Сан-Францискогийн давж заалдах шатны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гаргасан зарлигийг сэргээхээс татгалзсан шийдвэр гаргажээ.
Энэ сарын 4-нд Исламын шашин голчилсон долоон орны иргэд болон дүрвэгсдийг Америкийн нутаг дэвсгэрт тодорхой хугацаагаар орохыг хориглосон түүний зарлигийг Сиэтл хотын шүүхээс зогсоох шийдвэр гаргасан юм.
АНУ-ын Хууль зүйн яам тус зарлигийг сэргээхээр давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Гэсэн хэдий ч Сан-Францискогийн давж заалдах шатны шүүх Сиэтл хотын Холбооны шүүхийн шийдвэрийг дэмжин, тус зарлигийг сэргээхээс татгалзсан байна.
Үүний хариуд Ерөнхийлөгч Трамп өөрийн твиттер хуудаснаа, “Шүүх дээр уулзъя. Манай улсын аюулгүй байдлын тухай яригдаж байгаа шүү.” хэмээн бичсэн байна.
Өнгөрсөн сарын 28-нд гаргасан түүний зарлигт Судан, Йемен, Ливи, Сомали, Ирак, Иран, Сири зэрэг долоон орны иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт орохыг 90 өдрөөр хориглосон . Мөн Сирийн дүрвэгсдийг тодорхойгүй хугацаагаар хүлээн авахаа зогсоосон бол бусад улсын дүрвэгсдийг оруулахыг 120 өдрөөр зогсоосон юм.
Давж заалдах шатны шүүхийн үеэр засгийн газрыг төлөөлж оролцсон өмгөөлөгч Ерөнхийлөгчийн үүрэг бол үндэсний аюулгүй байдлыг хангах, харин АНУ-ын Конгресс Ерөнхийлөгчид АНУ-ын хилийг хянах эрхийг олгосон гэдгийг сануулсан юм.
Эх сурвалж: www.bbc.com