gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Алибаба Энэтхэгт үнэгүй интернет нэвтрүүлнэ

Д.Багахүү
Технологи
2017-02-08
0
Twitter logo

Хятадын технологийн салбарын аварга Алибаба групп Энэтхэгт ойрын хугацаанд үнэгүй интернет нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Алибабагийн хөдөлгөөнт төхөөрөмжийн бизнесийн гадаад худалдаа хариуцсан захирал Жак Хуан Энэтхэгийн үүрэн холбооны компаниудтай хэлэлцээ хийж эхэлсэн тухай мэдэгдсэн юм.

Тэрээр “Бид хэрэглэгчдийг эхний ээлжид хямд үнэтэй, тасралтгүй сүлжээнд холбохыг хичээж байна. Бүр үнэгүй ч болно. Утасгүй интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд болон энэ салбарт ажилладаг бусад компаниудтай бид хэлэлцээ хийж байгаа” гэжээ.

Алибаба групп үнэгүй интернет үйлчилгээгээр өөрсдийн охин компани болох UCWeb-ийн Энэтхэг дэх нэр хүндийг өсгөх зорилготой. Өнгөрсөн сард UCWeb Энэтхэг болон Индонезийн зах зээлд ирэх хоёр жилийн хугацаанд 29 сая ам. доллар зарцуулна гэдгээ мэдэгджээ.

Өнгөрсөн хугацаанд Хятадын хамгийн олон хэрэглэгчтэй веб хөтчийг хөгжүүлж байсан UCWeb компани одоо мэдээлэл дамжуулдаг, контент үйлдвэрлэдэг болсон бөгөөд энэ жилдээ багтаж 30 мянга орчим идэвхтэн бичигч нарыг өөртөө татахаар төлөвлөж байгаа юм.

Алибаба групп тус компанийг 2014 онд нийт 1,9 тэрбум ам. доллароор худалдан авч, Хятадын интернетийн салбарын түүхэнд байгаагүй өндөр үнэтэй наймаа хийж байжээ.

Гэхдээ Энэтхэгийн эрх баригчид ийм төрлийн шалтгаанаар үнэгүй интернет нэвтрүүлэх ажлыг эрс үгүйсгэдэг. Өнгөрсөн жил гэхэд дээрхтэй ижил шалтгаанаар Facebook-ийн Free Basics үйлчилгээг зогсоох шийдвэр гаргаж байв.

Хэдийгээр Энэтхэг 400 гаруй сая интернет хэрэглэгчтэйгээр дэлхийн хоёр дахь хамгийн олон интернет хэрэглэгчтэй орон боловч хүн амын гуравны хоёр нь интернетэд холбогдоогүй хэвээр байгаа юм.

Тиймээс л дэлхийн олон компаниуд энэ боломжийг ашиглаж олон тоогоор хэрэглэгчээ нэмэх үүднээс үнэгүй интернет үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Жишээлбэл Google компани өнгөрсөн жил Энэтхэгийн 100 галт тэрэгний буудалд үнэгүй Wi-Fi сүлжээ нэвтрүүлсэн бөгөөд ойрын хугацаанд 300 хүргэхээр төлөвлөжээ.

Харин Facebook компани Express WiFi төсөлд хөрөнгө оруулсан юм. Энэхүү төсөл нь дотоодын интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад алслагдсан тосгодын иргэдэд үнэгүй интернет түгээх нөхцөлийг бүрдүүлжээ.

Түүнчлэн Энэтхэгийн засгийн газар ойрын хугацаанд 1000 гаруй тосгонд үнэгүй интернет нэвтрүүлж, 150 мянган тосгонд боломжийн үнэтэй интернет нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан