Манай улсын Засгийн газар ОУВС-гийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдахаар хэлэлцээ хийж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзахаар өнгөрсөн долоо хоногт АНУ-д ажлын айлчлал хийсэн. Стэнд бай хөтөлбөрт хамрагдах эцсийн шийдвэр, мөн хэдий хэмжээний зээл авах нь энэ долоо хоногт тодорхой болно гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Монгол Улсын Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. ОУВС-гаас Хөгжлийн банкны үйл ажиллагааг энэ чиглэлээр явуулж болохгүй хэмээн 13 санал хүргүүлжээ. Эдгээр санал хүсэлтийг нь Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлдөө тусгаж өгчээ.
Энэ талаар Ройтерс агентлаг Монгол улс ОУВС-аас зээл авах эхний алхамаа хийлээ. Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээлийн тоглогч болох боломж бүрдлээ гэж онцолжээ.
"СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?
ОУВС-д “standby credit facility”, “standby arrangement” гээд хоёр төрлийн стэнд бай хөтөлбөр бий.
“Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, харин “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр.
Монгол Улсын хувьд ОУВС-гийн хөтөлбөрүүдэд хэд хэдэн удаа хамрагдаж, нийт 195.7 сая долларын зээл авсан байна.
ОУВС 1952 оноос эхлэн гишүүн орнуудын төлбөрийн балансын тэнцлийн хэвийн бус байдлыг арилгах зорилгоор “standby arrangement”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрийг анх бүх гишүүн орнуудад хэрэгжүүлж эхэлсэн ч мөн онд дэлхийн эдийн засгийн байдал, Солонгос, Япон, Сингапур, Арабын орнууд зэрэг зарим улсуудын эдийн засгийн хөгжил мэдэгдэхүйц сайжирч, нэг хүнд ногдох ДНБ, төсвийн орлого, аж үйлдвэрлэлийн үзүүлэлтээрээ дэлхийн тэргүүлэх орнуудын ангилалд шилжсэн. Иймд ОУВС бодлогоо өөрчилж, дээрх хөтөлбөрийг дундаж орлоготой орнуудад хэрэгжүүлж эхэлжээ.
Харин 2009 оноос эхлэн бага орлоготой орнуудад зориулан “Standby credit facility” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд эдийн засаг, төсвийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг харьцангуй зөөлрүүлснээрээ дунд орлоготой орнуудад хэрэгжүүлдэг хөтөлбөрөөс ялгаатай аж.
“Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 12-24 сар боловч шаардлагатай тохиолдолд хөтөлбөр хэрэгжих нийт хугацаа 36 сараас хэтэрдэггүй.
Богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр зээл авч байгаа улсууд төсөв, санхүү, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх талаар ОУВС-тай тохиролцож, улмаар “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулдаг байна. Энэ санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн улс хэрэгжүүлэх ёстой.
- Төлбөрийн балансын тэнцлийг хангах,
- ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах,
- Эдийн засгийн өсөлтийг дэмжин , ядуурлыг бууруулах,
- Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх,
- Зээл хумих зэрэг шаардлагуудыг тавьдаг байна.
МАНАЙ УЛС “СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭДЭН УДАА ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙСАН БЭ?
Монгол Улсын хувьд ОУВС-ийн хөтөлбөрүүдэд хэд хэдэн удаа хамрагдаж, нийт 195.7 сая долларын зээл авсан байна. Үүний 136.3 сая ам.долларыг нь хямдралгүй, жирийн зээлийн хэлбэрээр авсан байдаг аж.
Стэнд бай хөтөлбөрийг 1991, 2009 онуудад хэрэгжүүлжээ. Монгол Улсын Засгийн газар шилжилтийн эдийн засгийн эхэн үе буюу 1991 онд стэнд бай хөтөлбөрийг ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь төлбөрийн балансыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах, ажилгүйдлийг бууруулах байсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 13.75 сая зээлжих тусгай эрхийн хөрөнгийг 1991-1992 онуудад авч ашиглажээ.
Дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, цайр зэрэг металлын үнэ 2009 оны дунд үеэс огцом унаснаас манай улсын төсвийн орлого буурч, төсөвт байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учруулж эхэлжээ. Монгол улсын Засгийн газар энэ хямралыг даван туулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор ОУВС-тай хамтран “Стэнд-бай” хөтөлбөрийг 2009 оны гуравдугаар сард нэвтрүүлсэн байна. Уг хөтөлбөр 18 сарын хугацаанд хэрэгжсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай улс ОУВС-гаас жилийн таван хувийн хүүтэй ойролцоогоор 229.2 сая ам.долларын тусламжийн зээл авчээ. Тухайн үед эрх баригчид төсөвтөө гурван ч удаа тодотгол хийж, орлого, зарлагаа өмнөх оныхоос 18 хувиар бууруулсан юм. Үр дүнд нь эдийн засгийн өсөлт 2009 онд -1.6 хувьтай гарч байв.
ГАДААДЫН УЛС ОРНУУДЫН ЖИШЭЭ
УКРАИН
Өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхэлсэн Украины хямралын улмаас тус улсын эдийн засгийн байдал тогтворгүй байна. Тодруулбал 2014 онд дотоодын нийт өр нь өмнөх онтой харьцуулахад 30 хувиар өсч, ДНБ-ний 71 хувийг эзлэхэд хүргэсэн юм. Цаашид эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор Украины Засгийн газар ОУВС-тай хамтран эдийн засгийг тогтворжуулах богино хугацааны Стэнд бай хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 30-нд гарын үсэг зурсан.
Украины эдийн засгийн асуудал ОУВС зэрэг олон улсын зээлдүүлэгчдийн тусламжаар шийдэгдэхгүй
Хоёр жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй нийт 16.67 тэрбум ам.долларын хөтөлбөр макро эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, эдийн засгийн ил тод байдал, тогтвортой өсөлтийг сэргээх, эмзэг бүлгийг хамгаалахад чиглэсэн Украины Засгийн газрын эдийн засгийн хөтөлбөрийг дэмжих зорилготой байв.
Тус хөтөлбөрийн хүрээнд 3.2 тэрбум ам.долларын эхний траншыг 2014 оны тавдугаар сарын эхээр шилжүүлсэн. Харин 2-4 дэх траншуудыг 2014 оны долоо, ес, арванхоёрдугаар сарын 25-нд тус тус олгосон. Ингээд стэнд бай хөтөлбөр 2016 оны гуравдугаар сард дуусах ёстой.
Украины эрх баригчид 2014 он дуустал стэнд бай хөтөлбөрийн хүрээнд 5 тэрбум ам.доллар авч, Газпромд өрөө төлөх, үндэсний валют гривенийг чангаруулахад ашигласан. Гэвч гривений ханш унасан хэвээр байв.
Үүний дараа Украины эрх баригчид Stand-By Arrangement (SBA) хөтөлбөрийг Extended Fund Facility (EFF) хөтөлбөрөөр солих шийдвэр гаргасан. Уг хоёр хөтөлбөрийн ялгаа нь EFF таван жил, SBA нь гурван жилийн хугацаатай.
ОУВС-аас зээл, тусламж авахын тулд Украины эрх баригчдад цөөнгүй шаардлага тавьсан юм. Үүнд төсвийн салбарын ажилтнуудын тоог 230 мянгаар бууруулах, байгалийн хийн үнийг 4-6 дахин нэмэх, тэтгэврийн насыг 65 болгох зэрэг юм.
Гэхдээ Украины эдийн засгийн асуудал ОУВС зэрэг олон улсын зээлдүүлэгчдийн тусламжаар шийдэгдэхгүй. Эдийн засгийн хүндрэлтэйгээ тэмцэхэд нь Украины зүүн бүс нутгууд дахь зэвсэгт мөргөлдөөн, тусгай ажиллагааны зардлаас гадна өмнөхийн адил авлигад идэгдсэн төр нь саад болж байна.
Украины төрийн сан хоосорч, байгалийн хийн өр зэрэг асуудлууд ар араасаа гарч ирж байгаа энэ үед Порошенко барууны орнуудаас үргэлжлүүлэн мөнгө гуйхаас өөр хувилбар үлдсэнгүй бололтой.
ГРЕК
2008 онд Грекийн эдийн засаг хямарч, улс нь дампуурлын ирмэгт тулсан. Олон улсын валютын сан, Европын холбооноос Грекийн төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийг сайжруулахад зээл, тусламж олгосон юм. Хэдийгээр олон улсын байгууллага тус улсад хөрөнгө оруулалт, зээл өгч буй ч эрх баригчид төсвөө танах, төрийн албан хаагчдынхаа тоог бууруулах үүрэг хүлээсэн байдаг.
Гэвч Грекийн эдийн засаг 2008 оноос хойш 20 гаруй хувиар буурч, ДНБ 2010 оноос хойш 25 хувиар унаж, ажилгүйдэл 28 хувьд хүрсэн. Энэ хугацаанд Грекийн эрх баригчид хоёр ч удаа нийт 240 тэрбум еврогийн тусламжийн зээл аваад байгаа бөгөөд тус улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 175 хувьд хүрлээ.
Үүнийхээ хариуд татвараа нэмж, цалингаа хасаж, хөдөлмөрийн зах зээл, тэтгэврийн өөрчлөлт шинэчлэлийг хийх зэрэг эдийн засгийн хатуу бодлого явуулж байгаа нь ард иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, үе үе олон нийтийн жагсаал гарахад хүргэж байна.
БЕЛАРУСЬ
Беларусь улс 2009 оны нэгдүгээр сараас 2010 оны дөрөвдүгээр сарын хооронд ОУВС-тай хамтран стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас нийт 3.52 тэрбум ам.долларын зээл олгожээ.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн тус хөтөлбөр Беларусийн эдийн засгийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал санхүүгийн системийн тогтвортой байдлыг, хангах хөрөнгө оруулагчдын дунд итгэл бий болгох, гадаад валютын зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн Беларусийн Үндэсний банкны шинжээчид үздэг байна.
Стэнд бай хөтөлбөрийн дараа Беларусийн Засгийн газар иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлж эхэлсэн ч 2011 онд санхүүгийн шинэ хямралтай тулгарсан юм.
Үүнтэй холбогдуулан Беларусийн Засгийн газар 2011 онд ОУВС-аас дахин тусламж авах хүсэлт гаргав. Харин ОУВС өнгөрсөн алдаагаа дүгнэж, Беларусийн Ерөнхийлөгчөөс улс орны эдийн засагт хийх шинэчлэлийн баталгааг шаардсан байна. Гэхдээ Беларусийн талаас ийм баталгааг гаргаж өгөөгүйн улмаас хэлэлцээ одоог хүртэл зогсонги байдалд байгаа аж.
Өнгөрсөн 2014 онд ОУВС-ийн шинжээчид Беларусийн эдийн засаг нөхцөл байдлыг шинжлэхээр тус улсад ирэхэд эрх баригчид шинэ зээлийн асуудлыг дахин хөндөв.
Харин ОУВС-аас Беларусийн эдийн засагт бүтцийн шинэчлэл хийх шаардлагаа өөрчлөөгүй байгааг хэлжээ.
Сануулахад Беларусь улс ОУВС-аас авсан зээлээ энэ оны гуравдугаар сард бүрэн төлж дуусчээ.
Ийнхүү ОУВС-аас зээл авсан улс орнуудын тоо хэдэн арав. Тодруулбал:
- 20 жилийн хугацаанд дэлхийн 70 гаруй орон ОУВС-гийн төрөл бүрийн зээл, тусламжийн хөтөлбөрөөс хамааралтай байгаа.
- Египет, Энэтхэг, Турк улсууд 40 гаруй жилийн турш ОУВС-аас зээл тусламж авч байна. Туркийн Засгийн газар л гэхэд энэ оны гуравдугаар сард хамгийн сүүлийн зээлээ төлж барагдуулсан.
- Дэлхийн 24 улс сүүлийн 30 гаруй жилийн турш ОУВС-гийн тусламжаас 100 хувь хамааралтай болсон.
- Дэлхийн 32 улс 20-29 жилийн турш тогтмол зээлдэгч гэсэн статустай болов.