gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улс бруцеллёзийн өвчлөлөөр дэлхийд эхний гуравт ордог

Эрүүл мэнд
2010-06-22
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2010-06-22
Өнөөдөр “Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв”-өөс "Зоонозын халдварт өвчний төлөв байдал, тулгамдсан асуудал" сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

Манай орон мал аж ахуйн орон, хүн амын 40 орчим хувь нь мал аж ахуй эрхэлдэг. Сүүлийн жилүүдэд мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин буурахгүй байгаа төдийгүй байгалийн голомт жил ирэх тусам тэлсээр байна.

Манай оронд сүүлийн 35 жилд мал, амьтнаас хүнд халдварладаг тарваган тахал, боом, галзуу, бруцеллёз, хачгаар дамжин халдварладаг өвчнүүд /хачигт энцефалит, боррелиоз, риккетсиоз/, иерсиноз, лептоспироз гэх мэт өвчнүүдийн хүний өвчлөл бүртгэгдсэн байдаг юм. Тухайлбал тарваган тахлын хувьд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 28,3 хувь буюу 18 аймгийн 132 сумд тахлын байгалийн голомттой хэмээн бүртгэгдсэн байдаг.

Хэдийгээр агнуурын нөлөөгөөр тарваганы тоо толгой хэт цөөрсөн ч нийт байгалийн голомтоос илрүүлсэн өсгөврийн 47 хувь нь тарвага түүний үхдэлээс, 8 хув нь тарваганы бүүрэгнээс илэрсэн байна.

Үүнээс гадна сүүлийн жилүүдэд байгалийн голомтод үлийн цагаан оготны тарваган тахлын халдваржилт ихсэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, сүүлийн 3 жилд байгалийн голомтоос илэрсэн нийт тарваган тахлын өсгөврийн 44,7 хувь нь үлийн цагаан оготно, түүний бүүргээс илэрчээ. Сүүлийн 34 жилд 13 аймгийн 55 сум, Нийслэлийн 1 дүүрэгт 191 хүний өвчлөл бүртгэгдсэнээс 66 хүн нас баржээ.

Харин тарваган тахал хамгийн их гарсан аймгуудад Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Завхан, Говь-Алтай орж байна. Тиймээс дээрх аймгуудад та тарваганы бүүрэгт хазуулах, тарваганы түүхий эдээс хол байхыг анхааруулж байна.

Боом өвчний хувьд Монгол орны 19 аймаг, нийслэл хотын 154 сум дүүрэгт боом өвчний байгалийн голомттой. Сүүлийн 5 жилд малын өвчлөл хүрээгээ тэлж өмнө нь малын өвчлөл бүртгэгдэж байгаагүй Булган, Говь-Алтай, Сэлэнгэ, Ховд аймагт тохиолдсон байна.

Сүүлийн 36 жилд 16 аймгийн 65 сум, Нийслэлийн 2 дүүрэгт 192 хүн өвчилж 11 хүн нас барсан байна. Нийт өвчлөлийн дийлэнх нь Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ аймгуудад бүртгэгджээ.
Галзуу өвчний голомт нь Монгол орны 21 аймгийн 84 сумдын нутаг дэвсгэрт өргөн тархалттай. 1996-2006 онуудад Монголд нийт 1333 мал галзуу өвчнөөр өвчилснөөс 1216 мал үхсэн байна. Сүүлийн 38 жилд 12 аймгийн 19 сум, Нийслэлийн 2 дүүрэгт 26 хүний өвчлөн нас баржээ.

Хачигт халдварын хувьд Монгол орны хойд хэсгийн ой тайга бүхий Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгуудын зарим сумдын нутагт хачигт энцефалитын байгалийн голомттой.
Архангай аймгийн Хангай, Баянхонгор аймгийн төв, Жаргалант, Жинст, Өвөрхангай аймгийн Хужирт, Булган аймгийн Тэшиг, Хангал, Булган, Гурванбулаг, Говь-Алтай аймгийн Тайшир, Дарви, Эрдэнэ, Шарга, Дорнод аймгийн Баянтүмэн, Баяндун Матад, Хэрлэн, Сүмбэр, Төв аймгийн Баянхангай, Сэргэлэн, Зуунмод, Заамар, Алтанбулаг, Хэнтий аймгийн Биндэр, Ховд аймгийн Жаргалант, Хөвсгөл аймгийн Галт, Тариалан, Алаг-Эрдэнэ, Мөрөн, Бүрэнтогтох сумдад хачигт риккетсиозын, Булган аймгийн Тэшиг суманд хачигт боррелиозын хүний өвчлөл шинээр тэмдэглэгдсэн нь тус нутгуудад голомт байж болохыг харуулж байна. Тиймээс тус нутгуудад зорчихдоо битүү хувцас өмсөх, хачигт хазуулахгүй байхыг анхааруулж байна.

Бруцеллёзын хувьд манай улс энэ өвчний тархалтаараа дэлхийд гуравдугаарт ордог. Сүүлийн жилүүдэд бруцеллёз өвчний хүн, малын өвчлөл буурахгүй байгаа юм.

Энэ дашрамд сонирхуулахад, "Салбар хоорондын хамтын ажиллагаа" сэдэвт хүн, мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн Үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 28-нд хийхээр болжээ. Үндэсний хэмжээнд болох энэ зөвлөлгөөнөөр дээрх асуудлуудыг хөндөж ярих юм байна.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан