"Ice top" хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад нас барсан гэж түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ өчигдөр орой /2025.04.24/ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад очоод 4-р сарын 6-наас хойш сураггүй болсон, эрэн хайж байгаа тухай мэдээ цацагдсан. Түүний дүү Б.Од-Эрдэнэ араас нь очиж ахынхаа очсон газраар явж, уулзсан хүмүүсийн талаар фэнүүдэд нь товч мэдээлэл өгч байв.
Тэрбээр өчигдөр орой шууд дамжуулалт хийж ах нь амиа алдсаныг мэдээлээд, "Энэ ээдрээтэй хэрэгтэй холбоотой мэдээллүүд бий. Надад хамгаалалт хэрэгтэй байна" гэж хэлсэн юм.