Цейлон нэрээрээ танигдсан тус арал-улсын түүх 3000 жилийн өмнөөс эхэлдэг ч хүн анх суурьшсан нь 125 мянган жилийн тэртээ. МЭӨ VI зуунд Энэтхэгийн хойд хэсгээс сингалууд ирж суурьшсан тус газарт дөрвөн зууны дараа анхны хаант улс үүссэн байна.
Харин XVI зуунаас португалчууд, XVII зуунаас голландууд газар нутгийг нь хэсэгчлэн колоничилж, 1815 онд бүтнээрээ Британийн мэдэлд орсноос Цейлон нэртэй болжээ. 1948 онд Британиас тусгаар тогтносон бөгөөд 1972 оноос улсынхаа нэрийг албан ёсоор Шри Ланка болгосон байна.
Үндэсний цөөнх болох тамилчуудын салан тусгаарлагчдын 1983 онд эхлүүлсэн иргэний дайн 2009 онд өндөрлөсөн. Бараг 26 жил үргэлжилсэн дайны дараа энэ улсыг зорих жуулчдын тоо огцом өссөөр байна. 2012 онд Шри Ланка улс аялагчдын хамгийн их очих дуртай газраар нэрлэгдэж, зөвхөн 2014 онд хүлээн авсан жуулчдын тоо нь 1.5 сая давжээ. ДНБ нь 2015 онд 233.6 тэрбум ам.долларт хүрч, дэлхийд 60 дугаарт орсон байна. Үүнийх нь 70 хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдгийн дотор аялал жуулчлал тэргүүлдэг.
Марко Пологийн нэгэнтээ тодорхойлсноор дэлхийд хосгүй энэ арал 65,610 ам км талбайтай. Тиймдээ ч жуулчдыг эзэмдэх увдис нь газар нутагтай нь харьцуулахад ахдахаар их.
Хамгийн алдартай нь ховор амьтдын нутаг болсон Яла үндэсний парк.
Мөн дал модоор битүү бүрхсэн далайн хөвөөгөөр гулгаж, эртний ариун дагшин, амар амгалангийн урам зориг бадраасан сүм хийдийг үзэж харах нь Шри Ланкыг зоригсдын заавал хийх зүйлийн нэг. Уламжлалт соёлоос гадна эртний хөгжингүй колони хотууд нүд хужирлана. Мөн хар захаар бадарчилж, кокосоор хийсэн амтат зоог мартагдашгүй аяллын давтагдашгүй дурсамж болон үлддэг аж.
Нийслэл нь Коломбо. Шри Ланкын баруун эрэгт байрлана. Бээжингээс шууд нислэг байдаг бөгөөд хоёр талын нислэг дунджаар нэг сая төгрөгт багтдаг. Гэхдээ нислэгийн захиалгаа эрт өгөх тусам хямд тийз олдох магадлал өндөр.
Шри Ланкад Мальдив, Сингапурын иргэдээс бусад орныхон визтэй нэвтэрдэг. Визийн мэдүүлэг өгөхөд SAARC (Бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг)-ын орны иргэд 15, бусад орных 30 ам.долларын хураамж төлнө. Виз олгогдсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хүчинтэй. Энэ хугацаанд хоёр удаа орж, гарахыг зөвшөөрөх бөгөөд нэг удаадаа хамгийн дээд тал нь 30 хүртэлх хоногоор зорчих эрхтэй байдаг. Харин визээ дахин гурван сараар сунгуулах бол 10 мянган LKR буюу 68 ам.доллар төлнө.
Шри Ланкын нэг рупи нь ойролцоогоор 13 төгрөг.
Аль ч хотод нь очсон гурван дугуйт буюу tuk-tuks-ийг жуулчид илүү хөлсөлнө. Таксины үүрэг гүйцэтгэх гурван дугуйтын сул тал нь дуу ихтэй. Суудлын даруулга, хаалга гэх мэт аюулгүй байдлыг хангах наад захын баталгаа үгүй. Гэхдээ үнэ нь жуулчдад хамгийн боломжийн унаа.
Гурван дугуйтын жолооч гадныханд үнэрхэх нь их тул анх хэлсэн үнийг зөвшөөрөөд хэрэггүй. Ерөнхийдөө богино аялалд км-ийг нь 50-75, харин 15 км- ээс хол зайд бол 30-50 рупигээр үнэ тохирох хэрэгтэй. Харин аюулгүй байдлаа эрхэмлэж буй бол арай илүү мөнгө төлөөд таксигаар зорчоорой. Таксины төлбөр км тутамдаа гурван дугуйтаас 10 хувиар өндөр байдаг.
Түүнчлэн буусан буудлаасаа түрээсийн машин авч болно. Нийслэл Коломбо хотын бараг бүх зочид буудал түрээсийн машины үйлчилгээ үзүүлдэг. Жолооч нь үйчилгээ сайтайн дээр та очих гэж байгаа газрынхаа талаар мэдлэгтэй жолооч сонгох боломжтой. Шри Ланкын авто зам зүүн гарын дүрэмтэй, бас жолооч нар нь их түрэмгий тул аялагчид жолоочтой такси түрээсэлсэн нь дээр байдаг тухай тэнд зорчсон хүмүүс зөвлөж байна.
Энд ихэвчлэн дөрвөн одтой зочид буудал бий.
30 ам метр талбайтай, хоёр хүний ортой нэг өрөө хоногийн 55-125 ам.долларын хооронд хэлбэлзэнэ. Харин алдарт Хилтон зочид буудлын сүлжээний салбар бол 145 ам.доллараас наашгүй. Үүргэвчтэй аялагчид ихэссэнтэй холбоотойгоор Шри Ланкад жуулчдад зориулсан хямд сууц элбэг болсон . Харин галт тэрэг болон авто зогсоолын ойр орчим буудаллавал хулгай ихтэй байдгийг санахад илүүдэхгүй .
Ерөнхийдөө юмны үнэ харьцангуй хямд. Таван хоног саатлаа гэхэд халаасны мөнгө 500 ам.доллар байхад хангалттай талаар туршлагатай аялагчид ярьж байна. Хямд хоол хайж байгаа бол мэдээж зочид буудлаас гадуур, хөл ихтэй газар бараадаж болно. Карритай халуун хоолноос зайлсхийж байвал европ ресторан, мөн томоохон хотуудад байдаг түргэн хоолны сүлжээ газрууд хамгийн зөв сонголт байх болов уу.
Шри Ланка улс цайны үйлдвэрлэлээрээ Хятад, Энэтхэгийн дараа, дэлхийд гуравдугаарт ордог. Жилд 330 орчим сая цай тариалдаг нь ДНБ-ий хоёр хувьтай тэнцэнэ. Цайны тариалалт шууд болон дам байдлаар нэг сая орчим хүнийг ажлын байраар хангадаг аж. Газар нутгийнх нь дөрвөн хувийг хамардаг цайны тариалалтад голдуу эмэгтэйчүүд ажиллах бөгөөд 12 настайгаасаа гар бие оролцож эхэлдэг байна.
Шри Ланкын цайны тариалалтыг сонирхсон жуулчид Нувара Элия толгодыг зорьдог. Арлын хамгийн өндөрлөг газруудын нэг энд гольфийн төв, үзэсгэлэнт Хакгалагийн цэцэрлэгт хүрээлэн бий. 10 гаруй ургамалтай энэ цэцэрлэгт хүрээлэн далайн түвшнээс дээш 1650 метр оршдог. Жилийн турш 16-30 градусын дулаан байдаг бөгөөд энэ нутгийн сэрүүн бүсийн нэг юм.
З.Цэлмэг