“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид өчигдөр суулт зарлажээ. Зүүн цанхид олборлолт явуулдаг Австралийн компанийн ажилчид “Эрдэнэс Тавантолгой” компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэдэг байжээ.
Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ажилтнууддаа “Австралийн компани Монголоос гарч оронд нь Хятадын компани орсон. Тиймээс Хятадын компани руу та нарыг шилжүүлсэн” гэж мэдэгджээ. Энэ талаар компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнээс тодруулахад “Хамтын гэрээ хийх хэлэлцээрийг тасалдуулсныг эсэргүүцэж суулт зарлаж байна. Бидний мэдэгдлийг хүлээж авахгүй бол олон нийтийг хамарсан эсэргүүцэл болгоно” гэлээ.
Нийт 130 гаруй ажилчин эсэргүүцэлд нэгджээ.
С.Саруул