gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.23
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.23
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.23
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Дашзэвэг: Наранзун л намайг уруу татсан

Соёл урлаг
2007-09-15
0
Twitter logo

Сүүлийн үед улс төрийн тоймч гэхээсээ "DZ Мап" нэрээрээ олны анхаарлыг татаад буй сэтгүүлч, яруу найрагч Б.Дашзэвэгийг "Бямбын ярилцлага"-ынхаа зочноор урьж хөөрөлдлөө.

-Саяхан Энэтхэг яваад ирсэн гэв үү. Ямар ажил амжуулсан хэрэг вэ?
-Дэлхийн яруу найрагчдын XXVII их хуралд оролцлоо. 20 гаруй орны 200 шахам яруу найрагч цугларсан. Гурав хоног хуралдаж, гурав хоног аяллаа. Албан ёсны болон чөлөөт уулзалт ярилцлагууд зэрэгцэн өрнөж байсан гэж хэлэхэд болно.

-Манайхаас олон хүн оролцсон уу?
-Зургуулаа яваад ирлээ. Хинди хэлний нэрт орчуулагч Ж.Гэндэндарам гуай, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, Дарханы яруу найрагч Цэрэндаваа нарын хүмүүс оролцлоо.

-Иймэрхүү томоохон арга хэмжээнд оролцоход зардал мөнгөний асуудал "толгойны өвчин" болдог. Овоо олуулаа явсныг бодоход ивээн тэтгэгч олдсон юм аа даа?
-Үгүй, үгүй. Саяын арга хэмжээнд оролцоход радио, телевиз надад дэмжлэг үзүүлсэн. Бусад оролцогчийн хувьд өөрсдөө яаж ийгээд болгох шиг боллоо. Найз нөхөд, хамаатан садан гээд ивээлийн гараа сунгасан олон хүн байсан гэсэн. Бэл бэнчинтэй байсан сан бол үүнээс ч олон зохиолч, яруу найрагч оролцож болох байлаа. 2000 шахам доллар гэдэг бол манай уран бүтээлчдэд аймшигтай их мөнгө шүү дээ. Оюуны хөдөлмөрийн үнэлгээ олигтой сайжрахгүй байгаа нь харамсалтай.

Уг нь гадаадад болж байгаа урлаг, соёлын арга хэмжээнд болж өгвөл олон хүнийг оролцуулж байх хэрэгтэй юм. Юм үзэж нүд тайлна гэдэг уран бүтээлч хүнд маш чухал. Харамсалтай нь мөнгө хөрөнгөний гачаалаас болоод тэр бүр оролцож чадахгүй юм. Гэтэл төр засаг, пүүс компани спортынхныг их дэмжих юм аа. Барилддаг, зодолддог нь баатар болж, бодож сэтгэдэг нь боол нь болдог нийгэм манайд тогтох гээд байна шүү.

-Сүүлийн үед өөрийг чинь хүмүүс улс төрийн тоймч гэхээсээ DZ Мап нэрээр бүр илүү мэддэг, таньдаг боллоо. Эстрад, рок урлагийг нэлээд эртнээс сонирхож байсан юм аа даа, янз нь.
-Тэр үнэн. Чамд нэг түүх ярья. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганыг сурвалжлахаар 1980-аад оны дундуур АНУ-д очихдоо Нью-Йоркийн төв цэцэрлэгт байдаг Жон Ленноны дурсгалын самбарыг үзэж, "Монголын залуучуудаас " гэсэн үгийг туузан дээр бичээд байрлуулж явлаа. Мөн Ж.Ленноны бэлэвсэн гэргий Иоко Оногоос ярилцлага авах хүсэлт тавьсан. Ярилцлага авах зөвшөөрөл олдсон ч цагийн мөнгө гэж олон зуун доллар төлөх ёстой болсон тул социалист орны хэтэвч нимгэн ядуу сурвалжлагч яаж ч чадаагүй юм. Тэгэхэд НҮБ-ын чуулганд оролцож байсан манай албаны хүмүүс, Гадаад харилцааны яамны сайд байсан Д.Дүгэрсүрэн гуай нар намайг их гайхаж, "Чи ер нь юу хийгээд яваад байна. Энэ хөрөнгөтний дуу хөгжим чамд ер нь ямар хамаа байна" гэж байсан юм. Тэгэхэд би Америкийн эстрад дууны 30 цагийн бичлэг хийж ирсэн. Гуйж байгаад Монголын радиогоор тэр дуунуудаа цувралаар явуулдаг байлаа. Тэр үед намайг хэн ч зэмлээгүй, бас сайшаагаагүй.

