gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэмтэл согог заслын Үндэсний төвийн захирал С.Отгонгэрэл: Өвчтөнүүдийн нугас нь дарагдаагүй тул тахир дутуу болох магадлал бага байгаа

Нийгэм
2007-06-19
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-06-19
Ми-8 нисдэг тэрэг осолдсоноос хойш гурав хоногийн дараа буюу өчигдөр өглөө онгоцны ослоос амьд гарсан найман хүнийг “Гэмтэл согог заслын үндэсний төв”-д авч ирсэн билээ. Тэдний амь нас, эрүүл мэнд одоо цаашид эмч, сувилагчдын мэргэжлийн ур чадвараас шалтгаалах болоод байна. Тиймээс бид “Гэмтэл согог заслын үндэсний төв”-ийн захирал С.Отгонгэрэлтэй уулзсан юм.
-Онгоцны осолд орсон найман өвчтөний амь нас, эрүүл мэнд одоо та бүхнээс шалтгаалах болоод байна. Тэдний анхны онош гарч эхэлсэн үү?
-Өчигдөр өглөөний 8 цаг 40 минутанд Ми-8 нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн найман өвчтөн “Гэмтэл согог заслын үндэсний төв”-д ирсэн. Ер нь онгоцны ослын үед үүсэх нийтлэг гэмтлийн шинж тэмдэг, онош байдаг. Энэ бол Кататрама гэж Олон улсад нэрлэгдсэн онош юм. Дээрх найман өвчтөнд энэ шинж бүгдэд нь илэрсэн байгаа. Клиник болон манай эмнэлэг дээр хийгдэж байгаа рентген, эхо гээд бусад нарийн шинжилгээгээр оношлогдсон.
-Нийтлэг оношоо та тодруулж өгөхгүй юу?
-Их биений доргилт, тархины зөөлөн эдийн няцралт, цээжний хөндийн доргилтууд, их биеийн мөчийн зөөлөн эдийн зулгаралт, шалбаралт, цээжний болон нуруу нугалмын хугаралт, бэртэл гээд нийтлэг онош гарсан байгаа. Зарим нэг өвчтөн дээр нэлээд хүндэвтэр асуудал бий болж байна. Тухайлбал Цогтжаргал гэдэг 30 настай эрэгтэйгийн баруун гарны атгаал ясны дунд хэсэгт амь насанд аюултай эмгэг үүссэн. Манай эмч нар өнөөдөр нарийн шинжилгээ хийсний үр дүнд оношилж, мэс заслын ажилбарт бэлдэж эхэлсэн. Сугар гэдэг 59 настай эрэгтэй баруун талдаа түнхний мултралттай, зүүн талдаа олон хавирганы хугаралттай, тархины бэртэнгэтэй байгаа. Дээрх найман өвчтөн түгээмэл тохиолддог нэг, хоёр, гуравдугаар зэргийн осголттой байна. Осголт гэдэг бол яваандаа цээжний хатгаа болох хүндрэл төрүүлдэг. Дээрээс нь агаарын цохих долгионы хүчээр үүсэгдэж байгаа нэмэгдлийн үед цээж, хэвлийн хөндий дотор эрхтэн цочролд орж, ихээхэн хэмжээний ханын бяцралт үүсгэдэг. Үүнээс улбаатай уушгины судас бөглөрөх, зүрхний инфакт өгөх гэх мэтийн хүндрэл учруулдаг. Эдгээр хүндрэлүүд нь гэмтлийн гурав дахь, дөрөв дэх хоногоос үүсдэг шинжүүд юм. Өнөөдөр зарим нэг өвчтөнд нарийн шинжилгээ давтан хийх шаардлага гарч байгаа. Яагаад гэвэл хэдэн өдөр хүнд байдалтайгаар хөдөө хээр байсан учир зарим өвчтөн гэмтлийн стрессээсээ бүрэн гүйцэд гарч чадаагүй байна. Тиймээс өнөөдөр зарим нарийн шинжилгээ буюу компьютерийн томографыг хийж, эмчилгээний цаашдын мэс заслын асуудлыг шийднэ. Ер нь тухайн онгоц алга болсноос хойш манай Гэмтэл согогийн эмнэлгийн эмч, ажилтнууд ЭМЯ, ОБЕГ-ын үүрэг даалгаврын дагуу ажиллаж байсан. Ослын газарт эмчилгээ эрхэлсэн дэд захирал Мөнхбат тэргүүлэн, манай осол гэмтлийн шуурхай баг ажилласан. Мөн ослын газарт эмнэлгийн өндөр, нарийн мэргэжлийн бүх талын тусламжийг дээрх найман өвчтөнд үзүүлсэн. Ингэснээрээ тухайн өвчтөнүүдийн цаашдын хүндрэл, амь насыг аврахад тодорхой нөлөө үзүүлсэн гэж болно.
-Эмчилгээнд шаардлагатай бөгөөд дутагдсан зүйлс одоогоор байгаа юу. Засгийн газраас энэ тал дээр хэр анхаарал тавьж байна вэ?
-Өнөөдрийн хувьд манай эмнэлэгт эм тариа болон ямарваа нэгэн эмчилгээний хэрэгслээр дутагдсан зүйл алга. Бүх юм Олон улсын стандарт, журмын дагуу хийгдэж байгаа.
-Хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа гэдэг нь ойлгомжтой. Гэвч ар гэрийнхэн нь эдгэнэ гэсэн найдвараар сэтгэлээ тайвшруулж байгаа шүү дээ. Ер нь хэдий хэр хугацааны дараа эдгэх бол?
