gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Ган-Эрдэнэ: Агаарын бохирдол бууруулах эрдэмтдийн баг саналаа ирэх сард танилцуулна

Б.Чимэг
SOS
2017-02-10
0
Twitter logo
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган, эрдэмтдийн баг байгуулан, агаарын бохирдлыг бууруулах санал дэвшүүлэх үүрэг өгсөн юм. Энэ дагуу БСШУ-ны сайд Ж.Батсууриар ахлуулсан баг ажиллаж байна. ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУЯ-ны газрын дарга Т.Ган-Эрдэнэ нар ажлын хэсгийн орлогч даргаар ажиллаж байгаа юм.

Эрдэмтдийн багт хэн хэн багтсан, ямар ажлууд хийхээр төлөвлөн, аль чиглэлээр судалгаа хийж байгаа талаар Т.Ган-Эрдэнэ даргаас тодруулав.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд эрдэмтэд анх удаа нэгдэн ажиллаж байна. Та бүхэн ажлаа хэзээ эхлэв? 
-Эрдэмтэд ажлын хэсэг байгууллаа гэх мэдээлэл тарсны дараа маш олон хүн бидэнд хандсан. Ажлын хэсэгт бүх эрдэмтэд багтаагүй тул бусдын санал, санаачлагыг сонсох нь зөв гэж үзэн, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нар тэдгээрийг цуглуулж, бид эхний хурлаараа хэлэлцсэн юм. Шаардлагатай гэж үзсэн саналыг гүнзгийрүүлэн судална.     

Бид одоо гурван үндсэн чиглэлээр судалгаа хийж байна. Агаарын бохирдлыг бууруулах, шинжлэх ухааны шийдэлтэй санал боловсруулах нь бидний гол зорилго.

  • Цахилгаан халаалтын шийдлийг судлан боловсруулах,
  • Дулаан хангамжийг судлан боловсруулах,
  • Тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах судалгааг хийж байна.

Судалгааны чиглэл тус бүрээр ажлын хэсэг байгуулсан. Тэргүүлэх эрдэмтэд ахалж, өөрсдөө багаа бүрдүүллээ.

Улаанбаатарын утааг бууруулах арга шийдлийг олсны дараа аймгийн төвүүдэд үүссэн асуудлыг ч амархан шийдэж болно. Бидний судалгааны гол бай гэр хороолол.

-Цахилгаан халаалтын шийдэл олох багийн ажлын талаар танилцуулахгүй юу?   
-Цахилгаан халаалтын шийдлийг судлан боловсруулах ажлын хэсэг аль болох бага энерги зарж, их дулаан ялгаруулах аргыг хайж байна. Хямд үнэтэй халаагууруудыг харьцуулан судалж байгаа юм. Заавал монгол инженерийн зохион бүтээсэн халаагуурыг ашиглана гэхгүй. Эсвэл эд ангийг нь авчраад Монголд угсрах шийдэл байж болох юм.    

Дулааны хангамжийг судлах баг зураг төсөл боловсруулж байна. Жишээ нь Хайлаастад хэчнээн тооны дэд станц, трансформатор байх ёстой, ямар хэмжээтэй цахилгаанаар тэдгээр айлыг хангах, цахилгааны утас нь ямар стандартынх байх вэ гэдгийг тооцоолж байна. Тооцоолсны дараа хэрэгжүүлэхэд маш их хөрөнгө шаардлагатай.       

Орон сууцны шинэ байруудын дулаан алдагдал харьцангуй бага. Гэр хороололд 210 орчим мянган өрх бий. Тэдний 100 мянга нь гэрт амьдардаг. Академич Батмөнхийн баг ямар материалаар гэр дулаалах, гэрийн үүдний пингийн хэмжээ ямар байхыг нарийн тогтоох зорилготой. Гэр хорооллын өрхүүдэд дулаан хуримтлуулагч зайлшгүй хэрэгтэй. Зарим хорооны иргэд шөнийн цагаар үнэ төлбөргүй цахилгаан хэрэглэх боломжтой боллоо. Шөнийн цагт дулаан хуримтлуулаад маргааш нь тэр дулаанаараа гэрээ дулаацуулах учиртай. Аккумулятор цэнэг хуримтлуулан, машин асаадаг шиг дулаан хуримтлуулагчийг судалж байна.          

Энэ ажлын хэсгийг ахалсан Батмөнх академич Дамбадаржаад байдаг, Дулаан техникийн хүрээлэнгийнхээ хашаанд хоёр гэр барьчихсан байна лээ. Нэг гэр нь нийтлэг буюу дулаалга багатай гэр. Нөгөө гэрийг нь БСШУЯ-наас гаргасан, дулаалгатай гэр. Хэмжилт хийн, харьцуулан судлах юм.  

-Тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулахын тулд автомашины тоог бууруулах саналыг олон хүн тавьдаг. Гэвч автомашин бидний зайлшгүй хэрэглээ болчихлоо. Бага насны хүүхэдтэй айлд машин их хэрэг болдог. Та бүхэн тээврийн хэрэгслээс ялгардаг утааг яаж бууруулах нь зөв гэж үзэж байна вэ?      
-Энэ ажлын хэсэг эхний ээлжид нийтийн тээврийг хийн түлшээр ажиллуулах, авто машины янданд хорт утааны шүүлтүүр байрлуулахаар судалж байна. Эко жолоодлогыг иргэдэд нэвтрүүлэх талаар ч судалж байна. Жишээ нь ухасхийн давхих, гэнэт тоормослоход утаа их ялгардаг. Харин зөөлөн хөдлөөд явахад утаа бага ялгардаг юм байна.         

