Дагвын Ганхуяг
Боловсрол:
10 жилийн лаборатори 1-р дунд бүрэн дунд сургууль
Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль, Эдийн засаг, статистик
Энэтхэг улсын Мумбай хот дахь НҮБ-ын Хүн ам судлалын Олон Улсын Институт, хүн ам зүй судлал
Эдийн засгийн ухааны магистр, Монгол Улсын Их сургууль
Япон улсын Токио хот дахь Хөгжиж буй эдийн засгийн мэргэшлийн сургууль, Хөгжлийн эдийн засаг
Япон улсын Нагояагын Их Сургуулийн Олон Улсын хөгжлийн сургууль, эдийн засгийн ухааны доктор
Ажлын туршлага
Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургууль, Багш
Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургууль, Тэнхмийн эрхлэгч
Ньюком ХХК, Төслийн менежер
Ньюком ХХК, Бизнес хөгжлийн Хэлтсийн менежер
Ньюком Групп, Дэд бүтэц, эрчим хүч хариуцсан захирал
Клин Энержи Ази ХХК, Гүйцэтгэх захирал

V цахилгаан станцыг барьж босгоод, 25 жилийн дараа төрд үнэгүй хүлээлгэн өгөх гэрээтэй

2030 он гэхэд манай улсын эрчим хүчний хэрэглээ 3-4 дахин өснө гэсэн тооцоотой. Энэ жил агаарын бохирдлын сэдэв хурцаар хөндөгдсөний улмаас иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэх нөхцлийг бүрдүүлж өглөө. Энэ нь цахилгааны хэрэглээг нэмэх болов уу. Өнөөдрийн байдлаар манай эрчим хүчний салбар энэ хэрэглээг давж чадах болов уу, үгүй болов уу?
Монгол Улс гурван сая гаруй хүн амтай, уул уурхай, үйлдвэрлэл болон айл өрх гэсэн үндсэн хэрэглэгчтэй, жижиг зах зээл. Тиймээс эрчим хүчний хэрэглээ харьцангуй бага. 2016 оны байдлаар 5,6 тэрбум квт цагийн хэрэглээтэй байсан. Эрчим хүчний хэрэглээний өсөлт нь тухайн улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч хэлбэлздэг. Олон жилийн дунджаар Оюутолгой гэх мэт томоохон хэрэглэгч үйл ажиллагаа эхлүүлсэн тохиолдолд өсөлтийн хувь нь 10 гардаг ч, дунджаар жилийн өсөлт нь 5-6 хувь. Гэхдээ сүүлийн хоёр жилд өсөлтийн хувь бага байсан. Таны хэлсэн, 2030 он гэхэд хэрэглээ 3-4 дахин өсөх нь магадлалтай тоо. Гэхдээ энэ нь том үйлдвэрлэгч хэр олноор байгуулагдах вэ гэдэгтэй шууд уялдана. Энэ удаагийн шөнийн тарифыг өвлийн улиралд тэглэж, цахилгаан халаалтыг дэмжих арга хэмжээ нь хүчин чадалд нөлөөлөх нь бага. Зуун хувь гэж үзвэл гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээ 3-4 хувийг л эзэлдэг. Суурь том хэмжээний нөлөөлөл бага гэсэн үг.
Танай компани V цахилгаан станцыг барих төслийн тендэрт орж байсан. Ямар учир энэ цахилгаан станцыг барих ажил зогсоод байдаг юм бол. Танай хувьд ямар саналуудыг төсөлдөө тусгасан бэ?
Ньюком группийн хувьд япон, солонгос, франц гэсэн гурван орны түншлэлийн хамтаар 2012 онд Засгийн газраас зарласан концессын гэрээний төсөлд хамрагдсан. Энэ нь концессийн хүрээнд зарлагдсан хамгийн том мега төсөл гэдгээрээ онцлог. Хэрэгжүүлэх механизм нь анхдагч учир хууль эрх зүй, арилжааны талаасаа тодорхойгүй асуудал нэлээд байснаар дөрвөн жил гаруй болчихлоо. Засгийн газраас албан ёсоор энэ төслийг хэрэгжүүлэхээ болилоо, зогсоолоо гэж яриагүй. Хэцүү, хүндрэлтэй асуудлууд байна гэдэг асуудлыг Эрчим хүчний яамны түвшинд ч гэсэн мэдэгдэх болсон. Хүндрэлтэй асуудал олон байгаа учир хэрэгжүүлэх явц нь удааширч байгаа. Санхүүжилтийн загвар нь тун шинэ. Өөрөөр хэлбэл, цаасан дээр Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хийсэн гэрээ хэлэлцээ, лиценз зөвшөөрөл зэрэгт үндэслэж санхүүгийн байгууллага мөнгөө өгдөг. Энгийнээр хэлбэл барьцаагүй зээл. Банкнаас барьцаагүй зээл авна гэдэг тун хүнд.