-Кататрама буюу өндрөөс унах гэмтэл олон эрхтний системийг хавсардаг учраас хэзээ бүрэн эдгэнэ гэдгийг тааж хэлэхэд хэцүү. Тухайлбал Бадамжунай гэдэг 41 настай эрэгтэйн баруун талын дунд чөмөг нь олон хэлтэрхийтэй хугаралттай, сээр нурууны 11, 12-р нугалам бас гэмтэлтэй, зөөлөн эд ихээхэн хэмжээний зулгаралттай байгаа. Тэгэхээр нуруу нугаламын шархадсан хувь нь онолоороо дунджаар гурван сараас дотогш эдгэх жамтай байдаг. Дунд чөмөгний хугарлыг өвчтөний биеийн байдал тогтвортой болсон үед нь хоёр хоногийн дараа мэс заслын аргаар босгох боломжтой. Ер нь дээрхи найман өвчтөн бүгдээрээ шахуу тодорхой хэмжээгээр нуруу нугаламын өвчтэй байгаа.
-Тэгвэл та бүхэн эдгээр хүмүүсийн амь насанд нь баталгаа өгч чадах уу. Учир нь эдний дөрвийнх нь биеийн байдал маш хүнд байгаа гэсэн?
-Осол, гэмтэл гэдэг хүний эрүүл мэндийн эсрэг эрсдэлт агуу хүчин зүйлийн нэгт ордог. Сүүлийн жилүүдэд ч дэлхий дахинд онгоцны осол олноор гарч байгаа. Тэгэхээр онгоцны осолд өртөгчдийн 50 хүртэлх хувь нь тархи толгойны гэмтэлтэй байдаг. Үүний зэрэгцээ 30 орчим хувь нь цээжний хөндийн ясны гэмтэл авдаг. Тиймээс нэгдүгээрт өвчтөнүүдийн биеийн байдал хүнд байгаа, дээрээс нь яг гурав дахь хоног дээрээ тухайн шинж тэмдгүүдэд хүндрэлийн үе нь эхэлсэн. Ямартаа ч өнөөдөртөө бид эдгээр хүмүүсийн амь насыг аврахын төлөө хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байна. Эдгээр эмгэгийг эмчилдэг уламжлал манай эмнэлэгт байдгаас гадна дэлхийн олон оронд хийгдэж байгаа яс, биений стандарт эмчилгээ хийгдэж эхэлсэн. Гэхдээ өнөөдөр өвчтөний биеийн байдал хүнд байгаа. Яагаад гэвэл өндрөөс унасны дараа хүний биед маш олон төрлийн хүндрэлүүд гардаг.
-Та түрүүн дээрхи найман өвчтөнийг бүгдээрээ шахуу нуруу нугасны хугаралттай байгаа гэж хэлсэн. Нуруу нугасны хугаралттай хүмүүс хөл дээрээ босох магадлал тун бага байдаг. Тэгэхээр тэд амьд үлдсэн ч гэсэн хөл дээрээ босч чадах болов уу?
-Өнөөдрийн рентген зургаар оношлогдсоноор тухайн өвчтөнүүдийн нугас нь дарагдаагүй гэж гарсан. Тийм болохоор тахир дутуу болох магадлал нь бага байгаа.
-Тэдний дөрвийнх нь биеийн байдал арай гайгүй байгаа гэдэг үнэн үү. Та тэдний талаар тодруулаач?
-Гайгүй биш ээ. Биеийн байдал нь хүнд байгаа. Гэхдээ тэдний зүрх судасны үйл ажиллагаа тогтвортой болсон. Тэдний дундаас Цогтжаргал гэдэг 30 настай эрэгтэйгийн биеийн байдал маш хүнд байгаа. Яагаад гэхээр баруун гарын атгаал яс нь гэмтсэнээс амархан хордлогонд орох боломжтой байдаг.
-Өвчтөнүүд бүгд нэг, хоёр, гуравдугаар шатны осголттой байсан гэсэн. Мэдээж осголт гэмтэл согогт нь хүндрэл учруулж байгаа байх?
-Осголт дотроо дөрвөн үе шаттай явагддаг. Бороо орж байхад нэлээн удаан хугацаагаар хээр хоноглосон болохоор биеийн доод хэсэг нь осгосон. Гэхдээ осголтын үед гардаг хамгийн том хүндрэл нь уушгины хатгалгаа юм. Түүнээс урьдчилан сэргийлсэн эмчилгээ одоо хийгдэж байгаа.
-Онгоц осолдсоноос хойш 72 цагийн дараа тэднийг олсон. Хэрвээ цаг хожсон бол наймаас ч илүү хүнийг аврах боломж байсан болов уу?
-Манай эмнэлэг ямарваа нэгэн осол гэмтлийн үед өвчтөний амь насыг аврах, мөн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх үүрэгтэй. Тэгж ч ажилласан. Өнөөдөр дэлхий дахинд осол гэмтлийн шуурхай ажиллагааг нэлээн өндөр төвшинд хөгжүүлсэн. Манай эмнэлгийн хувьд 2005 оноос өөрийнхөө дэргэд осол гэмтлийн шуурхай баг ажиллуулах болсон. Тиймээс сая манай 11 эмч ослын газар дээр ажиллаж, анхны тусламжийг үзүүлэн, тээвэрлэлтээр нийслэлд авчирсан. Тэгсний үр дүнд зарим нэг хүндрэлээс тойрч чадсан байх. Түүнээс биш илүү хүн аварч чадах байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм.
-Гурав хоног хээр хэвтэхдээ дээрх өвчтөнүүд цаг хугацаа нэлээн алдаж, хүндэрсэн байна уу?
-Цаг хугацаа мэдээж алдагдана л даа. Гэмтэл гэдэг цаг хугацаагаар хэмжигддэг зүйл.

С.Бэлэгмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан