"Насны хишиг"-ийн бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэлнэ гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Ахмадууд өнөөдрөөс эхлэн оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандан, насны хишиг авах өргөдлийн маягтыг бөглөж, банкаар дамжуулан авна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно.
Уг мөнгийг олгох зардалд зориулан 2017 оны улсын төсөвт 20.5 тэрбум төгрөг тусгасан. Энэ жил нийтдээ 122 мянга орчим ахмад настан хамрагдана гэсэн үг аж.
Насны хишгээр
- 65-69 настанд 50 мянга
- 70-79 настанд 80 мянга
- 80-89 настанд 150 мянга
- 90 түүнээс дээш настанд 250.000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа олгоно.
Тухайн банк насны хишгийг өндөр насны тэтгэврийн зээл болон бусад зээл, зээлийн хүүнд суутган авах хориотой.