-Тэгвэл R&В урсгалаар уран бүтээл хийх замд таныг хэн уруу татчихав аа?
-Гурван жилийн өмнө дөө. "В" продакшны найруулагч Бадрууганы Наранзун надад хамтарч ажиллах санал анх тавьсан юм. Би эхлээд шууд зөвшөөрчихөөгүй, судалъя л гэсэн. Электро хөгжмийг энэ хугацаанд нэлээд судалсан, гадаадад явахдаа овоо хэдэн хуурцаг бичлэг хийж ирсэн. Америк, өрнөд Европод их хүчээ авсан урсгал шүү дээ.

-Наранзун яагаад танд тухайлан хандсан юм бол? Та хоёр танилууд байсан уу?
-Энэ их учиртай. Наранзун Америкт амьдарч, дүү нь Европод суралцаж байсан болохоор энэ урсгалыг их сайн мэддэг, мэдэрдэг болсон юм билээ. Электро хөгжмийн нэг онцлог нь дуундаа тухайн улсад нэрд гарсан хүний өвөрмөц дуу хоолойг өргөнөөр ашигладаг явдал. Тиймээс миний дуу хоолойгоор чимсэн дуу хийх санаа Наранзунд төрсөн гэсэн.

Би дууны шүлэг бичдэг, хөгжмийн зохиолчидтой их найзалдаг хүн. Үүнийг бас тэр анзаарч. Дээр нь би Ж.Бадраа гуайтай уулзаж, хөгжим судлалын талаар ярьдаг, хүү Бадруугантай нь нөхөрлөдөг байсан болохоор Наранзун намайг бүр багаасаа мэднэ. Иймээс л надад энэ саналыг тавьсан болов уу гэж боддог юм.

-Ингэхэд ер нь та дуулах хэр авьяастай вэ? Багадаа концерт, үдэшлэгт оролцоод баллаж өгдөг байсан юм биш биз дээ.
-Ёстой тийм юм байхгүй. Дуулах авьяас тун муу шүу. Харин хөгжим ойлгохдоо сайн. "Дашзэвэг чаддаггүй юмаа мэдлэгээрээ нөхөж, дэлхийн хөгжмийн сор нь хаана байна гэж эрэн хайж байгаад чирээд ирдэг хар зөнөг байна" гэж Бавуугийн Лхагвасүрэн хэлсэн байсан. Их оносон үг байна гэж би дотроо жаахан омогшоод байгаа шүү.

-Таны уран бүтээлийг хүмүүс хоёр янзаар хүлээж авч  байна.  Нэг хэсэг нь хөгжилтэй  орнуудад хүчээ авч буй урсгалыг Монголд хөгжүүлж байгаа нь сайн  хэрэг гэж үзэж байна.  Нөгөө хэсэг нь 60 гарчихаад энэ Дашзэвэг жаахан ичмээр юм гэцгээх. Хармн та энэ бүхнийг яаж хүлээж авч байгаа вэ?
-Уран бүтээлч хүний хувьд би үүнд огт эмзэглэхгүй байгаа. Шүүмжлэл, магтаалын аль алинд нь их тайван ханддаг. Хэдхэн хоногийн өмнө дуучин Д.Болд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийлээ. Намайг тэнд дуулахад залуучууд үнэхээр гайхамшигтай сайхан хүлээж авч байсан. Энэ чинь л намайг нэг их буруу юм хийгээгүйг харуулж байгаа хэрэг биз дээ.

