gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.06
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.06
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.06
Валютын ханш
$ 3546₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНХАУ Монгол Улсад тусламж үзүүлнэ

С.Заяа
Дэлхийд
2017-02-21
0
Twitter logo
 
С.Заяа
0
Twitter logo
Дэлхийд
2017-02-21

БНХАУ эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байгаа Монгол Улсад тусламжийн гараа сунгаж байгаагаа мэдэгдсэн байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өрийн асуудалд орсон хөрш улсдаа туслах хэд хэдэн арга хэмжээнүүдийн талаар даваа гарагт мэдээллээ.

Хоёр орны улс төрийн харилцаанд гацаа үүссэн энэ үед Бээжингийн зүгээс далайд гарцгүй хөрш улсдаа эдийн засгийн нөхцөл байдлаа засч залруулахад нь тусалж байгаа нь чин сэтгэлийн алхам байлаа хэмээн ажиглагчид үзэж байна. Үүнд Монгол Улсыг зээлийн таатай нөхцөлөөр хангаж, Монголын гадаад худалдаа болон валютын тогтвортой байдалд нэн чухал своп хэлцлийн гэрээг сунгах зэрэг арга хэмжээнүүд багтсан талаар Ван И Монголын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилтой хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.

ОУВС өнгөрсөн ням гарагт өрийн дефолтонд орох эрсдэлтэй байсан Монгол Улсад зээл олгохоо мэдэгдсэн юм. БНХАУ ОУВС-ийн шийдвэрийг дэмжсэн ба байгалийн баялаг, газар тариалан, мал аж ахуйн экспортоо өргөжүүлэх Монголын хүсэлтийг авч үзэх болно хэмээн Ван И хэлсэн юм.

ОУВС-аас гаргасан мэдэгдэлд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон Өмнөд Солонгос улс нийт 3 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон талаар дурдсан байна. Хятадын төв банк болох Хятадын Ардын банк 2.8 тэрбум ам.доллар бүхий своп хэлцлийн гэрээгээ сунгах болсон аж.

Түвдийг Хятадаас салан тусгаарлахыг уриалагч XIV Далай ламыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол улсад айлчлахыг зөвшөөрснөөрөө Монгол Улс БНХАУ-ын бухимдлыг төрүүлсэн билээ. Өнгөрсөн сард Монголын Гадаад хэргийн сайд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярих явцдаа Монголын тал хийсэн үйлдлээ гүнээ гэмшиж буй болон Далай ламыг дахин айлчлахыг зөвшөөрөхгүй хэмээн амласан байна.

Ван И-гийн хэлснээр хоёр талын харилцаа дахин сэргэхэд бэлэн гэнэ.

Монголын Гадаад хэргийн сайд Мөнх-Оргил Монгол Улс “нэг Хятад” бодлого тэр дундаа  Түвдийг Хятадын нэг хэсэг гэдгийг дэмждэгээ илэрхийлэн, эдийн засгийн хүнд байдал тулгарсан үед тусламжийн гараа сунгаж байгаад талархаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Тэрээр Монголын Ерөнхий сайд ирэх тавдугаар сард Хятадад айлчилж Олон улсын хамтын ажиллагааны чуулганд оролцохоор төлөвлөж байгаа талаар дурдсан байна.

Хятадын Нийгмийн ухааны академийн ахлах судлаач Шин Гуанчений хэлснээр Монгол Улс Далай ламыг улсдаа нэвтрүүлсэн алдаагаа зассаны дараа Бээжин тусламжийн гараа сунгаж байгааг онцолсон байна.

Жилин Их Сургуулийн профессор Жан Чинхуаны хэлж байгаагаар БНХАУ Монголд тусламжийн гараа сунгасан нь өрийн асуудалд орсон Монголын хувьд цагаа олсон тусламж байсан гэнэ. Түүний хэлж байгаагаар Хятадтай харилцаагаа сайжруулснаар Монгол улс эдийн засгийн нөхцөл байдлаа засаж залруулах боломжтой аж.

www.chinadaily.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан