ЛУУНЫ ШҮД ХУРЦ БАЙНА
Дэлхийн эдийн засагт олон зүйл Хятадаас хамаардаг болсон. Хятадын зах зээлийг алдана гэдэг хүсээд байхаар зүйл биш. Тэнгэрийн доорх улс хоёр зууны зааг дээр олж авсан эдийн засгийн өсөлтөө бусад гүрэнд өөрийн нөхцлийг тулгах хэрэгсэл болгон ашигладаг болж.
Хятадын “язгуур ашиг сонирхол”-д харшилсан шийдвэр гаргасан бүдүүн зүрхтэй хэн ч болов “эвгүйтнэ шүү” гэсэн дохиог өнгөрсөн оны төгсгөлөөр дэлхийн улс төрийн амьдралд болсон нэг бус үйл явдал харуулж байна. Саяхан хятадууд Норвеги, Монгол, Сан-Томе Принсипи гэсэн гурван улс дээр “дипломат ялалт” байгуулав. Норвегичууд Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобод Нобелийн энх тайвны шагнал өгсний хариуд Хятадын эрх баригчид тус улстай байгуулсан чөлөөт худалдааны бүх хэлэлцээрээ цуцалсан. Норвеги Бээжингийн хатуурхлыг зургаан жил тэвчсэний эцэст уг шагнал алдаатай шийдвэр болсон гэдгээ мэдэгдэв.
Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил наашаа харж инээн, цаашаа харж уйлсаар Далай ламыг дахин урихгүй гэсэн амлалт өглөө.
Сан-Томе Принсипи хэмээх баруун Африкийн арлын жижигхэн улс “ард олныхоо амжиргааг дэмжихийн төлөө” Тайваньтай дипломат харилцаагаа тасалж буйгаа өнгөрсөн сарын 20-нд зарлалаа.
Харин монголчууд 11 дүгээр сард Далай ламыг урьж авчирч мөргөсөн нь Хятад, Монголын харилцаанд байж болохгүй зүйл гэж үзээд Хятадын тал эдийн засгийн хүндрэлтэй байгаа Монголд олгох гэж байсан зээлийн хэлэлцээрээ зогсоосон. Үр дүнд нь Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил наашаа харж инээн, цаашаа харж уйлсаар Далай ламыг дахин урихгүй гэсэн амлалт өглөө.
Түүнчлэн өнгөрсөн оны 10 дугаар сард Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте хэмээх сүржин нөхөр Хятадаас 24 тэрбум ам.долларын тусламж авахын төлөө 60 гаруй жил нөхөрлөж байсан Америкаас нүүр буруулсан. Үүнээс өмнөхөн Пакистаны ерөнхийлөгч Наджиб Разак Хятадад айлчилж хоёр улсын харилцааны түүхэнд анх удаа далайн цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас гадна 34 тэрбум ам.долларын дүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ.
Энэ мэтээр хятадууд өөрсөдтэй нь худалдаа, эдийн засгийн харилцаа холбоогоо хадгалах гэсэн дэлхийн улс орнуудын сонирхлыг дипломат харилцааны зэвсэг болгон овжноор ашиглах болжээ. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ.
ЛУУ ТАМИРДАЖ ЭХЛЭВ
Гэхдээ хань үндэстэн гадаад харилцааны салбарт сүрийг үзүүлж байгаа ч өөрийн гэр орондоо цөөнгүй том асуудалтай нүүр тулжээ. Сүүлийн 10-аад жилд Хятадын эдийн засаг дэлхийн худалдааны гол хурдасгуур хүч болж тогтмол өсөлт үзүүлж байлаа. Гэвч эцэс төгсгөлгүй өсөлт боломжгүй учраас өргөн хэрэглээний барааны үнэ, эрчим хүчний өртөг, хөрөнгө оруулагчдын сонирхол зэрэг гадаад хүчин зүйлс өөрчлөгдөөд эхлэхэд эрчимтэй өсөлт удааширсан юм. Үүнийг нотлохын тулд Хятадын ДНБ-ий сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харахад хангалттай.
2007 онд ДНБ-ий өсөлт 14,2 хувь хүрсэн нь оргил үзүүлэлт байв. Харин түүнээс хойш эдийн засаг хөрж 2008 онд 9,6 хувь, 2011 онд 9,3 хувь, хоёр жилийн дараа 7,7 хувь, эцэст нь 2015 онд 6,8 хувь болж унасан юм. Эдийн засагчид Хятадын эдийн засгийн өсөлт 2017 онд ойролцоогоор 5,9 хувьтай гарна гэж тооцоолж байна.
Эдийн засагчид Хятадын эдийн засгийн өсөлт 2017 онд ойролцоогоор 5,9 хувьтай гарна гэж тооцоолж байна.