-Тэгвэл ар гэрийнхэн, эхнэр, хүүхэд тань таны энэ зоригтой алхмыг хэрхэн хүлээж авсан бэ? Зэмлэв уү, аль эсвэл дэмжив үү?
-Хүүхдүүд маань сайшааж хүлээж авсан. Ач, зээ нар бол миний бүр фэн болсон. Харин гэргий маань эхний үед жаахан дургүйцсэн. "Насанд чинь тохирсон ажил биш байна" гэж байсан л даа. Одоо бол дэмжиж байгаа. Арай өвөрмөц юм хийгээд байгаа болохоор тэр юм болов уу.

Дашрамд хэлэхэд, найз нөхөд, үеийн хүмүүс намайг гурван янзаар хүлээж авсан. Нэг хэсэг нь энэ нөхөр гадаад орноор их явсан, ямар нэг шинэ юм хийх гээд байж магадгүй гэсэн өөдрөг аясаар угтсан. Нөгөө хэсэг нь их гайхаж, балмагдсан. Гурав дахь нь үзэн ядаж, шүүмжилж, тохуурхаж хүлээж авсан. Энэ бүхэн байх л зүйл. Харин хүүхэд залуус сайхан хүлээж авч байгаа. Гудамжаар явахад гарын үсгээ өгөөч, та яагаад дараагийн бүтээлээ гаргахгүй байна гэх мэтээр шалгаадаг, шавдаг болоод байна шүү дээ.

-Одоо хэдэн дуутай болоод байгаа вэ. Цаашдаа бие даасан цомог хийх гэх мэтийн хэтийн зорилго байгаа л биз дээ?
-Надад өөрийн гэсэн зорилго мэдээж бий. Би залуусыг энэ урсгал руу уриалан дуудаж, өдөөн хөөргөөд зайгаа тавьж өгөхийг хүсэж байна. Тэгэхийн тулд жаахан юм хийх ёстой, Удахгүй тав, зургаан дуунаас бүрдсэн бие даасан цомгоо гаргана.

Залуучууд асуугаад байгаа юм. Та шинэ дуу хийхгүй байна гэж. Энэ жаахан учиртай. Би ажиллахгүй байгаа юм биш. "В" продакщныхан маань миний шинэ дуунуудыг клиптэй нь зэрэг гаргая гэсэн санал тавьсан. Тэгээд л ажил ялимгүй удаашраад байна.

-Дууныхаа үгийг өөрөө зохиох уу?
-Тэгэлгүй яахав. Хөгжмийг нь сонсож байгаад л шууд хэлнэ шүү дээ. Тэгэхдээ залууст заавал нэг ухаарал хайрласан үг хэлэхийг хичээдэг. "Анхны хайр" гэж дуу бий. Монголчууд гадаадын олон оронд ажиллаж, амьдарч байна. Харамсалтай нь гэр бүлээрээ гадаадад гарсан хүмүүс даанч цөөхөн. Саяхан би Солонгос яваад ирлээ. "Бид сайн ажиллаж сайн цалин авч байна. Ганцхан ханиа, сүйт бүсгүйгээ санаж мөрөөдөх нь хэцүү юм" гэж тэнд ажиллаж, амьдарч байгаа залуучууд ярьцгааж байсан. Үүнээс сэдэвлээд энэ дууг зохиох жишээтэй.

-Та "В" продакшны гэрээт жүжигчин гэсэн байх аа. Таны уран бүтээлийг хэр үнэлж байгаа вэ?
-Тиймээ, би гэрээт жүжигчин. Миний хөдөлмөрийг сайн үнэлдэг юм шүү. Миний оролцоотой гарсан "Volume 1" цомог маш сайн зарагдсан. Жишээлэхэд, хоёр сар шахуу борлуулалтаараа тэргүүлсэн. Мэдээж хэрэг, борлуулалтын орлогоос надад гэрээ ёсоор хувь оногдоно. Ямар нэг тоглолтод оролцлоо гэхэд мөн л өөрт оногдох хувиа авна.

