Энэ жилийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Эрүүл хүнс ба эрүүл хооллолт” уриан хийхээр болжээ.
Англи дахь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ОУ-ын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг “Эрүүл хооллолтыг хэвшүүлье” уриан дор явуулахаар зарласан байна.
“Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо” энэхүү уриалгатай нэгдэж улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл дүүргүүдэд “Эрүүл хүнс ба эрүүл хооллолт” уриатайгаар явуулахаар 14 хоногийн кампанит ажлыг гуравдугаар сарын 1-15-ныг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.
Уг ажлын нээлт гуравдугаар сарын 1,2-ны өдрүүдэд бүх аймаг, нийслэлийн дүүргүүдэд нэгэн зэрэг эхэлжээ. Энэхүү аяны зорилго нь хэрэглэгчдэд эрүүл хүнсний тухай ойлголт өгөхөөс гадна цагийн аясаар өөрчлөгдөж буй монголчуудын хоолны бүтэц, үүнтэй холбогдон гарч буй өвчлөлүүд болох чихрийн шижин, таргалалт, цусны даралт ихсэх, ходоодны хавдар зэрэг нь хэрхэн нөлөөлж байгаа, түүнээс яаж урьдчилан сэргийлэх талаар нийт хэрэглэгчиддээ ойлгуулахад оршиж байна гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.