Концессын гэрээ гэхээр та бүхэн барьж байгуулж, тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсны дараа төрд шилжүүлэн өгөх заалттай гэсэн үг үү?
Тавдугаар станцын хувьд бид санхүүжилтээ босгоод, барьж байгуулан 25 жил бүх үйл ажиллагааг нь хариуцсаны эцэст 26 дахь жилдээ төрд үнэгүй хүлээлгэн өгөх нөхцөлтэй.
Тэгэхээр хувийн компани бүх эрсдэлийг нь үүрэх юм байна, тийм үү?
Тийм.

Тавдугаар цахилгаан станц Монгол Улсад хэрэгтэй юу?
Олон байр суурь байдаг. Монголд олон жил ажилласан Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд “хүн амын талаас илүү хувь нь амьдардаг дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэгч томоохон эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй” гэдэг байр суурьтай байдаг. Тийм ч учраас 2008 онд анх асуудал яригдаж, Азийн хөгжлийн банкнаас төслийн тендэр материалыг боловсруулаад 2011 онд зарласан. Тэгэхээр хэрэгтэй гэх үндэслэл нь байгаа гэсэн үг.
Баригдлаа гэхэд гэр хорооллын айлуудын 70-80 хувь нь цахилгаанаар халаалтаа шийдэх боломж бүрдэх үү?
Одоо манай ажиллаж байгаа цахилгаан станцууд 1000МВт-ын хүчин чадалтай. Тавдугаар цахилгаан станцын хүчин чадал нь 450МВт. Тэгэхээр эрчим хүч, дулааны өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ хангахын тулд одоо байгаа хүчин чадлыг 50 хувиар нэмэх найдвартай эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Мөн цахилгаан станцууд бүгдээрээ хотын баруун талд. Харин зүүн тийшээ тэлж буй Баянзүрх дүүрэг, Налайх дүүргүүдийн эрчим хүч, дулааныг найдвартай хангах нь чухал.
Барьж өгье гэсэн компани нь бэлэн. Харин төрөөс шалтгаалсан процессын зарим асуудлаас шалтгаалаад энэ үйл ажиллагаа зогсонги байдалд орчихоод байгаа юм байна гэж ойлголоо, зөв үү?
Засгийн газар байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа нь жигдэртлээ тодорхой хугацаа шаардагддаг. Өнгөрөгч арваннэгдүгээр сараас эхлээд энэ асуудлаар Эрчим хүчний яам болон Үндэсний хөгжлийн газартай асуудлуудаа ярьсан, дараагийн ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ярьж байгаа. Засгийн газраас гарах шийдлүүдийг бид хүлээж байна.
Гэхдээ Ерөнхий сайд тавдугаар цахилгаан станцыг барихгүй гэсэн мэдээллийг хийж байсан?
Наймдугаар сарын үед Засгийн газар байгуулагдаад удаагүй байхад “үнэ нь өндөр байна, барих нь хүндрэлтэй” гэдэг мэдээллийг хийж байсан. Гэхдээ энэ нь тухайн үеийн нөхцөл байдалд дүгнэлт өгч байсан байх, түүнээс албан ёсны дүгнэлт бол биш болов уу. Одоогоор Засгийн газартай шийдэл олохоор хамтран ажиллаж байна.
Энэ станц баригдсанаар гэр хорооллын иргэд шөнө, өдөр гэхгүйгээр цахилгаан халаалт хэрэглэх боломж нөхцөл бүрдэх үү?