Дээр нь би дуу, клипээ хийхдээ нэг ч мөнгө өөрөөсөө гаргадаггүй. Бүгдийг "В" продакшн санхүүжүүлдэг. Шинэ соргог юм хийх гэсэн, аливаа зүйлийг дан ганц зоосны нүхээр хардаггүй сайхан залуус "В" продакшнд ажилладаг. Д.Болдын саяын тоглолтод Америк, Сингапураас ирсэн гэрлийн техникч, мэргэжилтнүүд хамтарч ажиллалаа. Шинэлэг юм хийх гэж үнэхээр хичээж байна шүү дээ, энэ залуус.

-Та нийтийн олон сайхан дууны шүлгийг бичсэн. Гэтэл сүүлийн үед үг, ая нь ижил шахуу дуунууд төрөх боллоо. Үүнд та сэтгэл зовж явдаг байх аа.
-Үнэн шүү. Нэг болохоор ээж, нутаг хоёроо санаад л гэгэлзээд байх юм. Нөгөө хэсэг нь болохоор чамин гоё үг олж хэлэх гээд утга санаа муутайхан үгийн цуглуулга биччих юм. Хөгжмийн тухайд ч ялгаагүй. Монгол уламжлалаасаа их холдож байна. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж чадахгүй байна. Тэгээд л нэг хэвийн, нэг нэгийгээ давтсан аялгуу үйлдвэрлээд байна шүү дээ.

Тиймээс би үүнийг эвдэх гэж хичээж байгаа. Миний шүлгээр бүтсэн дуунууд хүмүүст их хүрдэг юм. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Зөвөөр ойлгоорой. Хүний мэддэг, хэлдэг юмыг уран үг, найруулгаар хэлж чадвал тэр л яруу найраг юм.

"Найзаар минь намайг таньдаг учиртай
Намайг хараад чамайг мэддэг сургаалтай"
гээд миний нэг дууны мөрүүд бий. Иймэрхүү утгатай үгийг найз нөхөд бие биедээ олон хэлж, ярьдаг байх. Тэрийг л урнаар хэлчихсэн хэрэг шүү дээ. Би хөгжмийн зохиолчтойгоо хамт суугаад санаа бодлоо ярьж, зөвлөж байж дуу бүтээдэг. Тэгж байж сайн бүтээл гарна. Түүнээс биш нэгэнт зохиочихсон аянд шүлэг бичих, шүлгээ хэн нэгэнд өгөөд хаячих юм бол олигтой бүтээл гарахгүй ээ. Саяхан би хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайтай "Өглөөний наран" гэж дуу хийлээ. Дуугаа хийж дуусчихаад Д.Лувсаншарав гуай "Чи бид хоёрыг хоцрогдсон дуу хийжээ гэх байх даа. Уг нь энэ дуу их монгол аялгуутай боллоо" гэж хэлж байсан.

-Сүүлийн үед мөнгөтэй хүмүүс дууны урлаг руу хошуурлаа. Нэг шүлэг зохиосон болчихоод мөнгөөр зодож ая зохиолгож, клип хийлгээд радио, телевизээр завсаргүй "балбаж" өгөх юм аа. Энэ ч бас нийтийн дууны урлагийг уруудахад их түлхэц болж байх шиг. Өөрөө дуунууддаа клип хийлгэх бодол бий юү?
-Хүмүүс шаарддаг болоод байгаа. Чи хэдэн сайхан дуундаа клип хийлгээч гэж. Гэхдээ надад өөрийн гэсэн нэг бодол байна. Аливаа юм хэмжээнээсээ хэтрээд явчихаар л чанар нь мууддаг, утга учир нь алдагддаг. Одоо манайд клип хийлгэх дон бүр газар авлаа. Ядаж байхад зохиомж нь хоорондоо дэндүү адилхныг яана. Ой дотор, усны хөвөөнд дуулаад, эсвэл морьтой давхиад байх маягийн дүрслэл их байна шүү дээ.

