Японы хатаагч технологиор шингэн сүүг богино хугацаанд хуурай сүү болгох үйлдвэрлэлийг нэвтрүүлснээ МДМ компани өнөөдөр Ерөнхий сайдад танилцууллаа. Ерөнхий сайд шингэн сүүг хатаах машины үйл ажиллагаатай танилцаж, хэдхэн минутын дотор хадгалалт даадаг, чанар сайтай хуурай сүү болгон хувиргаж буйг харж сайшаагаад, дээжийг нь амслаа.
Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард “Мах, сүүний аян”-ыг эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд тус компани болон малчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг холбож өгөх ажлыг салбарын яамнаас зохион байгуулж, бодлогын хүрээнд дэмжин ажиллах юм байна. Сүүнээс гадна ингэний ундаа, төрөл бүрийн жимсийг хатаах боломжтой бага, дунд оврын энэ машиныг малчид болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд танилцуулах сургалт өнөөдөр ХХААХҮЯ-нд болж байна.
Ерөнхий сайд өнгөрсөн аравдугаар сард Япон улсад айлчлал хийх үедээ хуурай сүүг хатаах технологиор дэлхийд тэргүүлэгч компанийг өөрийн бизнес эрхлэгчидтэй холбож өгсөн нь ийнхүү биеллээ олжээ.
"Манай улс 60 гаруй сая малтай ч гадаадаас хуурай сүү импортоор авдаг. Энэ төхөөрөмжийг орон нутагт ажиллуулснаар байнгын худалдан авагч, хэрэглэгч бий болно. Энэ хэрээр зах зээл дээрх үнэ тогтворжиж, малчин айл өрх ч өдөр тутмын орлоготой байх боломж бүрдэнэ.
Цаашид хуурай сүүнийхээ хэрэгцээг дотооддоо хангаж улмаар экспортод гаргах хэмжээнд очих зорилт тавьсан. Монголчууд хийж чаддаг зүйлээ өөрсдөө үйлдвэрлэе, хийсэн бүтээгдэхүүн маань иргэдийн хэрэглээ, шаардлагыг хангасан байх ёстой” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэв.
“Японы Фитисай компани Монголын МДМ компанитай хамтарч алслагдсан орон нутагт тохирсон жижиг, дунд оврын хуурай сүүний үйлдвэрийн технологийг Монголд нутагшуулж байна.
Малчин өрхүүдийн илүүдэл сүүг богино хугацаанд нэмүү өртөг шингэсэн хадгалалт даадаг, тээвэрлэхэд хялбар эцсийн бүтээгдэхүүн болгож буй нь манай төслийн анхдагч гол зорилго” гэж МДМ компанийн захирал Э.Энхтүвшин ярилаа.
Орон нутагт сүүний онцлог, хуримтлагдах хэмжээ харилцан адилгүй. Эхний ээлжинд Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Дорнод, Хэнтий аймгийн 60 сумыг сонгон ажлаа эхлүүлэхээр болж, тухайн орон нутгийн малчид, фермерүүдийг сургалтад хамруулж буй юм.
Шингэн сүүг хатаах зориулалттай, Японд үйлдвэрлэсэн энэ төхөөрөмж тухайн орон нутгийн сүүний хангамжаас шалтгаалж ажлын найман цагт 240-600 литр сүү боловсруулах хүчин чадалтай юм байна.
Манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 400 гаруй сая литр шингэн сүү боловсруулах боломжтой. Гэвч түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоогүй, техник, технологи хуучирсан, эргэлтийн хөрөнгө тааруу зэрэг шалтгаанаас болж сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашигладаг.
Жил бүр 4000 гаруй тонн хуурай сүү импортоор авч хэрэглэдэг бөгөөд энэ нь шингэн сүүнд шилжүүлэн тооцвол 35 орчим мянган тонн гэсэн үг юм байна.