Чөлөөтэй бүрдэнэ. Манай улс 5,6 тэрбум квт цагийн нийт эрчим хүчний хэрэглээтэйгээс, 20 орчим хувийг нь импортоор хангаж байна. Нийт 1 тэрбум орчмыг нь Оюутолгой компани дангаараа Хятадаас импортолдог. ОХУ-аас тухайн жилээсээ хамаараад 300-400 сая квт цагийн цахилгааныг импортолдог. Харин тавдугаар цахилгаан станцыг барьчихвал нэгдүгээрт импортын хараат байдал үгүй болно. Хоёрдугаарт, дотоодын үйлдвэрлэл, дулааны хангамж сайжрахаар орон сууцнууд олноор баригдах боломж нэмэгдэнэ, одоо үүсээд байгаа дулааны дутагдлыг шийднэ гэсэн үг. Гэхдээ эрчим хүчний салбар гэдэг бүтэн системийн асуудал учир дан ганц цахилгаан станц шийдэхгүй. Манай цахилгаан дулааны түгээх системүүд нэлээд хуучирч, хүчин чадал нь муудсан. Тэгэхээр системээ хэрхэн сайжруулж, шинэ хангамжаа хэрхэн түгээж чадах вэ гэдгээ бас давхар анхаарах нь зүйтэй.

Өнөөдөр цахилгаан станцууд бүгд алдагдалтай ажиллаж байна гэдэг. Дахиад нэмж алдагдалтай цахилгаан станц баригдах уу гэдэг асуудал байгаа юм. Тавдугаар станц баригдлаа гэхэд цахилгааны үнэ нэмэгдэх үү, буурах уу. Алдагдлаа хэрхэн тооцсон бэ?
Зах зээлийн зарчмаар алдагдалтай төсөлд хэн ч хөрөнгө оруулахгүй. Тавдугаар цахилгаан станц нь төслийн санхүүжилтээр хийгдэж байгаа цэвэр бизнесийн төсөл. Тарифын хувьд аль ч улс орны хувьд их эмзэг сэдэв. Манай хуучин станцууд өөр нийгмийн системийн үед, өөр схемээр санхүүжилт нь хийгдэж баригдсан учраас зах зээлийн үнэ ханш, өртөг, ашигт ажиллагааны талаар ярих нь боломжгүй. Харин шинээр цахилгаан станц ажиллана гэх юм бол зээлээ төлж чадах, тодорхой хэмжээний ашигтай ажиллах ёстой. Тэгэхээр тарифын хувьд 7 центээс багагүй байна гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс ч мэдэгдсэн.
Яагаад энэ асуудал өнөөдрийг хүртэл хойшлогдоод, баригдахгүй байгаад олон шалтгаан байгаа байх. Нэг шалтгаан нь улсын цахилгаан станцууд салбартаа хувийн, хүчтэй тоглогч оруулах хүсэл сонирхолгүй, түүгээрээ лоббидож, улстөрийн шийдвэрт нөлөөлж байгаа нөхцөл байдал бий юу?
Одоо байгаа станцууд гэхээсээ илүү нэлээн олон станцын төслүүд хэрэгжих гээд яригдаж байгаа. Монголын зах зээл олон цахилгаан станц ажиллах багтаамж багатай учир мэдээж өрсөлдөөн бол байгаа. Бидний зүгээс Засгийн газарт “аль станц нь Монгол Улсад хэрэгтэй, давуу талтай, аль станц нь санхүүжилт авах боломжтой вэ гэдгийгээ үнэлээд, жагсаалтыг нь гаргачих. Тэгэхэд тавдугаар станц эхний нэг, хоёрт орохгүй юм бол бид больё” гэдэг байр суурийг маш тодорхой хэлж байгаа. Тавдугаар станц үнэхээр шаардлагатай, бусад станцтай харьцуулахад санхүүжилт авах нөхцөл боломж нь нээлттэй байгаа учир энэ асуудлыг түргэн шийдэж өгөөч ээ гээд л байгаа юм. Хэрэгтэй, чухал байж болох ч мөнгө санхүүжилт босгож чадахгүй бол хий хоосон яриа болоод л дуусна. Түүний нэг жишээ нь Эгийн голын усан цахилгаан станц. Энэ бидэнд ёстой л ус, агаар шиг хэрэгтэй. Гэтэл 20 гаруй жил яригдаж байгаа ч баригдахгүй байна гэдэг санхүүжилт бүрдүүлэх нөхцлийг хангаж чадахгүй байна л гэсэн үг. Төр засгаас дэмжээд, гадаадын компаниуд хөрөнгө оруулахад сонирхоод байдаг ч хэрэгжихгүй удаашраад байна. Энэ мэт байдлаас харахад, тавдугаар цахилгаан станцын хувьд санхүүжилт хийгдэх боломж нь нээлттэй, тэгэхээр нэг талаас өрсөлдөөн юм шиг боловч нөгөө талаар шийдвэр нь удаашрахад нөлөөлсөн магадлал байгаа гэж боддог.