Би Европын орнуудад сурвалжлагчаар ажиллаж байхдаа Ардын жүжигчин А.Долгорынхоо дууны клипийг аваачиж гадаадын найз нөхдөдөө үзүүлсэн юм. Тэгэхэд нөхөд маань "Танай дуучид ганцаараа л уулан дээр ч нэг гараад, усны хөвөөнд ч нэг очоод дуулаад байх юм. Бас ой руу ороод л байн байн хувцсаа солиод дуулах юм. Уран бүтээлч хүн чинь ард олондоо зориулж бүтээл туурвидаг биз дээ. Тэр хүмүүс нь хаана байна аа" гээд байсан шүү. Тэгэхээр клипийг нэлээн бодож байж хийх хэрэгтэй.

-Ингэхэд та ойрын үед тайлан тоглолтоо хийх үү? Урлагийн тайзан дээр ганцхан жил дуулчихаад тайлан тоглолт хийгээд давхичихдаг, соёлын тэргүүний ажилтан болоод явчихдаг "супер" авьяастнууд манайд олон байна шүү дээ. Электро урсгалын дуунуудаа дуулаад, өөрийнхөө шүлгээр бүтсэн нийтийн дуугаа оруулаад томоохон тоглолт хийж болох юм биш үү?
-Одоохондоо тийм бодол алга. Гэхдээ би Германаас ирээд нэг тайлан үзэсгэлэн гаргасан юм. Хүмүүст үнэ төлбөргүй үзүүлсэн. Олон сайхан үйл явдалд оролцож явсны гэрч болох энгэрийн зүүлтүүд, бэлэг дурсгал, өгүүлэл, нийтлэлээ хэвлүүлсэн гадаадын сонин сэтгүүл, ном туурвил, зураг хөрөг гээд олон юмаа дэлгэсэн. Хажуугаар нь би шүлгээ уншиж, үгийг нь зохиосон дуунуудыг маань уран бүтээлчид олон түмэнд хүргэсэн сайхан үйл ажиллагаа болсон.

Сүүлийн үед тайлан тоглолт, цэнгүүн хийх амархан болжээ. Дөнгөж саяхан л СУИС төгсөж байсан жаахан охид, хөвгүүд л тайлан тоглолт хийнэ гээд бөөн зар сурталчилгаа явуулж байна. Энэ бүхнийг хараад би заримдаа үзэгчдээ өрөвддөг. Учир нь манай нийтийн дууны цэнгүүн бүгд нэг ижилхэн, Хэнийх нь ч цэнгүүн дээр очсон нөгөө хэдэн дуучин, нөгөө л танил болсон хэдэн дуу. Ингэж үзэгчдээ хуурч болохгүй. Тиймээс би талхныхаа мөнгөнөөс хумслан байж тоглолт үзэж буй үзэгчдээ өрөвддөг, ойр ойрхон ав адилхан цэнгүүн хийгээд байдаг уран бүтээлчдэдээ болиоч ээ гэж заримдаа хэлмээр санагддаг.