-1950-60 оны үед Туркийн агаарын бохирдол анхаарал татах хэмжээнд хүрэхэд өрх бүрийг хийн хэрэглээ рүү шилжүүлснээр хурдан хугацаанд бохирдлоо бууруулж чадсан. Танай баг энэ талаар судалж байгаа болов уу?
-Үүний тулд дэд бүтцээ байгуулах ёстой. Бусад орнуудад ус дамжуулдаг шиг хоолойгоор хийг түгээдэг. Энэ нь ихээхэн зардал өндөртэй. Савлаад худалдах хувилбар ч бий. Гэвч өрх бүр хийгээр хоолоо хийнэ гэхээр аюулгүй байдал талаасаа болгоомжлол төрдөг. Тэсэрч, дэлбэрэх аюултай эд. Бид олон нийтийн хэрэглээ болгох талаас нь судлаагүй.        

-Багаа хэрхэн бүрдүүлэв? 
-Ажлын хэсэг тус бүрийн дарга нар багаа өөрсдөө бүрдүүлсэн. Сайн эрдэмтэд оруул гэдэг шаардлага тавьсан.    

-Ойрын хугацаанд төлөвлөсөн, өөр ямар ажил байгаа вэ? 
-Хөх хот болон Казахстаны Алматы хот руу явж, туршлага судлах төлөвлөгөө бий. Эдгээр хотууд мөн л агаарын бохирдол ихтэй байсан ч шийдэж чадсан юм билээ. Одоогоор төсвийг нь батлаагүй байна.  

Бид энэ оны эхний улиралд шийдлээ Засгийн газарт танилцуулах үүрэг авсан. Үүний тулд зардал сүйтгэлийн тооцоо хийх хэрэгтэй. 150 орчим сая төгрөг шаардлагатай байна. Эрдэмтэд цаг агаар хүйтэн байхад амжиж судалгаагаа эхлүүлэх гээд яарч л байна. Дулаарсан хойно халаагчаа туршвал бодит үр дүн гарахгүй. Зун гэрт дулаан алдаж байсан ч бид мэддэггүй.            

-Ярилцсанд баярлалаа.   

Дулаан хангамжийн шийдлийг судлан боловсруулах дэд ажлын хэсэг

  • Ажлын хэсгийн ахлагч С.Батмөнх, ШУТИС-ийн зөвлөх профессор, академич, доктор профессор, зөвлөх инженер
  • Б.Батцэнд, “Оргил төсөл” компанийн захирал, зөвлөх инженер
  • О.Пүрэвжал, ШУТИС-ийн дулааны тэнхимийн багш, зөвлөх инженер
  • Б.Одонхишиг, Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн дулааны секторын эрхлэгч, доктор
  • И.Мягмаржав, ХААИС-ийн газрын менежментийн тэнхимийн багш
  • Ү.Нармандах, Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн Зуух хөгжлийн төвийн захирал
  • Нарийн бичгийн дарга Б.Жаргалсайхан, Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн захирал, доктор, зөвлөх инженер        

Цахилгаан хангамжийн шийдлийг судлан боловсруулах ажлын хэсэг

  • Ажлын хэсгийн ахлагч Д.Содномдорж, ШУТИС-ийн зөвлөх профессор, академич, доктор профессор
  • Орлогч дарга Ц.Баярбаатар, Эрчим хүчний сайдын зөвлөх, зөвлөх инженер
  • Гишүүд
  • Ц.Түмэнцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал, зөвлөх инженер
  • С.Ууганбаяр, “MCS интернэйшнл” компанийн Инженеринг, бизнес хөгжил хариуцсан захирал, зөвлөх инженер
  • Р.Дагдан, УБЦТС ТӨХК-ийн техникийн асуудал хариуцсан дэд захирал, зөвлөх инженер
  • Д.Чинбат, ЦДҮС ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер, зөвлөх инженер
  • Ц.Жаргалсайхан, “Одкон холдинг” компанийн дэд захирал, зөвлөх инженер
  • Л.Ганзориг, УБЦТС-ын хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга
  • Ё.Итгэл, Siemens-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын эрчим хүчний салбарын борлуулалтын инженер 

Улаанбаатар хотын тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах шийдлийг судлан боловсруулах дэд ажлын хэсэг

  • Ажлын хэсгийн ахлагч Д.Готов, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн зөвлөх профессор, Зам тэврийн хөгжлийн сайдын зөвлөх, Шинжлэх ухааны доктор
  • Гишүүд
  • Ж.Сэрээтэр, Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Стандарт, нормативын хэлтсийн дарга
  • Ж.Мягмаржав, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн ахлах багш, профессор
  • И.Базаррагчаа, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн ахлах багш, дэд профессор, доктор
  • Нарийн бичиг
  • Э.Мөнхнасан, Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс 

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан