Богд хааны хэрэглэж байсан даалинг дөрөв дахин /урт нь 2 м 25 см, өргөн нь 88см/ томруулж урлан Геннисийн номд бүртгүүлэхээр болжээ.
Монгол уран хатгамал тэр дундаа даалин урлалыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр 2010 онд хүсэлт гаргасан бөгөөд ингэхийн тулд эхлээд Гиннесийн номд нэр дэвшүүлэх хэрэгтэй. Тиймээс “Хүндэтгэлийн даалин”-г урлахаар болсон байна.
Хүндэтгэлийн даалин урлах ёслолыг энэ сарын 27-нд нээлтээ хийх Богд хааны ордон музейн ховор, нандин гар урлалын бүтээлүүдийн үзэсгэлэнгээр эхлүүлэх аж.
Үзэсгэлэн арав хоног үргэлжлэх бөгөөд өнөө цагийн уран хатгамалчдын сор болсон бүтээлүүдээс сонирхуулах юм.
“Хатгамаллах урлагийн гайхамшиг үзэсгэлэнгээр гар урлалаар хийсэн хатгамлын урлагийн онцлогийг харуулсан 20 орчим бүтээлийг дэлгэнэ. Богд хааны дээлээс эхлээд олон нандин үзмэрүүдийг үзүүлнэ” хэмээн Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан ярилаа.
“Богд хааны ордонд үйл урлаж байсан уран гартай хатгамалчдын үр удам тасраагүй. Тэд цор ганц, хосгүй нандин бүтээлээ урласаар байгааг та бүхэн энэ үзэсгэлэнгээс олж харна” хэмээн Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төвийн тэргүүн З.Цэнгэлсайхан онцлов.
Л.Булганчимэг