Дэлхийн тэргүүлэгч орон болохын хувьд АНУ-ын тэргүүнээр хэн сонгогдох бол, Орос Америкийн харилцаа дахин сэргэх үү гэсэн асуулт зөвхөн хоёр их гүрний иргэдийн төдийгүй дэлхий дахины асуулт байсаар ирсэн.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч тэрбумтан Доналд Трамп Оросуудын дэмжлэгтэйгээр сонгогдсон гэх мэдээлэл багагүй хугацаанд шуугиулсан. Сонгуулийн дараа "Путин ялалт байгууллаа" гэсэн гарчигтай нийтлэлүүд Орос, Америкийн хэвлэлүүдээр гарсан юм.
Учир нь ОХУ-ын Засгийн газрын хүсэлтээр хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад нөлөөлж, Трампад ялалт авчирсан байх магадлалтай хэмээн тус улсын Тагнуулын төв газраас мэдэгдэж байсан билээ. Түүнчлэн Оросын хакерууд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчийн эрх ашгийн төлөө сонгуулийн кампанит ажлын явцад нөлөөлөхийг оролдсон гэж хэвлэлүүдээр мэдээлсэн.
Хариуд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “АНУ-ын Ардчилсан нам бүх фронтод ялагдаж, үүнийхээ хариуцлагыг гадны хүчин зүйлст шилжүүлэх гэж хичээж байна. Ялагдсан тал хэзээд гэм буруутныг хайдаг. Гэхдээ энэ ялагдал ОХУ эсвэл миний хүлээх ёстой хариуцлага уу. Юун хакерууд болохыг хэн мэдэх билээ. Тэд Оросынх гэж хэн хэлж байгаа юм бэ” хэмээн мэдэгдсэн юм.
ШИНЭ КИБЕР ДАЙН
Оросын хакерууд Трампыг сонгуульд ялахад туслах зорилготой байсан гэх дүгнэлтийг Америкийн Тагнуулын төв газар гаргасан нь Оросын талаар Вашингтоны түгшүүрийг хурцатгав. Учир нь АНУ-ын Тагнуулын төв газрын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар АНУ-ын сонгуулийн үеэр болсон цахим халдлага тагнуулын хуучин арга барилаас эрс ялгарч эхэлжээ. АНУ-д үүссэн улс төрийн зөрчил нь Оросын тагнуулын албад амжилтад хүрсний дохио болов.
АНУ-ын Үндэсний тагнуулын албаны ажилтан Фиона Хилл “Путиний хувьд энэ бол агуу их эргэлт. Тагнуулын албадынхаа чадамж болон бид бол хүндэтгэн үзэх ёстой хүчин мөн гэдгийг харуулах том боломж. Хүйтэн дайны үед ийм сэдэл тоглоомын нэг хэсэг байсан” хэмээн дүгнэсэн юм.
АНУ-ын Тагнуулын төв газрын нөлөө бүхий мэргэжилтнүүдийн нэг Жэймс Клэйпэр Оросын кибер халдлагын талаар "Кремлийн эрх баригчдын захиалгаар Москвагийн хакерууд дэлхийн 10 гаруй орны сонгуульд нөлөөлсөн.
Тухайлбал, Оросын хакерууд хөрш Украин, Эстони зэрэг орны парламентын сонгуулийн санал хураах үйл явцад нөлөөлсөн кибер халдлага үйлдэж, Москвад ашигтай улс төрийн бүлгэмүүдэд дэмжлэг үзүүлсэн" гэж хэлэв.
Мөн Франц, Германд энэ жил Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын тэргүүний сонгууль болох учир Европын тив Оросын хакеруудын байны тусгалд өртөж магадгүй гэдгийг анхаарууллаа.
МОНГОЛД КИБЕР ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БИЙ ЮҮ
Гадны хүчин Монголын УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхгүй гэх баталгаагүй. Манай хоёр хөршөөс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс кибер дайралтууд өдөр, цаг бүр Монгол Улсын үүдийг тогшсоор байна.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрөө 2010 онд боловсруулсан. Гэвч Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 2015 онд дууссан байна.
“Кибер гэмт хэрэг”-тэй тэмцэх Будапештийн конвенцид эдүгээ дэлхийн 51 улс нэгдэн орсон бөгөөд манай улсын хувьд хараахан нэгдэн ороогүй.
Өдгөө дэлхийн олон улс орон кибер гэмт хэргийн тухай хууль тогтоомждоо шинээр тусгаж, үндэсний эрх зүйн хэм хэмжээг боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж байна.
Харин манай орны хувьд, мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдлыг эрт мэдэх боломжийг олгодог аудитын шалгалт шинжилгээний компани цөөхөн, тэдний мэргэжлийн ур чадвар өндөр түвшинд хүрээгүй байгааг салбарын удирдлага анхааралдаа авах хэрэгтэй.
Хэрэв ийм компаниудыг нэмэгдүүлж төрөөс бодлогоор дэмжээд өгвөл ганц вэбээр тогтохгүй хувь хүн, байгууллага, цаашилбал улс орны үндэсний аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлнэ. Түүгээр ч зогсохгүй хөгжингүй орнууд шиг хариу үйлдэл үзүүлэх чадвартай болох нь биелшгүй зорилт биш юм.