Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг зургаа дахь жилдээ зохиож байгаа юм.
Автомашингүй өдөр буюу энэ бямба гарагт уламжлал ёсоор “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна.
Гүйлтийн тэмцээн нийт есөн төрлөөр болно. Үүнд:
- 42 км 195 м /18-аас дээш насны зөвхөн тамирчдын дунд/
- 21 км 095 м /18-аас дээш насны, зөвхөн тамирчдын дунд/
- 10 км /18-аас дээш нас /зөвхөн сонирхогчдын дунд/
- 5 км /12-17, зөвхөн сонирхогчдын дунд/
- 5 км /18-35, зөвхөн сонирхогчдын дунд/
- 5 км /36-54, зөвхөн сонирхогчдын дунд/
- 5 км /55-аас дээш насны, зөвхөн сонирхогчдын дунд/
- 1500 м /хараагүй, тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд/
- 1500 м /гэр бүлийн дунд/ багтаж байгаа юм.
42, 21, 10 км-т гүйх тамирчдын бүртгэл маргаашийг дуустал үргэлжлэх бөгөөд бүртгэлийн хураамж 15 мянган төгрөг байх юм. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хагас буюу бүтэн марафоны 21095 м, 42195 м зайд гүйж эхний 1-3 дугаар байрт шалгарсан тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр, 4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
| I байр | 10.000.000₮ |
| II байр | 8.000.000₮ |
| III байр | 6.000.000₮ |
| IV-Х байр | 200.000 – 400.000₮ |
| I байр | 5.000.000₮ |
| II байр | 4.000.000₮ |
| III байр | 3.000.000₮ |
| IV-Х байр | 150.000 - 200.000₮ |
Харин 5000 м, 10000 м зайд гүйж эхний 1-3 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар, 4-8 дугаар байрт шалгарсан тамирчдыг дурсгалын медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнах юм байна.
| I байр | 500.000₮ |
| II байр | 400.000₮ |
| III байр | 300.000₮ |
| IV-VIII байр | 100.000 - 150.000₮ |
| I байр | 300.000₮ |
| II байр | 250.000₮ |
| III байр | 200.000₮ |
| IV-VIII байр | 50.000 - 100.000₮ |