Зүүн аймгуудын нутгаар өнөөдрөөс эхлэн 21-нийг хүртэл хүйтэн салхитай, хүйтний эрч чанга хэвээр байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.
Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын голын хөндийгөөр 24-29 градус хүйтэн.
Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 градус хүйтэн байна гэж мэдээллээ.