны навчис, зулзаган ногоо.
Шинэ бүхний эхлэл болсон хаврын бэлэгдлүүдийн нэг болох сакура дэлбээлэн, нахиалах цаг айсуй. Энэхүү анхилуун үнэрт гайхамшигт цэцэг нь яг л далайн давлагаа мэт жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээр Японы нутгийн өмнөд хэсгийн Кюсю мужаас эхлэн цэцэглэж дөрөвдүгээр сарын эхэн гэхэд Токио хотоор дамжин тавдугаар сар гэхэд Хоккайдо аралд цэцэглэн дуусдаг байна.
Усан ягаан өнгөөр хүрээлэгдсэн урт гудмаар цэцгийн дэлбээ дээрээс хааяа нэг хийсэн унах нам гүм орчинд та өөрийгөө алхаж байна гээд төсөөлдөө. Гахайлтай биш гэж үү. Сакура цэцэглэх улиралд Япон руу аялахаар төлөвлөж байгаа бол танд тустай нэгэн мэдээллийг хүргэе.
КАНАЗАВА
Ишикава мужийн Каназава хотод эртний түүх соёлын газраас эхлээд жуулчдын нүдийг хужирлах олон зүйл бий. Халуун рашаан, амтат хоол, хамгийн дээд зэрэглэлийн зочид буудал, үзэсгэлэнт байгаль, музей гэх мэт. Хамгийн гол нь Каназавагийн цахмагт, Кэнроку-эн цэцэрлэгт хүрээлэнгээс сакура цэцэглэхийг тольдох боломжтой. Тус цэцэрлэгт хүрээлэн Япондоо хамгийн үзэсгэлэнт гурван цэцэрлэнгийн нэгт тооцогддог.
НАРА
Нара хот бол Японы эртний нийслэл байсан. Энэхүү өвөрмөц хотод байдаг гаршуулсан мянга орчим буга бүхий цэцэрлэгт хүрээлэн хотын бас нэг чимэг агаад Нара хотыг “Мянган бугын хот” гэж нэрлэдэг. Японд энэ амьтан бурхны элчид тооцогддог ба энэ тухай домогт өгүүлснээр Японы анхны эзэн хаан Жиммү гэх баатар тэнгэрээс бууж ирсэн агаад Нарад буга унаж морилсон гэлцдэг. Тус цэцэрлэгт хүрээлэнд 1500 гаруй сакура мод байдаг аж.
ФУЖИ УУЛ
Фүжи уул хойд талаасаа орчин тойрны байгальд гайхалтай үзэсгэлэнг нэмсэн таван сайхан нуураар хүрээлэгдсэн байдаг. Сакура цэцэглэх хаврын цагаар Фүжи уул улам үзэсгэлэнтэй болдог.
Ягаан цэцэгс, цэнхэртэн харагдах тэнгэр, уулын доод бүслүүр орчмын нарсан шугуй, оргил тэргүүн дэх мөнх цас эд бүгд нийлээд Хокусая арлын байгалийн сайхантай хосолсон хэзээ ч давтагдашгүй мөч болдог гэж нутгийн иргэд ярьдаг юм.
Эх сурвалж: CNN