Жил бүр сар шинийн баярын өмнөх өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгддэг.
Нийслэл хотын хэмжээнд 340 гаруй мянган автомашин бүртгэлтэй байдаг нь нийт Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 69 хувийг эзэлдэг. Мөн сар шинийн баярын өмнөх өдрүүдэд хөдөө орон нутгаас ирж, буцаж байгаа тээврийн хэрэгслийн тоо 30 000-д хүрдэг гэсэн албан бус тоо баримт байдаг.
Хэрэв ямар нэг байдлаар баярын өмнөх өдрүүдэд автомашины хэт их механик өсөлтөнд хязгаарлалт хийхгүй бол огт хөдөлгөөнгүй зогсох буюу урт хугацааны түгжрэлүүд үүсэж болохоор байна.
Дээрхи нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс дараах зохицуулалтыг хийхээр боллоо.
- Автомашины улсын дугаар 0, 2, 4, 6, 8 буюу тэгш тоогоор төгссөн бол нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7, 14 -ний бямба гарагуудад хөдөлгөөнд оролцоно.
- Автомашины улсын дугаар 1, 3, 5, 7, 9 буюу сондгой тоогоор төгссөн бол хоёрдугаар сарын 1, 8, 15 -ны ням гарагуудад 10.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.
Түүнчлэн одоо мөрдөгдөж буй дугаарын хязгаарлалтын бүсэд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөөнд буюу Сапарогийн уулзвараас 5 шарын уулзвар хүртэлх замыг дугаарын хязгаарлалтанд оруулж байна. Үүнд:
-Чингэлтэй дүүргийн нутаг Дэнжийн 1000-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, үерийн далангаас зүүн тийш “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд өглөөний 08.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулана.
-Томоохон худалдааны төв захууд УБ хотын захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу өөрсдийн автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөний зохицуулалт хийж ажиллана.
-Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарантуул захын урд зам буюу Чулуун Овооны уулзвараас баруун тийш Нарантуул захын уулзвар хүртэлх замаар 5 тооноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цагийн хооронд явуулахгүй аж.