Нарны эрчим хүчээр Хятадын хэрэглээг бүрэн хангах боломжтой

Сэргээгдэх эрчим хүчний нөөц манай улсад хэр их байгаа вэ?
Монгол Улс 1,5 сая км2 газар нутагтай. Нар, салхины хувьд дэлхийд дээгүүр орох хэмжээний нөөцтэй. Зөвхөн өмнөд бүсийн газар нутгийн 400 гаруй мянган км/кв нь нар, салхины нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж тооцогддог. Зөвхөн нарны эрчим хүч үйлдвэрлэсэн тохиолдолд Хятад улсын хэрэглээг бүрэн хангах боломжтой. Хятад улс 2014 онд дэлхийн хамгийн том эрчим хүч хэрэглэгч улс болсон буюу жилийн хэрэглээ нь 3,6 их наяд квт цаг. Дээр хэлсэн, манай улсын өөрийн хэрэглээ нь 5,6 тэрбум квт цаг шүү дээ.
Салхины эрчим хүчний хувьд?
Ялгаагүй Хятадын нийт хэрэглээний 20 орчим хувийг салхины эрчим хүчээр хангах боломжтой гэсэн тооцоотой. Манай дотоод хэрэглээ бага учир нар, салхины эрчим хүчээ арилжааны хэлбэрээр хөгжүүлж чадаад, сүүлийн үед нэлээд их яригдаж байгаа хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд нийлүүлж чадах юм бол бидний хувьд олон тулгуурт эдийн засагтай болж, экспорт маань тэлнэ гэсэн үг. Мөн Зүүн хойд азийг эрчим хүчний нэгдсэн сүлжээгээр хангах Азийн супер сүлжээнд холбох асуудал сүүлийн жилүүдэд нэлээн эрчимтэй яригдах болсон. Энэ том хэмжээний төсөлд Солонгос, Япон, Хятад, ОХУ, Монгол улсын талаас зөвхөн төрийн түвшинд төдийгүй бизнесийн салбарынхан ч хүч тавин оролцож байна. Энэ мега төсөл амжилттай хэрэгжвэл Монгол Улсын хувьд бэлэн байгаа нар, салхиа эрчим хүч болгон экспортлох маш том боломж гэж харж байна.
Сэргээгдэх эрчим хүчний хувьд гарааны зардалдаа их хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлагатай байдгийг энэ төслөөр шийдчих юм байна, тийм үү?
Тийм. Сэргээгдэх эрчим хүчний чиг хандлагыг харвал технологи нь сайжраад, үр ашиг нь нэмэгдээд, нэгжийн үнэ өртөг нь багасч байгаа. Ялангуяа нарны эрчим хүчний хувьд хурдтай хөгжиж байна. Тэгэхээр тун удахгүй уламжлалт эрчим хүчнээс хямд болох бүрэн боломжтой.
Бид төмөр зам, хийн хоолой татах гээд олон том төслийн гадна үлдсэн гашуун туршлагатай. Таны хэлсэн Азийн супер сүлжээнд төр засагтай холбоотойгоор ч юм уу, манай оролцоо муудаад эхэлвэл, бид тойргийн гадна үлдэх магадлал бий юу?