-Та телевизэд тойм хийж,  гадаад, дотоодод сурвалжлагаар явж, дуу дуулж, шүлэг бичиж, ном туурвиж, дээд сургуульд багшилж түмэн завгүй ажиллах юм. Яаж энэ бүхнийг амжуулж байна вэ?
-Настай  болох тусмаа л  би хүмүүст хэрэгцэзтэй болоод байх шиг байна. 60 гарсан хүний хувьд нэг талаасаа энэ бол бахархал юм. Хүмүүс намайг хүсч, тэдэнд би хэрэгтэй байна гэдэг чинь сайхан байлгүй яахав дээ. Би гурван дээд сургуульд багшилж байгаа. Дөрөв дэх сургуулиас багшлах урилга ирсэн. Би үнэхэзр завдахгүй гэдгээ хэлсэн. UBS телевизэд ажиллаж, нэг радио, хоёр РМ-д мэдээ мэдээлэл бэлтгэж өгч байна. Ертөнц дахины энх тайвны холбооны хэвлэл, мэдээллийн албыг хариуцдаг. Цалин мөнгө авдаг газар долоо найм бий. Үнэхээр завгүй ажиллаж байна. Энэ бүхнийг би нягт нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байж л амжуулж байгаа. Нууц маань ердөө л энэ. Өнөөдөр л гэхэд "Мөнхийн үсэг" хэвлэх үйлдвэрт нэг ном хэвлэлд шилжүүллээ, дараа нь "Зохиомж" дээд сургуульд лекц уншлаа, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөлийн гишүүний хувьд Төрийн ордон орж зарим хүнтэй уулзлаа, одоо чамд ярилцлага өгч байна. Хийх ажлаа тэмдэглэсэн цаасаа гаргаж хараад биелүүлснээ дараад л цаашлаад байна шүү дээ. Гэвч нийслэлчүүд бид хамаг цагаа замын түгжрэлд үрж байна. Үнэхээр харамсахад ч багадмаар.

-Ядрахгүй байна уу. Амралтаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Ажлаа би амралт болгож чаддаг. Дур сонирхолтой ажлаа хийж явахад хүн ядардаггүй юм. Жишээлэхэд," би сүүлийн зургаан жил ээлжийн амралтаа эдлээгүй. Би амралтын мөнгөө авдаг, харин ажлаа хийдэг. Цаг бол хүний амьдралын чухал хэмжүүр. Тиймээс цагийг хайрлаж, хэрэггүй юманд үрэх хэрэггүй гэж залуустаа захимаар байна.

-Олон телевиз бий болж, тус тусдаа л улс төрийн тойм бэлтгэж байна. Чанар чансаа нь хэр байгааг мэдэхгүй юм. Багшилж байгаа болохоор өөрийнхөө залгамж халааг бэлтгэж л буй биз дээ?
-Социализмын үед улс төрийн тоймч гэдэг өндөр цалин пүнлүүтэй, бас их хариуцлагатай алба байлаа. Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо гэж байхад ердөө хоёрхон улс төрийн тоймчтой байсан. Зиндаагаараа хорооны дарга, орлогч даргын дараа л орно. Одоо энэ мэргэжил эргээд маш их эрэлттэй болж байна. Би хэр чинээгээрээ л хүмүүс бэлтгэсэн. Бүр хажуудаа дагалдан болгож сургаж байсан хэд хэдэн хүн бий. Тэдэнд би хамгийн эхлээд гадаад хэл сайн үзэхийг зөвлөдөг. Олон улсын онол арга зүйг сайн мэддэг болоорой, сэтгүүлчийн авьяас билэгтэй байх ёстой шүү гэж захидаг.

Харамсалтай нь сайн мэргэжилтэнд хангалттай цалин өгч чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. Саяхны нэг жишээг чамд ярья. Улам-Ундрах гэж сайн тоймч бий. Нэг өдөр надад хэлж байна: "Багш аа, энд надад цалин гэж 62000 төгрөг өгөх юм. Амьдралд юу ч болохгүй байна. Нэг компани намайг хүрээд ирээч, 300000 төгрөг өгье гэлээ. Захидал занаа, албан бичиг л орчуулаад суух юм байна. Авгай, хүүхэдтэй боллоо. Амьдралаа бодмоор байна" гэхээр би хэлэх үггүй болчихож байгаа юм. Гэтэл Германы "Дойче Велле" телевизийн тоймч гэхэд л гурван туслахтай гээд бод, Би өнөөдөр Иракийн дайны талаар тойм ярина гэхэд л нөгөөдүүл нь холбогдох материалыг бэлтгээд уулзах хүнээс нь цаг авчихсан байх жишээтэй.

