Монгол Улс ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталснаас хойших 25 жилийн хугацаанд 14 Ерөнхий сайд, 17 дахь Засгийн газрын нүүр үзэж байна. Шийдлийн хэмээх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч энэ бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллах, эсэх нь эргэлзээтэй болчихоод байгаа юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдыг огцруулахаар судалж байна хэмээн мэдэгдсэнээс хойш гурван долоо хоног болох гэж байна. Огцруулах шалтгаанаа өнөөх л уул уурхайн томоохон төслүүдэд тохсон.
Хэчнээн гарын үсэг цуглуулаад байгааг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад “Гарын үсэг цуглуулах ажлыг Г.Уянга гишүүн хариуцаж байгаа” хэмээн өөрөөсөө бултуулав. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга “Энэ асуудлыг өнөөдөртөө ярихгүй ээ. Гарын үсэг бүрдсэн цагт л асуудлыг гаргаж тавина” гэж өчигдөр хэллээ.
“Ерөнхий сайд Оюутолгой, Тавантолгойн төслүүдээ хөдөлгөхгүй л бол эдийн засгийн байдал сайжрахгүй гэж мэдэгдэж байгаа нь дэндүү хариуцлагагүй, сэтгэлгүй ажиллаж буйн илрэл. Монгол Улсын Ерөнхий сайд нэг компанийн бие төлөөлөгч шиг ажиллаж болохгүй” гэх мэтээр түүнийг буруутгасан.
Арабын Нэгдсэн Эмират улсад Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, гацаанд орсон төслийг хөдөлгөх болоод ирэхэд нь ч Ерөнхий сайдыг буруутгасаар. Оюутолгойн далд уурхай ажиллаж эхэлснээр зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж, ажлын байр 3000-аар нэмэгдэнэ хэмээн эерэг мэдээлэл өгөөд ч нэмэр алга.
Гацаанд орсон төсөл хөдлөх болсон чимээнээр 2000 төгрөгийн босгонд ирсэн ам.долларын ханш аажмаар буурсаар өнөөдөр зарах ханш 1890 төгртөгтэй тэнцэж байна.
О.Баасанхүү гишүүн УИХ-ын 17 гишүүний гарын үсэг цуглуулж чадвал Ерөнхий сайдыг огцруулах эрх зүйн үндэс бүрдэх юм.
Түүнийг анхнаас нь баттай дэмжиж буй 5-6 гишүүн байгаа боловч 17-д хүргэх гэж нэлээд явах бололтой. Хэчнээн гарын үсэг цуглуулаад байгааг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад “Гарын үсэг цуглуулах ажлыг Г.Уянга гишүүн хариуцаж байгаа” хэмээн өөрөөсөө бултуулав.
Харин УИХ-ын гишүүн Г.Уянга “Энэ асуудлыг өнөөдөртөө ярихгүй ээ. Гарын үсэг бүрдсэн цагт л асуудлыг гаргаж тавина” гэж өчигдөр хэллээ.
Гишүүдийн хариултаас харахад 17 гэдэг “том” тоо бололтой. Ардчилсан нам төр барьж байхдаа өөрийн байгуулсан Засгийн газрыг нэг удаа унагасан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ээлж дараалан эсрэг, тэсрэг мэдэгдэл хийсэн зэрэг нь төрийн эрхийг хоёр удаагаа барьж буй Ардчиллынхныг гаднаас нь эв түнжингүй харагдуулж буй нь ч үнэн.
Энэ явдлыг Ардчилсан намын дэргэдэх Шинэчлэлийн хорооны залуус “Манай нам дотор засаглалын хямрал нүүрлэсэн” хэмээн дүгнэж, УИХ-ын гишүүдээ баахан шүүмжиллээ. Тэгвэл тэд өөрийн байгуулсан Засгийн газраа хоёр дахь удаагаа өвдөг шороодуулах уу. Хэдийгээр хамтарсан Засгийн газар боловч УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн оролцоогүйгээр Ерөнхий сайдыг огцруулах бараг боломжгүй билээ.
Засгийн газрын хувь заяа ийм эмзэг байгаа нь хууль тогтоох дээд байгуулллага болох УИХ гүйцэтгэх засаглалын хувь заяаг шийдэж ирсэнтэй холбоотой. УИХ-ын 76 гишүүний хэн нэгэнд нь Ерөнхий сайд, Засгийн газар таалагдахгүй л бол хувь заяагаар нь “наадах” эрхзүйн боломжтой.
Хэдийгээр хамтарсан Засгийн газар боловч УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн оролцоогүйгээр Ерөнхий сайдыг огцруулах бараг боломжгүй билээ.
Тиймээс энэ Үндсэн хуульд оруулах гол өөрчлөлтүүдийн нэг нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хэмээн Ажлын хэсгийнхэн санал нэгджээ. Ерөнхий сайд огцроход Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэчлэгддэг.
Яам, тамгын газрын тоо, нэр хүртэл солигдож төрийн байгууллагууд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж, төрийн бодлогын залгамж халаа алдагдаж, тогтворгүй байдал үүсдэгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрсөн учир ийм бодлогын дорвитой алхам хийхээр төсөлдөө тусгажээ.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Бид Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр асуудлыг ярьсан. Шинэ Ерөнхий сайд томилогдоход Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгддэгийг хязгаарлая. Төрийн албыг тогтвортой явуулдаг болъё. Үүний тулд Засгийн газрын бүтцийг цөөлж, есөн яамтай байвал яасан юм бэ гэж ярилцаж Ажлын хэсгийнхэн санал нийлсэн” гэлээ.
Энэ санааг УИХ-ын бусад гишүүд ч эртнээс хэлж, байр сууриа илэрхийлж байсан. Одоогийн УИХ бүрэн эрхийн хугацаандаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж амжвал, 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газар УИХ-ын гишүүдийн далайсан газарт далд орж, далласан газарт ил гарч явахааргүй дархлаатай болно.
Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа бодлого үйл ажиллагаагаа саадгүй хэрэгжүүлж, дөрвөн жилийн дараа яаж ажилласан дүнгээ тавиулах, нөгөө талаар байнга шүүмжлүүлдэг тогтворгүй байдлаас ангижирч чадах юм.
Энэ удаа өнгөц дүгнэвэл хувь нь заяа нь хутганы ирэн дээр байгаа мэт харагдах Шийдлийн Засгийн газрын огцруулах шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намын гишүүд гаргах болов уу.
Тэр тусмаа төрийн эрх барих түүхэн боломжийг хоёр дахь удаагаа олж авсан энэ цаг үед байгуулсан Засгийн газраа хоёр дахиа унагаах тэдэнд өөрсдөд нь л халтай. Тиймээс тэдэнд Шийдлийн Засгийн газрын хувь заяагаар наадах “зориг” дутна.