Мэдээж үгүйсгэхгүй. Би ч бас их харамсаж явдаг. Н.Багабанди гуайг Ерөнхийлөгч байх үеэс л Орос, Хятадыг холбосон гол гол стратегийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх хурдны зам, төмөр зам, эрчим хүч, байгалийн хийн хоолой гээд л олон төслүүд ярьж байсан ч, бидэнгүйгээр болчихлоо. Европыг холбосон төмөр зам Казакстанаар явчихлаа, байгалийн хийн хоолой бас хаагуур ч юм зөрөөд явж байгаа бололтой. Бид дотроо өргөн, нарийн гээд маргаад сууж байтал бүхнээс хоцорчихоод байна. Мэдээж төр засгийн бодлого, стратеги, урт хугацаандаа идэвхитэй ажиллах зэргээс шалтгаална. Энэ том төсөл хамгийн амин чухал хэрэгтэй улс нь манайх. Тийм учир үүнийг алдаж болохгүй. Төр засгийн хэмжээнд анхаарч оролцоод, үйл ажиллагаа явагдаж байгаа. Гэхдээ Орос гэхэд л асар их нөөцтэй шүү дээ. Тэгэхээр “нөгөө Азийн супер сүлжээ нь Оросоор дамжаад Хятад, Солонгос руу гарах юм байна” гэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс төр засаг, хувийн сектор маш их анхаарч, ядаж энэ нэг том боломжоос хоцрохгүй байхыг хичээх хэрэгтэй.

Салхитын цахилгаан станцын 1 квт цахилгааны үнэ 9,5 цент. Харин Оюутолгой хятадаас 13 центээр цахилгаанаа авдаг

Салхитын салхин цахилгаан станц 50 мянган квт-ын хүчин чадалтай. Энэ хүчин чадал нь хэдий хэмжээний хэрэглэгчийг цахилгаанаар хангаж байгаа вэ?
2013 онд ашиглалтанд орсон, анхны том оврын сэргээгдэх эрчим хүчний станц. Тийм болохоор болгоомжлол нэлээн байсан. Энэ гурван жилийн хугацаанд найдвартай ажиллаж байна. Жилдээ 100 орчим мянган айл өрхийн хэрэглээг хангаж байгаа. Нийслэлийн хэрэглэгчдийн тодорхой хувь нь сэргээгдэх эрчим хүчээр хангагдаж байна.
Тодорхой хувь гэдэг нь?
Гурав орчим хувь.
Эдийн засгийн хувьд үр өгөөж нь хэр байгаа вэ?
Салхитын хувьд эрсдэл өндөр байсан. Төслийн санхүүжилтээр хийгдсэн, бие даасан анхны эрчим хүч үйлдвэрлэгч. Ньюком компани арав гаруй жил төслийг санаачлан хэрэгжүүлээд дараа нь Европын сэргээн босголт хөгжлийн банк, Голландын хөгжлийн банктай хамтарч зээл болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн. Төлөвлөсөн хэмжээндээ эрчим хүч үйлдвэрлэх болов уу, улс бидний хүлээж байгаа хэмжээнд худалдан авах болов уу гэх мэт эргэлзээ их байсан. Нэг хэсэг төлбөр тооцоо хойшлогдох асуудал ч байсан. Салхитын цахилгаан станцын 1 квт цахилгааны үнэ 9,5 цент. Анх энэ үнэ өндөр сонсогдож байлаа. Зарим хүн “ОХУ-аас байнга бага үнэтэй эрчим хүч аваад байх юм чинь ийм өндөр үнэтэй станц барих шаардлага байх уу” гэж ч ярьж байсан. Гэтэл өнөөдөр ОХУ-аас 11 центээр нэг квт цахилгаанаа авч байна. Энэ жил хэд болгож өөрчлөхийг мэдэхгүй, учир нь жил бүр тарифаа шинэчилдэг. Дээр нь манайх дутсан хэрэглээгээ авахаас гадна системээ тогтворжуулах, ямар нэгэн нөхцөл үүсэхэд найдвартай байдлаа хангах үүднээс хамтарч ажилладаг учир тэдний хэлсэн үнийг нь л хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрдэг. Ялангуяа өвлийн улиралд оросын талаас хаалаа гэхэд манай эрчим хүчний систем бие даан ажиллах найдвар тун бага. Цахилгаан тасарлаа гэхэд интернэт, фэйсбүүкээс эхлээд банкнаас мөнгө авах гээд л бүх хэрэглээ, амьдрал маань цахилгаантай салшгүй холбоотой болчихсон. Гэтэл Салхитын цахилгаан станц тарифаа өөрчлөхгүйгээр 20 жил явах ёстой.
Алдагдалтай байсан ч уу?
