Монголын залуучуудын холбоо “Цус сэлбэлтийн үндэсний төв”, “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв”, 2016 оны тэргүүний залуу эмч нартай хамтран “Эрүүл мэндийн өдөрлөг” зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгт чих хамар хоолой, нүд, шүд, зүрх судас, элэг цөс, уушиг, дотоод шүүрэл, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эмч, гэмтэл согог судлал, нүүр ам судлал, хүүхэд, эх барих, хэвлийн мэс засал, тархи мэдрэлийн мэс заслын эмч нар хүрэлцэн ирж анхан шатны үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
Мөн энэ үеэр цус хандивлах, витаминжуулалтын аяны үйл ажиллагаа болох бөгөөд өдөрлөг МЗХ-ны Залуус танхимд маргааш болно.