Нийслэлийн Соёл урлагийн газар, Улаанбаатар хотын номын сантай хамтран “Номоо солилцъё өдөрлөг”-ийг зохиож байна.
Тус аянд номоо солилцохоос гадна хямд үнээр худалдан авах боломжтой. Мөн ном хандивлах хайрцаг байршуулсан бөгөөд цугларсан номуудыг хорих 406-р ангийн номын санд хандивлах юм байна.
Одоогоор цугларсан 160 гаруй ном байгаа бөгөөд өдөрлөгт оролцож байгаа иргэд ч энэ аянд нэгдэж, ном хандивлах боломжтой юм.
“Энэ үйл ажиллагааг сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт зохиодог уламжлалтай болсон” гэж Нийслэлийн соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн С.Оюунчимэг ярьж байлаа.
Өмнөх сарын өдөрлөгт 300 гаруй иргэд оролцож, өөрт хэрэгтэй номоо худалдан авч, солилцож байсан аж.
Б.Цэрэнханд