9,5 центээрээ явахад алдагдалгүй ажиллана гэдэг тооцооллоо хийчихсэн учраас тэр л дээ. Гэтэл Оюутолгой хятадаас 13 центээр цахилгаанаа авч байна. Цаашдаа 10 жилийн дараа энэ хэвээр эрчим хүчний хараат байлаа гэхэд 15, 20 цент болохыг үгүйсгэхгүй. Тийм учир урт хугацааны, найдвартай хөрөнгө оруулалт гэдэг энэ системийг урт хугацаанд найдвартай ажиллахад чухал гэсэн үг.

"Өөрийн юм гэсэндээ элэгтэй байна, хүний хүү хүрэн бөөртэй" гэдэг шиг л юм. Бид цахилгааныхаа 80 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Гэтэл ердөө 20 хувийн импорт дээр бид таны хэлсэн шиг ийм өндөр эрсдэлийг хүлээдэг гэж үү?
Эрчим хүчний салбарын нэг онцлог бий. Ялангуяа Монгол шиг ийм хүйтэн өвөл болдог орон зайлшгүй нөөцтэй байх ёстой. Аль ч улсын хувьд эрчим хүч бол стратегийн бүтээгдэхүүн. Тэгэхээр дор хаяж 15-20 хувийн нөөц чадалтай байх ёстой. Харин манайд ийм ойлголт байхгүй болоод нэлээд удаж байна. Ялангуяа өвлийн нэг, хоёрдугаар сард манай станцууд байгаа бүх хүчин чадлаараа ажиллаж, нөөцлөх боломжгүй байдаг. Ингээд 80 хувиа хангадаг.
Оюутолгой манай улсын нийт хэрэглээний 5/1-тэй тэнцэх хэмжээний цахилгааныг импортоор авч байна. Танай компани ч юм уу, дотоодоосоо цахилгааныг нь хангая гэдэг саналыг тавьж үзсэн үү?
Анх 2009 онд Оюутолгойн анхны гэрээ зурагдаад, үйл ажиллагаа нь эхлэхэд Оюутолгой өөр дээрээ цахилгаан станц барья гээд, тендэрийн урьдчилсан шалгаруулалт явагдаад, манай Ньюком компани зөвлөхөөр ажиллаж байсан. Гэтэл засгийн газраас өөр хэлбэрээр шийдэхээр болж, Тавантолгой дээр цахилгаан станц барьж, тэндээс Оюутолгой руу нийлүүлье гэж ярьж эхэлсэн. Харин Тавантолгойн цахилгаан станцын төсөл одоо хүртэл яригдсаар л байгаа. Нэг талаас японы Марубени, манай талаас MCS барихаар ярьж байгаа ч энэ төсөл удааширсаар, тавдугаар цахилгаан станцтай адил хэмжээний нөхцөл байдалд орчихсон. Үндсэндээ бол манай засаг төрийн л алдаа. Эрчим хүчний салбар үндсэн аж үйлдвэр, эдийн засгаасаа арван жилийн түрүүнд явж байх ёстой зарчим байдаг. Манайх дандаа араас нь явдаг. Цаг нь тулахаар л “дулаангүй боллоо барихаас аргагүй, хятадаас импортлоод удлаа” гэж ярьж эхэлдэг. Гэтэл энэ чинь өнөөдөр биш таван жилийн өмнө яригдсанаараа баригдчихсан бол жилийн тэрбум квт цахилгааныг экспортолж, тэр станцад хүмүүс ажиллаж байх байлаа. Ингээд бодохоор хэр хэмжээний валютаа бид алдаж байна вэ. Цаг нь тулахаар хийдэг бидний зан ийм том хэмжээний төсөлд сөргөөр нөлөөлдөг. Цахилгаан станц барихгүй бол болохоо байлаа гэхээр л шууд барьчихдаг зүйл биш шүү дээ. Дөрөв, таван жил шаардлагатай.
Оюутолгойн цахилгааныг цаашид ч импортолсоор байх уу гэдэг асуудал байна. Танай Цэцийгийн салхин цахилгаан станц хаана юм бэ?
Манайх Цогтцэций сумын урд талд.
Оюутолгойтой ойрхон?
Зуу гаруй км-ийн зайтай. Оюутолгойн үйлдвэрлэл өргөжөөд эхэлвэл эрчим хүчнийх нь тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж харагдаад байгаа юм. Энэ асуудлыг бид судалж байна. Уул уурхайн компаниуд байгаль орчинд ээлтэй, шинэ технологийг дэмжиж байна гэдэг утгаараа энд бас нааштай ханддаг. Манай Цэцийгийн станц тавантолгойн дэд станцаар холбогдоод төвийн системд нийлүүлэгдэнэ. Цаашид бусад уурхай руу нар, салхины эрчим хүч нийлүүлж болох юм байна гэдэг судалгааг мөн хийж байна.

Хөрөнгө оруулагчдын итгэлийг буцаан олох тийм амар биш

Сэргээгдэх эрчим хүч биднийг агаарын бохирдлоос салгах, өнөөдөр хэцүүхэн байдалд байгаа эрчим хүчний салбарын нөхцөл байдлыг өөрчлөх хүчин зүйл мөн үү?
Гарцаагүй мөн. Гэхдээ харьцангуй ойлголт. Агаарын бохирдол гээд ярихад гол бохирдлыг бий болгож байгаа нь гэр хороолол, автомашин. Салхитын салхин цахилгаан станц нийт хэрэглээний гурав орчим хувийг хангахдаа, 150 орчим мянган тонн нүүрсхүчлийн хий хэмнэдэг. Жишээлбэл, манай хүүхдийн парк гэхдээ хуучнаар нь шүү, түүнтэй дүйх хэмжээний ногоон байгууламжтай парк 400-г байгуулсантай тэнцэнэ гэсэн үг. Цэций бас адилхан хүчин чадалтай.
Цаашдаа технологи сайжраад, нөөцлөх боломж бий болчих юм бол нар, салхи бол хамгийн найдвартай, байгаль орчинд ээлтэй эх үүсвэр болох нь гарцаагүй. Энэ бол цаг хугацааны л асуудал.
Манай улсад төрийн залгамж бодлого гэдэг нь алдагдаад удлаа. Хамгийн тогтвортой байх ёстой хууль нь хүртэл төрийг хэн барихаас шалтгаалаад өөрсдөдөө зориулан өөрчилж, шинээр бий болгож байна. Энэ байдал нь урт хугацааны төслүүд хэрэгжихэд нэлээд саад болдог уу. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд том айдас нь энэ болдог болов уу?
Нийтээрээ бүр ойлгодог болчихсон. Монголд эдийн засаг хүнд байна, дэлхийн зах зээлээс бүрэн хамааралтай, хэрэглээгээ импортоор хангадаг. Тэгээд гадны хөрөнгө оруулалтыг татна гэж бүх л засгийн газар ярьдаг. Гадны хөрөнгө оруулагчид бол тогтвортой байдлыг л харна шүү дээ. Сүүлийн жилүүдэд төрийн залгамж бодлого алдагдсанаас мега төслүүдийг гацаадаг, удаадаг, амласан гэрээ хэлэлцээртээ хүрдэггүй. Тавантолгой гэхэд л Засгийн газар нь зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан байтал З.Энхболд дарга “үгүй ээ” гэчихээр нөгөө гадны хөрөнгө оруулагч маань юу гэж бодох билээ. Үүнтэй адил нөхцөл байдал олон төсөл дээр бий болдог. Тавдугаар цахилгаан станцын төсөл ч ялгаагүй. Анх Засгийн газраас III цахилгаан станцын газарт барина гэсэн. Бид нөхцлийнх нь дагуу тохируулж ТЭЗҮ-ээ боловсруултал, засаг солигдонгуутаа “энд барихгүй, зүүн тийш нь барина” гэсэн. Манайхан зүгээр л нөгөө тийш нь зөөчихнө гэж боддог байх. Гэтэл үүнээс болж жил хагасын хугацаа зарцуулж ТЭЗҮ-г дахин өөрсдийн зардлаар шинээр хийсэн. Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацааны 1,6 жил нь ийм зүйлд алдсан байгаа юм. Энэ бол олон том төсөл гардаг жишээ. Том хөрөнгө оруулагчдыг татахын тулд залгамж холбоогоо яаж хангах ёстой юм, амлалтаа яаж биелүүлж мөрдөж байх ёстой вэ гэдэг зарчмаа тодорхой болгохгүй бол нэг нь дэмжинэ гэдэг, нөгөө нь үгүйсгэдэг байвал гадны хөрөнгө оруулагчид нэлээд хойшоо суугаад байгаа шүү дээ. Тэдний итгэлийг буцаан олоход тийм амархан биш.
Ярилцлага өгсөнд баярлалаа.