Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-өөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-г жил тутам эрхлэн гаргадаг. Хамгийн сүүлчийн тайланд Монгол Улс өнгөрсөн жилээс гурван байраар ухарч, 61 орноос 60-т эрэмбэлэгдсэн байна.
Улс орнуудыг өрсөлдөх чадвараар нь үнэлсэн тайланг 1989 оноос хойш эрхлэн гаргасан. Дэлхийн хамгийн өндөр өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай АНУ сүүлийн гурван жилд анх удаа Хонг Конг, Швейцарь Улсын дараа эрэмбэлэгдлээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн (ЭЗБӨЧТ) ерөнхий захирал Б.Лакшми “Монгол Улс өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай улс болохын тулд ирэх жилүүдэд олон сорилттой тулгарна” гэв.
ЭЗБӨЧСТ-ийн тодорхойлсноор гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) буурсан нь Монгол Улсын 2016 онд тулгарах гол сорилтуудын нэг. 2015 оны эцсээр ГШХО 2012 оныхтой харьцуулахад 22 дахин буурсан.
Ам.долларын эсрэг төгрөгийн ханшийн сулрал нь цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ улс орон даяар сайжруулсан дэд бүтэц хэрэгтэй байгаа ч энэ ажилд цаг хугацаа шаардлагатай.
АЗИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР БҮХЭЛДЭЭ БУУРСАН
Монгол Улс Ази-Европын 11-р уулзалтыг (АСЕМ) зохион байгуулах орон. Энэ нь бусад улс орнуудын зүгээс бидний ирээдүйн төлөвт итгэл үзүүлж буйг харуулж байна. Энэ жил Азийн хэд хэдэн орны өрсөлдөх чадвар буурсан үзүүлэлттэй гарчээ. БНХАУ өнгөрсөн жилээс мөн л гурван байраар ухарч, 25-р байрт орсон бол ОХУ нэг байраар урагшилж, 44-рт эрэмбэлэгдлээ.
2016 оны тайлангаас харахад Казахстан улс хамгийн олон буюу 13 байраар ухарсан бол Ирланд есөн байраар урагшилсан байна. ОУУХХ-ийн дэргэдэх ДӨЧТ-ийн захирал профессор Артуро Брис “Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Азийн улсуудын өрсөлдөх чадвар бүхэлдээ буурсан” гэв.
Өрсөлдөх чадвараар эрэмбэлэхдээ дөрвөн хүчин зүйлийн 340 гаруй шалгуур үзүүлэлтийг ашигладаг. Эдгээр нь
- Эдийн засгийн тамир тэнхээ,
- Засаглалын үр ашиг,
- Бизнесийн үр ашиг
- Дэд бүтэц
Монгол Улс “Эдийн засгийн тамир тэнхээ” үзүүлэлтээр 2016 онд өмнөх жилээс дөрвөн байраар ухарч, 59-р байрт эрэмбэлэгдсэн.
Үүнд дотоодын эдийн засаг 54-өөс 59-т, олон улсын хөрөнгө оруулалт 42-оос 49-т, хөдөлмөр эрхлэлт 49-өөс 53-т, үнэ 6-аас 40-р байрт эрэмбэлэгдэж буурсан нь гол нөлөө үзүүлжээ.
Монгол Улс ДНБ-ийн хэмжээгээрээ хамгийн сүүлд буюу 61-р байрт байна. Гэвч ДНБ-ийн бодит өсөлтөөрөө 33-р байрт орсон байна.
Харин “Засаглалын үр ашиг”-аар 55-р байрт эрэмбэлэгдэж өөрчлөгдөөгүй бол “Бизнесийн үр ашиг”-аар таван байраар ухарч, 58-р байрт, “Дэд бүтэц”-ээр нэг байраар ухарч, 60-р байрт оржээ.