Нэн ховор монгол бөхөн бог малын мялзан өвчнөөр өвчилж, олон тоогоор хорогдож байгаа тул яаралтай авах арга хэмжээний төсөв болох 447 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Дэлхийд нэн ховорт ордог бөхөн гөрөөс Говь-Алтай, Ховд аймгийн зургаан сумын нутагт цөөн тоогоороо нутагладаг. Байгаль орчны аялал жуулчлалын газар, мэргэжлийн хяналтын байцаагч болон дээрх аймгийн бөхөн хамгаалагчид хамтран бөхөнгийн тархац нутгуудад хяналт хийжээ. Шалгалтаар 256 бөхөн халдварт өвчнөөр үхсэн болох нь тогтоогдож, үхсэн бөхөнгийн сэг, зэмээс дээж аван төв лабораторид шинжлүүлэхэд мялзан өвчний вирус илэрсэн байна.
Ховд аймгийн Чандмань сумын Улаан үзүүр, Цахир, Дөргөн сумын Гашууны хоолой, Дарви сумын Баянцагаан, Тунгалагийн ус, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Шар бөөрөг, Таван хайрханы тал, Дарви сумын Хүйсийн говь зэрэг нутгуудад бөхөн 30-100 хүртэл толгойгоор хорогдоод байгаа аж.