ОХУ өнгөрсөн шөнө Киев рүү агаараас довтолж, 12 хүн амиа алдсаны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгчөөс дайралтаа зогсоохыг шаардлаа.
Тодруулбал тэрбээр өөрийн цахим хуудастаа “Ямар ч шаардлагагүй бас буруу цаг үе. Владимир, ЗОГС! Энхийн хэлэлцээрийг байгуулцгаая” хэмээн бичсэн байна.
Оросын дайралтын улмаас 90 орчим хүн шархадсан хэмээн мэдээлэв.
Түүнчлэн уг дайралтын дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Өмнөд Африкт хийх байсан айлчлалаа цуцалсан.
Үүний өмнө Путин Украинтай гал зогсох асуудлаар шууд хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн нь дайнаас хойш анх удаа Украинтай шууд яриа хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн тохиолдол байв.
Түүнчлэн АНУ-ын тал Орос, Украиныг энхийн хэлэлцээнд ахиц дэвшил гаргахгүй бол зуучлагчийн үйл ажиллагаагаа зогсооно гэдгээ мэдэгдээд буй.
Трампын хувьд дайныг зогсоох яриа хэлэлцээ эхэлснээс хойш Путинд хаяглан хатуухан шүүмжлэл бичиж буй нь бараг анх удаа юм.
Өмнө нь тэрбээр Путиныг гал зогсоох шийдвэрийг нээлттэй хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсээр ирсэн.
Эх сурвалж: Reuters