Хоёр хоногийн өмнө Г.Баярмагнай захиралтай "Атибус" ХХК-ийнхан Авто тээврийн газрын үүдэнд тендерийн будилаантай холбогдуулан эсэргүүцэл зарласан нь олны танил нэгэн эрхмийн луйврыг ил болгов бололтой.
Тодруулбал, "Эрдэм транс" ХХК-ийн захирал Я.Эрдэмбилэг нь тээврийн үйлчилгээний тендерт оролцохдоо "алдаа" гаргаж, улмаар өөрийн төрсөн ах Я.Эрхэмбаярынхаа "но"-г илчилжээ. Я.Эрхэмбаяр нь олон улсын тээвэр зуучийн "Эрин интернэйшнл" компанийн захирал, 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан, Гаалийн ерөнхий газрын дэд дарга асан, өдгөө Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдоод буй нэгэн билээ. Тэрбээр 2008 онд Булган аймгийн Ардчилсан намын дарга байхдаа УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшээд ялагдсан гэдгийг уншигчид санаж буй биз ээ.
Хэрэг явдал ийн эхэлжээ. Өнгөрөгч онд Авто тээврийн газраас Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд тээврийн үйлчилгээ эрхлэх тендер зарласан аж. Уг тендерт Г.Баярмагнай захиралтай "Атибус" компани ялсан ч "Эрдэм транс"-ын Я.Эрхэмбаяр зарга хийсээр хүчингүй болгосон юм байх. Улмаар тендерийг дахин зарлаж, сүүлдээ шүүхдэлцэхдээ тулсан юм. Гэвч тендерт хоёр удаа ялсан "Атибус" буруутаж, "Эрдэм транс" эрхийг нь авсан бөгөөд энэ сарын 21-нээс эхлэн үйлчилгээнд гарч эхэлсэн юм.
Гэтэл дахиад л "Атибус"-ынхан үзэлцэж эхэллээ. Энэ ч яах вэ. Хоёр компанийн маргаан. Харин Я.Эрхэмбаяр үүнд ямар хамаатай гэж. Тэр тусмаа тээврийн компаниудын маргаанд Төв банкны Хяналтын зөвлөлийн гишүүн ямар хамаатай вэ гэдэг нь л сонин. Тэгвэл ийм учиртай юм байна. Түүний төрсөн дүү Я.Эрдэмбилэг 2008 оны арваннэгдүгээр сард Замын-Үүдийн боомтоор том оврын 18 автобус оруулж ирсэн байдаг. Гэвч гаалийн бүрдүүлэлт хийхдээ автобуснуудынхаа үйлдвэрлэсэн оныг өөрчлөхийг оролдсон байгаа юм. Мэдээж Замын-Үүд дэх гаалийн ажилтнууд ийм улайм цайм юмыг зөвшөөрөхгүй нь тодорхой. Гэхдээ ах нь Гаалийн ерөнхий газрын дэд дарга байсны хувьд гаалийн горимыг өөрчилж, Улаанбаатар дахь "Эрин интернэйшнл" компанийн баталгаат агуулахад гаалийн бүрдүүлэлт хийсэн байгаа юм. Мөн танил талынхаа импортоор оруулж ирсэн техникийн сэлбэг хэрэгслийг уг агуулахаар дамжуулан татвараас бултуулдаг гэх мэдээлэл ч байна. Яг ийм замаар 60-80 сая төгрөгийн татвар төлөөгүй гэсэн мэдээллийг зарим хүн өгч байв.
Г.Баярмагнай: Тэдний луйврыг хууль, хяналтынхан авч хэлэлцдэггүй
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар "Атибус"ХХК-ийн захирал Г.Баярмагнайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн "Эрин интернэйшнл" компанийг хууль бусаар гаалийн бүрдүүлэлт хийдэг гэж яриад байгаа. Ямар баримтыг үндэслэж ингэж ярих болов?
-Тэр компани бол гаальд том нөлөөтэй. Яагаад гэвэл захирал Я.Эрхэмбаяр нь Гаалийн ерөнхий газрын дэд дарга байсан. Тэднийг хууль бусаар бүрдүүлэлт хийдгийг олон хүн мэднэ. Тэгээд энэ талаар гаалийнханд болон хууль хяналтынханд хандахаар авч хэлэлцдэггүй. Тэр ч бүү хэл, ганцхан тэднийх л гаалийн талбайдаа хяналтын камергүй. Үүнийгээ хөрөнгө мөнгөний боломжгүй гэсэн шалтгаанаар аргацаадаг. Бусад бүх компани хяналтын камертай шүү дээ. Энэ мэт хууль бус үйлдлийг нь ажилчид нь мэдээд бараг бүгд гарсан. Одоо цөөн хэдэн шинэ ажилтантай байгаа. Уг нь тэдний яах ийх нь бидэнд хамаагүй. Гэтэл дүүгийнхээ компанийг дэмжихийн тулд бидний бизнесийн эрх ашгийг хөндөөд, яам, агентлагийн үйл ажиллагаанд хүртэл нөлөөлөөд байгаа юм.
-Яаж нөлөөлсөн юм бэ?
-Дүүгийнх нь "Эрдэм транс" компани болон манай "Атибус" хоёрын маргаан шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад асуудлыг тэдний талд шийдэх тухай албан бичиг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон бусад газраас ирээд байгаа юм.Тендерийн асуудлыг зөвхөн Сангийн яам л хариуцах ёстой. Маргаан гарвал шүүхээр шийдүүлэх ёстой. Гэтэл тэс хөндлөнгөөс хүмүүс оролцоод байгаа нь яах аргагүй Я.Эрхэмбаяр гэдэг хүний нөлөө гэж үзэж байгаа.
-Тендерийн маргаан чинь юу болсон бэ?
-Одоо давж заалдах шүүх маргааш /өнөөдөр/ болно. Шүүхээс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй. Гэтэл "Эрдэм транс"-ынхан өнгөрсөн даваа гарагаас эхлээд Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд тээврийн үйлчилгээ хийгээд эхэлчихсэн. Том албан тушаалтны танил тал, ах дүүс ингэж хууль зөрчих эрх байгүй. Бид чимээгүй хангалттай удаан харлаа. Одоо энэ бусармаг үйлдлийг таслан зогсоож, шударгаар шийдвэрлүүлэхээр холбогдох газарт хандаад байна. Эрх мэдэлтэй хүнд хууль үйлчлэхгүй өнгөрөх нь үү, эсвэл өөрөөр шийдэгдэх нь үү гэдгийг харж л сууна.
Ч.Дашдэлэг