Тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх зорилгоор энэ аяныг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан. Авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, тэтгэвэр авагчдаас гаргасан өргөдөл хүсэлтийг ч шийдвэрлэх юм. Үүний дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал гараад байна. Энэхүү тушаалын хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт аяныг хэрэгжүүлж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд 150 мянга гаруй тэтгэвэр авагчтай. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа эдгээр иргэдийн өргөдөл, хүсэлтийг энэ сарын 16-наас эхлэн хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ. Энэ аяныг хэрэгжүүлэхэд дүүргүүдийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүдэд нилээд ачаалал нэмэгдэхээр байгаа ч бид хэлтсийн байцаагч, ажилтнуудыг бүрэн оролцуулан ажиллана.
Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль заасны дагуу тэтгэвэр эрх авах эрх зүйн харилцаа үүсч, тэтгэвэр үнэн, зөв тогтоогдсон эсэхийг шалгах юм.
Нийслэлийн хэмжээнд тэтгэвэр авч байгаа 153 гаруй иргэний материалыг шалгах том ажил хийгдэж байна. Шалгалтын явцад хуучирч муудсан хавтастай хувийн хэргийг цэгцлэх ажил мөн хийгдэнэ. Харин өргөдөл гаргасан иргэдийн хувьд ажлын тав хоногт багтаан шийдвэрлэнэ.
Шалгалтанд хамрагдсан тэтгэвэр авагчийн хувийн хэргийн тогтоолтын хуудас болон тэтгэврийн дэвтрийн арын хуудасны тусгай тэмдэглэл хэсэгт Батламж дардас дарж баталгаажуулна.
Дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсүүдэд тэтгэвэр тогтоолтыг шалгах чиглэл өгөгдсөн. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон НЭМНДГ-ын байцаагчид ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Энэхүү аян гуравдугаар сарын 15-нд дуустал зохион байгуулагдана.