Түүхий эдийн импорт, өргөн хэрэглээний барааны экспортод тулгуурладаг хуучин арга барил явцгүй болов. Өмнө нь Хятад улс демпинг буюу хямд үнээр бусад улстай өрсөлддөг байсан бол 2017 онд “made in China” гэсэн шошготой бараануудын үнэ өсч эхэлнэ гэж шинжээчид үзэж байна. Учир нь эдийн засгийн өсөлт удааширсан нь Хятадын үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүний үнийг нэмэхээс аргагүй байдалд хүргэжээ. Үүнийг дагаад хятад ажилчдын цалин ч өсч байгаа аж. Хятад барааны үнэ өсөх нь Монголоос эхлүүлээд тус улсын импортын бараанаас ихээхэн хамааралтай улс орнуудад хүндээр тусна. 2017 онд Монголын өмнөд хөрш дотоодынхоо хэрэгцээг хангахад чиглэж, ядуурал, ажилгүйдэлд их хүч хаяна гэж ажиглагчид харж байна.
Хятадын лууд ужиг шинжтэй хэд хэдэн эмгэг бий. Нэгдүгээрт, өрийн хэмжээ өсч ДНБ-ий 240-250 хувьтай тэнцэж байна. Ялангуяа дотоод өрийн асуудал Хятадын Коммунист намын дарга нарын санааг зовоож байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл хумигдаж, хөрөнгө оруулалт багассан бөгөөд өртэй компаниуд олон болжээ.
Төр эдийн засагт хэт оролцдог, төрийн өмчит компаниуд хувийн хэвшлээс давуу эрх эдэлдэг зэрэг нь зах зээлийн нөхцөлд олон хүндрэл дагуулдаг учир Хятадын эрх баригчид эдийн засагт, ялангуяа санхүүгийн салбарт бүтцийн өөрчлөлт хийх түүхэн сорилтын өмнө ирээд байна.
ЛУУНЫ ИДЭШ ТЭЖЭЭЛ
Хятадыг эрчим хүчний хувьд эмзэг бүтэцтэй орон гэж болно. Чулуун нүүрсний судлагдсан нөөцийн 18 хувь Хятадын газар нутаг дээр байдаг. Усан цахилгаан станц байгуулах гол олонтой. Гэвч эрчим хүчний нөөцийн хуваарилалт тэгш бус, нэг хүнд ногдох үзүүлэлт бага юм. Нүүрс, газрын тос, байгалийн хийн ордууд умард, баруун, баруун хойд, төвийн хэсэгт байдаг ч тэдгээрийг ашиглах ёстой хүн амын нягтаршил бүхий эдийн засгийн төвүүд зүүн өмнөд хэсэгт байрладаг нь олборлолт, тээвэрлэлтийн асар их зардал шаарддаг. Харин усан цахилгаан станц байгуулах цэгүүд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Ийм учраас эрчим хүчний бие даасан, аюулгүй байдлыг хангах нь Хятадын төрийн бодлогын амин чухал асуудал байдаг.
Хятад ойрын ирээдүйд эрчим хүчний хэмнэлт бий болгох, байгальд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийг багасгах, эрчим хүчний тогтолцооны үр дүнтэй ажиллагааг бий болгох гол зорилго тавьжээ.
Хятад улс эрчим хүчний аюулгүй байдлын талаар тусгайлсан концепцийг агуулсан “Цагаан ном” нэртэй бодлогын баримт бичгийг 2006 онд баталжээ. Тус номонд тусгаснаар Хятад ойрын ирээдүйд эрчим хүчний хэмнэлт бий болгох, байгальд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийг багасгах, эрчим хүчний тогтолцооны үр дүнтэй ажиллагааг бий болгох гол зорилго тавьжээ. Эхний зорилтууд хэрэгжээд явж байна. Тухайлбал, Хятадын засгийн газар ган, нүүрс, хими, газрын тос, цахилгаан эрчим хүч, барилгын материал үйлдвэрлэлийн салбарыг хамарсан 1000 том үйлдвэрийг сонгож аваад эрчим хүч хэмнэх технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 15 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Түүнчлэн аж үйлдвэр дэх уламжлалт технологиос үүдэн хүрээлэн буй орчин доройтож байгаа нь Хятадын эрх баригчид эрчим хүчний салбарт шийдвэртэй алхмууд хийхэд хүргэж байна.
Тиймээс Хятад улсын 2017 он болоод цаашид эрчим хүчний салбарт хийх ажлууд нь дээрх зорилго, зорилтуудын хэрэгжилт байх юм. Ялангуяа экологийн доройтлыг бууруулах чиглэлд олон арга хэмжээ авна. 2016 онд баталсан 13 дугаар таван жилийн төлөвлөгөөнд нүүрс, гангийн салбарт үр ашиггүй үйлдвэр, уурхайнуудыг хаахаар төлөвлөсөн. Таван жилийн хугацаанд үр дүнгүй гэж тооцсон нийтдээ 100-150 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг хална.
Үүнтэй холбоотой Хятадын эрдсийн бүтээгдэхүүний импорт багасна. Шинжээчдийн үзэж буйгаар газрын тос, төмрийн хүдэр, зэс зэрэг импортыг бүрдүүлэгч гол түүхий эдийн тус улсын зах зээл дээрх эрэлт багасах ажээ. Хятад газрын тос их хэмжээгээр нөөцөлж байна. Өнгөрсөн есдүгээр сард тус улсын газрын тосны импорт даруй 18 хувиар өссөн нь ОПЕК-ийн орнууд олборлолтоо багасгах шийдвэртэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Г.Даваадорж