33 жилийн өмнө Марк Гарно хэмээх Канад залуу сансарт ниссэнээр дэлхийн 15 дахь Канадын анхны сансрын нисэгч болж байсан түүхтэй. Америкийн Шаттл хөлгөөр дэлхийн тойрог замд гарч байсан тэрээр гурван ч удаа сансарт нисэж байсан аж.
Марк анх сансарт ниссэнээс таван жилийн дараа Канад улс сансар судлалын агентлагтай болж өнөөдөр Олон улсын сансрын станц руу хүнээ илгээдэг, харилцаа холбоо, судалгаа шинжилгээ, цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөдөг болтлоо хөгжжээ.
Гэхдээ Канадын сансар судлалыг аль 1945 оноос эхтэй гэж үздэг бөгөөд тухайн үед бага оврын хиймэл дагуул бүтээхээр ажиллаж байсан юм. Тэгвэл сансар судлалд зарцуулсан хугацаагаараа Орос, Америкийн араас жагсах энэ улсын сансрын нисэгч болохын тулд яах ёстой вэ?
Motherboard сайтын нийтлэлч Эндрью Редерийн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.
Та өнөөдөр усанд сэлэлтийн уралдаанд орж, усан доор байгаа кодыг чээжлээд маргааш нь асуугдаж чадах уу?
Канад улс ирээдүйн сансрын нисэгчдээ бэлтгэж байна. Тун азтай, мэдээж хэрэг бүх талаар өв тэгш Канадын хоёр иргэн эх дэлхийгээ орхин нисэх шинэ карьертай болоход тун бага хугацаа үлджээ. Өргөдлөө өгсөн 3000 гаруй хүнээс 72 хүнийг сонгон шалгаруулсан бөгөөд тэдний хоёр нь энэ зун гэхэд Канадын шинэ сансрын нисэгчид болно.
Харин азтай тохиолдлоор би тэдний нэг нь болсон юм. Дэлхийн хамгийн хэцүү мэргэжлүүдийн нэг болох сансрын нисэгч болохын тулд бүтэн сар үргэлжлэх урт ярилцлага тэргүүтэй ямар замыг туулдаг талаар танд цухас сонирхуулъя.
Нэгдүгээрт эцсийн шатанд сонгогдсон хүмүүс бүгд өндөр чадвартай. Тэдний зарим нь эрдэмтэд, зарим нь анагаах ухааны доктор, зарим нэг нь сөнөөгч онгоцны нисгэгч. Миний хувьд бүхий л амьдралынхаа туршид сансар огторгуйг сонирхдог байсан бөгөөд урт хугацааны сансрын нислэгийн инженерийн доктор зэрэгтэй.
Түүнчлэн манай төрөл зүйл дэлхийгээсээ гадна хэрхэн тэсэж үлдэхийг олж мэдэхийг туйлаас хүсдэг учраас би энэ ажилд орохоор өргөдөл гаргасан юм.
Тэгэхээр сансрын нисэгч болохын тулд яах ёстой вэ? Хамгийн анхны ажилд орох өргөдөл гэхэд л таны бөглөж байсан хамгийн урт судалгаа байх болно. 30 гаруй хуудас үргэлжлэх асуултууд дунд таны мэргэжил, судалгаа, биеийн хүч чадлын талаар бүхнийг багтаахыг эрмэлзсэн.
Үүний дараа таны өвчний түүхийг дэлгэрэнгүй авч, өмнө нь байдаг ч гэж мэдэж байгаагүй зовиур, өвчний талаар тодруулна. Мэдээж хэрэг мэргэжлийн эмч таны биеийг бүтэн шинжилгээнд оруулж байж энэ бүхэн дуусах юм.
Дараа нь биеийн хэсэг бүрийг хэмжиж, сансрын нисэгчийн хувцас хэрхэн таарах эсэхийг нягтална. Сансарт ниссэний дараа булчин, холбогч эдүүд, яс хэрхэн өөрчлөгдөх болохыг хүртэл судалдаг.
Энэ бүх судалгаа, шинжилгээ, туршилтуудын төгсгөлд миний ухаарсан нэг зүйл нь сансрын нисэгчийн амьдрал гэдэг хүний эрүүл мэндэд үнэхээр муу зүйл юм.
Хэрэв дээрх бүхнийг давж гарсан бол/нийт оролцогчдын ердөө 2 хувь нь тэнцдэг/ таныг нэмэлт шалгаруулалтад оруулахаар дуудна. Хэдхэн долоо хоногийн өмнө намайг гурван өдрийн хугацаатай ирэхийг хүслээ.
Мэдээж хэрэг анх би сунжирсан ажилд орох ярилцлага ухааны юм бодож очсон бөгөөд “Таны сул тал, давуу тал юу вэ?”, “Багаар ажиллаж асуудал шийдэж чадах уу?” гэх мэтийн асуултаар булна гэж төсөөлж байв.
Гэхдээ тийм биш байлаа. Бид дүрэмт хувцас өмсөж, өглөө бүр 05:30 цагт сэрж, хагас цэрэгжилтийн байдалтайгаар үдэш хүртэл төрөл бүрийн сорилтод орсон юм.
Ялангуяа биеийн хүчийг хамгийн ихээр сорьдог. Долоо хоногт ядаж нэг удаа бэлтгэл хийдэг байсан учраас би өөрийгөө хангалттай гэж боддог байлаа. Гэхдээ бурхан минь энд байгаа зарим залуус яг л мэргэжлийн тамирчин гэсэн үг.
Усанд сэлнэ, гүйнэ, авирна, олсоор өгсөнө, бартаатай замаар уралдана. Ер нь л цаг үргэлж хөдөлнө. Та өнөөдөр усанд сэлэлтийн уралдаанд орж, усан доор байгаа кодыг чээжлээд маргааш нь асуугдаж чадах уу?
Яг амь тавихын даваан дээр математикийн, логикийн, ой санамжийн, газарзүйн, анхаарал шалгасан асуултаар булна. Магадгүй энэ бүхэн зүгээр л сэтгэл зүйн шалгалт байсан ч байж болох юм.
Учир нь зарим нэг нь ямар ч шийдэл гарах боломжгүй зүйлс байсан бөгөөд биднийг тухайн мөчид хүртэл эрүүлээр сэтгэж байгаа үгүйг шалгаж байсан байх.
Энэ бүх мөчид ажиглагчид таны үйлдэл бүрийг, амжилт бүрийг самбар дээр тэмдэглэж байна. Ердөө хэдхэн өдрийн дотор ийм олон зүйлсийг багтааж байгаа нь гайхалтай санагдсаны дээр, миний амьдралын хамгийн завгүй өдрүүд энд өнгөрсөн юм.
Аймшигтай ядарч, нүсэр бодлого бодох хэцүү хэдий ч өөр хаана ч байхгүй тийм нэг таашаал надад төрж байлаа. Дэлхийн хамгийн сийрэг толгойтой хүмүүстэй нэгдэн ажиллана гэдэг бид хоорондоо тэмцэлдэж байгаа мэт бус харин сайн найзтайгаа дахин уулзаж байгаа юм шиг санагдаж байв.
Харин тун удахгүй бидний хэн хоёр нь сонгогдсон болохыг бид олж мэднэ. Тэр хоёр хүн ирэх зунаас ирээдүйн сансрын нислэгтээ бэлтгэж эхлэх юм.