-Гэхдээ одоо гадаадын улс төрийн тойм бэлтгэхэд нэлээд хялбар болсон юм шиг санагддаг. Интернэт гэж нэг сайхан зүйл байна шүү дээ.
-Яг үнэн. Монголд интернэтийн сүлжээтэй болсноос хойш миний ажил их хөнгөрсөн шүү. Би өглөө таван цагт босдог. Жаахан гимнастик энэ тэр хийгээд бичгийн ширээндээ суудаг. Тэгээд долоон цаг болохоор интернэт рүү ордог зуршилтай. Одоо бүр дадал болжээ. Гадаадын улс төрийн уг үндсийг нь гайгүй сайн мэдэх болохоор тухайн өдөр юу болсныг нь мэдээд авчихаар болоод явчихаж байгаа юм.

-Та яг хэдэн хэл мэдэх вэ. Хэл сурсан арга барилаасаа ярьж өгвөл хүмүүст сонин байх болов уу. 14 хоногт багтаагаад англи төгс сургана гэх мэтээр залуусын толгойг эргүүлж, мөнгө олох гэсэн хүн олон болсон байна шүү дээ.
-Би орос хэлийг багаасаа сайн сурсан. Орос хэлээр хоёр ч ном бичсэн. Англи, Франц, Герман хэлийг ямар нэг хэмжээгээр хэрэглэж, ашиглаж байна. Хэлийг зорилготой сурах хэрэгтэй л дээ.

Миний хувьд англи бол ажлын, герман бол харилцааны, франц бол яруу найраг, уран бүтээлийн хэл болдог. Хэлний сургуулиудын багш нарт нэг дутагдал байх юм. Хэлний тухай л заагаад байна. Англи хэл 26 цагтай ч гэдэг юм уу. Уг нь хэлийг эзэмших нь л чухал юм шүү дээ. Ярьдаг, ойлгодог, бичдэг л болох хэрэгтэй. Хэл сурахад практик л их чухал, Телевиз сайн үзэх хэрэгтэй. Тэгэхдээ телевизийн нэг нэвтрүүлгийг л тогтмол үзээд байх ёстой юм. Учир нь нэг нэвтрүүлэгт байнга давтагддаг үгс байдаг. Тийм үг, өгүүлбэрүүд хүний ойд амархан хоногшдог юм. Түүнээс биш тэр 26 цагийг бүгдийг мэдэх шаардлагагүй шүү дээ. Англичууд өөрсдөө ч бүгдийг нь мэдэхгүй.

Дашрамд хэлэхэд, олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч больё гэвэл гурваас доошгүй хэл мэддэг байх ёстой. Тэр нь англи, орос, хятад хэл байвал бүр сайн. Бид хоёр том хөршөөсөө салаад нүүгээд явчихгүй шүү дээ,

-Таныг монголчууд сайн танина. Харин гэр бүлийнхнийг тань сайн мэдэхгүй. Энэ тухай яриагаар ярилцлагаа өндөрлөвөл ямар вэ?
-Арван жил, их сургуульд сурч байхдаа би их хөдөлгөөнтэй хүүхдийн тоонд ордог байсан юм. Манай ангийн найзууд тоглоом шоглоомоор "Энэ Дашка олон хүүхэнтэй нийлж, сална шүү" гэдэг байлаа. Гэвч би гэр бүлийн талаар их тогтвортой хүн. Гэргий маань ТИС төгссөн, хөнгөн үйлдвэрийн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Насаараа Арьс шир, савхин эдлэлийн үйлдвэрт ажилласан. Цехийн дарга хийж, 1200 шахам ажилчдыг удирдаж явсан хүн шүү. Намайг дагаж Германд хэдэн жил амьдарч ирснээсээ хойш гэртээ сууж байна. Миний бат найдвартай ар тал минь.

Би гурван хүүхэдтэй. Тэдэндээ дандаа өөр мэргэжил эзэмшүүлэх зорилго тавьсан юм. Том хүү барилгын, дунд охин компьютерийн засвар угсралтын инженер. Отгон хүү улстөр судлаач. Боннын их сургуулийг энэ жил төгссөн. Гурван ач, зээтэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан