gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Гантогоо: Зүүдэлж байгаагүй амжилтаа үзүүлсэн…

Х.Көгершин
Соёл урлаг
2016-09-11
0
Twitter logo

Өмнөд Солонгосын соёл урлагийн зах зээлд өөрийн бие даасан анхны уран бүтээлээ цацсан монгол залууг С.Гантогоо гэдэг. Тэрбээр Солонгост ажиллаж, амьдраад есөн жил болж байгаа аж. 2007 онд МУБИС-ийг Газар зүйн багш мэргэжлээр төгсөөд гэрээт ажилтнаар анх Өмнөд Солонгост ирж байжээ.

Янз бүрийн газар ажиллахын сацуу дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн явсаар С.Гантогоо ийнхүү бие даасан анхны уран бүтээлээ гаргалаа. Түүнтэй холбогдон цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-“Оддын хаан”-д нэвтрүүлэг оролцож, Жалам хар бүжгийн хэсгээс бүжиглэн Монгол орноо сурталчилснаас хойш Монголчууд таныг мэддэг болсон. Ер нь хэзээнээс Солонгосын шоу бизнест орох болов?
-Оддын хаан нэвтрүүлэгт орсон явдал үнэхээр гайхалтай байсан. Солонгосын алдартай дуучинтай дуэт дуу дуулсан. Мөн тэдэнд Жалам хар бүжиг зааж өгсөн. Ер нь бол 2012 оноос эхлэн Солонгосын хөгжмийн ертөнцөд энэ байгууллагад ажиллах болсноор орсон гэж хэлж болно.

-“Оддын хаан” шоунд оролцсоны дараа ТВ шоу, нэвтрүүлэгт оролцох саналууд ирсэн үү?
-Өмнөд Солонгосын хамгийн олон үзэгчтэй, алдартай  нэвтрүүлэгт орсны дараа их олон телевизүүдээс шоу нэвтрүүлгийн урилга хүлээн авсан. Би БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” /Multicultural Transnational Chorus/ хэмээх байгууллагад гэрээт дуучнаар ажилладаг. Тухайн үед манай байгууллагаас янз бүрийн шоу, нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрдөггүй байсан. Одоо нөхцөл байдал өөр болсон. Иймээс ч соло уран бүтээлээ гаргасан.

-"Moнтантt" байгууллагад анх яаж элсэж байв. Хамтлагийнхаа тухай танилцуулаач. Энэ хамтлагт анх яаж орсон бэ?
-Солонгост ирээд гэрээгээр ажиллаад таван жил бол байсан юм. Дуучин шалгаруулж авна гэсэн зарыг фэйсбүүкээс хараад бүртгүүлсэн юм. Би багийн дуулах, бүжиглэх дуртай нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Дуучны сонгон шалгаруулалтыг миний хувьд маш том боломж гэж харсан. Шалгаруулалтад орж, маш их өрсөлдөөн дундаас шилэгдэн гарч ирж, урлагийн виз авах эрхээ авсан даа. Гэхдээ гэрээгээр ажиллаж байх хугацаандаа олон тэмцээнд орж, амжилтууд үзүүлж байсан үүнд бас нөлөөлсөн гэж боддог.

Манай байгууллага тоглолт, сургалт семинар зохион байгуулдаг их өвөрмөц байгууллага. Байгуулагдаад таван жил болж байгаа Солонгос дахь гадаад хүмүүс ажилладаг анхны байгууллага юм. Тус байгууллагад орсноос хойш би зөвхөн дуулах биш бүжиглэх, жүжиглэх, багшлахыг хүртэл сурсан.

-Солонгосын зах зээлд анхныхаа уран бүтээлээ гаргаж, К-поп ертөнцөд хүч түрэн орж ирлээ. Ер нь Өмнөд Солонгост урлагийн салбар хэр өрсөлдөөнтэй бэ?
-Маш их өрсөлдөөнтөй. Дайн л гэсэн үг. Ямар нэг зүйлээрээ онцгойрох хэрэгтэй болно. Маш их хичээх хэрэгтэй болно.

-Солонгосчууд гадны уран бүтээлчдийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Нэг үеийг бодвол одоо маш сайн хүлээн авдаг болсон. Глобал цаг үе гэж ярьж байгаа. Их нээлттэй болж байна. Тэр утгаараа надад маш том боломж нээгдсэн. Цаашид улам их амжилт гаргахыг хүсэж байна. Гэхдээ би ОД болох биш уран бүтээлээ тасралтгүй хийж, өөрийнхөө ертөнцийг бусдад хуваалцах чин хүсэлтэй.

-Таны анхны уран бүтээл At The End Of The World дуу. Энэ дуунд юуны талаар өгүүлдэг вэ?
-Хүнд хэцүү үед бүү шантраарай, хүчтэй байгаарай. Чи бүхнийг даван туулж чадна гэсэн  утгатай юм. Клипэнд Солонгос жүжигчин бүсгүйн хамт тоглосон. Шинэ дууныхаа Монгол орчуулга дээр ажиллаж байна.

-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй вэ?
-Миний анхны бие даасан уран бүтээл цацагдсан эхний өдрөө Солонгосын хамгийн том хөгжмийн сайт болох Mnet сайтын шилдэг дууны чартын наймд орсон. Зүүдэлж ч байгаагүй амжилт үзүүллээ. Хамтарч ажилласан Солонгос хөгжмийн зохиолч хүртэл маш их урам орсон. Одоо хоёр дахь сингл дууныхаа төлөвлөгөөнд орсон. Солонгост уран бүтээлээ туурвиж эхэлж байгаа ч цаанаа Монгол Улсаа сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулах болно. Би чинь Монгол хүн шүү дээ.

-К-поп ертөнцөд хөл тавьсан өөр Монгол дуучид, урлагийн хүмүүс бий юу?
-BBDGirl гэсэн охидын хамтлагт нэгэн Монгол охин дуулдаг байсан гэж сонсож байсан. Одоо уран бүтээл хийж байгааг нь мэдэхгүй. Өөр хүн байхгүй. Яг соло карьерт анх удаа би зориглон хөл тавьж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсэе.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан