Говь-Алтай, Ховд аймгийн есөн суманд мялзан төст өвчний улмаас үхсэн 3800 гаруй бөхөнгийн сэг зэмийг цуглуулж, устгажээ.
Өнгөрсөн оны байдлаар 10000 гаруй бөхөн тоологджээ. Говь-Алтай аймгийн Шаргын говьд 2000-3000 толгой, Ховд аймгийн Дөргөн сумын Агуш арал, Хомын тал, Манхан суманд 200 гаруй толгой бөхөн эрүүл бүсэд нутаглаж байна.
Харин Ховд аймгийн Дарви, Чандмань, Дөргөн суманд бөхөнгийн хорогдол их байгаа бөгөөд энэ бүсийг өвчлөлийн голомт гэж тогтоосон байна. Мялзан төст өвчнөөр хорогдсон бөхөнгийн 70 хувь нь янзага, 27.8 хувь нь шаргачин, 1.3 хувь нь ооно байжээ.
Мялзангийн аюулын хажуугаар ашиг хонжоо хайгчид эрүүл бөхөнг буудаж, эврийг нь авч байгаа учраас байнгын хяналт шаардлагатай байгаа аж. Говь-Алтай , Ховд аймгийн Дарви, Чандмань, Тонхил, Шарга, сумын Засаг дарга нарт хэд хэдэн үүргийг өгч, хэрэгжүүлжээ. Үүнд:
- Тухайн бүс нутагт нутаглаж буй малчин өрхийн мал болон байршлын судалгааг нарийвлан гаргах, малчдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах
- Мялзан өвчний вакцин хийгдээгүй байгаа Говь-Алтай аймгийн Бигэр, Эрдэнэ, Чандмань суманд нутаглаж байгаа малыг вакцинжуулах
- Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр цусан халдварт өвчин гарч болзошгүй учир хүндрэлийг нарийвчлан тооцох
- Бөхөнгийн сэг зэмээс эврийг тайрч авах тохиолдол гарч байгаа тул Тагнуул, Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллага онцгойлон анхаарч ажиллах үүрэг чиглэлийг өгч, хэрэгжүүлж байна.
Б.Цэрэнханд