“Арт Хаус” –д энэ сарын 9-12-ны хооронд "Морины тоног хэрэглэлийн цуглуулгын үзэсгэлэн" олны хүртээл болж байна.
Үзэсгэлэнд 17-р зуунаас 20-р зууны эхэн хагас хүртэл монголчуудын хэрэглэж байсан төрөл бүрийн хээ угалзтайгаар цутгаж, хөөж, зурж хийсэн 300 орчим баавар, даруулга, ганзаганы сүвэгч зэргээс гадна монголын арав гаруй үндэстэн, угсаатны эмээл тавигджээ.
Хүрэл зэвсгийн үе, Хүннү гүрний үе, Түрэг, Уйгурын үе, Монголын эзэнт гүрний үеийн түүхэн олдворуудаар баялаг энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь Монголчуудын морины гоёл хэрхэн хөгжиж өнөөг хүрсэн болоод олон үндэстэн, угсаатны морины хэрэглэлийн онцлогийг харуулах юм.
Мөн энд төрөл бүрийн хазаар, тамга, аргамж, чөдөр, ташуур, морин тэрэгний хэрэглэл, хусуур, дөрөө зэрэг бий. Үзэсгэлэнг санаачлагч Ц.Батсайхан арав гаруй жилийн туршид энд байгаа ховор, нандин зүйлсийг цуглуулжээ.