gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Ламбаа: Эцсийн хариуцлагыг Ардчилсан нам л хүлээнэ

Засгийн газрын мэдээ
2015-11-27
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
2015-11-27

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ажлаа өгөөд багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилсон. Энэ талаар УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаатай ярилцлаа.

Тэрбээр 2008-2012 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр “Богино хугацаа үлдсэн учир шинэ хүн томилох нь зохимжгүй. Ажлаа авсан даруйдаа шууд гүйцэтгэх боломжтой хүнийг л Эрүүл мэнд, спортын сайдаар томилох ёстой гэж бодож байна. МАХН ийм л хүнийг тавих хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлэв.

-Г.Шийлэгдамбаас гадна 2015 оны төсөвт хийсэн тодотголын хүрээнд дэд сайд нь ч ажлаа хүлээлгэн өглөө. Өөрөөр хэлбэл, тус салбарын бодлогыг зангидах хүн алга байна. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан хүний хувьд эмзэглэлгүй яахав. Учир нь хүний эрүүл мэндийн асуудал төр, засгийн анхаарлын төвөөс гарах ёсгүй. Эрүүл мэндийн салбар бол маш өргөн хүрээг хамардаг онцгой салбар. Гэтэл салбарынхаа бүхий л асуудлыг бодлогоор зохицуулж байх үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага ийм байдалтай байгаа нь хэцүү л санагдаж байна. Саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхэд ямар нөхцөл байдал үүсэв. Сайдгүй, удирдлагагүй газар ямар байдгийг харуулж байна лээ.

“Аль нэг яамыг квотын зарчим гээд нэг нам нь өмчилчхөөд суугаад байж болохгүй”

Ийм том хуулийг хэлэлцэж байхад Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа хүн нь “Би томилогдоод гурав хонож байгаа учраас мэдэхгүй байна. Дараа судлаад хариу өгье” гээд зогсож байсан. Ийм байдал удаан үргэлжилбэл Эрүүл мэнд, спортын яам бүр л утга учраа алдаж салбарын нэр хүнд тэр чигтээ унана шүү дээ.

-Засгийн газраас Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилсон. Уг салбарыг түр орлон гүйцэтгэгчээр давхар удирдуулах нь хэр зохимжтой вэ?
-Сайдын эзгүйд танхимын аль нэг гишүүн нь хавсарч үүрэг гүйцэтгэдэг хуультай. Энэ хуулийн дагуу Шадар сайд Ц.Оюунбаатар хавсарч үүрэг гүйцэтгэж байна. Харамсалтай нь, Эрүүл мэнд, спортын яамны ихэнх удирдлага хуулийн этгээдийн эрхгүй байна. Өөрөөр хэлбэл, яамны газар, хэлтсийн дарга нар түр орлон гүйцэтгэгч байна. Ийм төрийн захиргааны төв байгууллага байж болохгүй. Энэ нь Төрийн нарийн бичгийн дарга нь яамныхаа газар, хэлтсийн дарга нарыг сонгон шалгаруулаад томилох эрх зүйн чадамжгүй байсантай холбоотой.

Одоо тавигдсан түр орлон гүйцэтгэгч Төрийн нарийн бичгийн дарга ч энэ асуудлыг шийдэх боломжгүй. Ийм байдлаар өнөөдрийг хүртэл явж байгаад үнэхээр харамсаж байна. Боловсрол, эрүүл мэндийн салбар бол Монголын ард түмний өмнө томоохон хариуцлага хүлээдэг салбар. Сайд болон Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурахыг хүлээж байгаа олон асуудал хүлээгдэж байгаа байх. Үүнд түр орлон гүйцэтгэгч нар гарын үсэг зурж байгаа нь эцэстээ хариуцлага хүлээх эзэнгүй болж байгаа хэрэг. Ер нь энэ салбарт ажиллаж байгаа олон хүн үгээ хэлж байх шиг байна. Хэлэхээс ч өөр аргагүйд хүрлээ.

-Тийм учраас Та Ардчилсан нам хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэсэн захидал бичсэн үү?
-Арга барагдаад л УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хандаж “Ардчилсан нам эрх барьж байгаа юм бол хариуцлагаа үүрээд олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа эрүүл мэнд, спортын салбарыг удирдах хүнийг намаасаа томилох цаг боллоо” гэсэн саналыг хүргүүлсэн. Эцсийн эцэст аль намын хүн сайд байсан гэдэг нь чухал биш. Эрх баригч намтай л эрүүл мэндийн салбарынхан хариуцлага тооцно гэдэг утгаар асуудалд хандсан юм. Хамтарсан Засгийн газар байгуулж, зарим намууд квотын зарчмаар зарим яамдыг удирдаж байгаа нь үнэн.

Гэхдээ төрийн эрхийг парламентад хамгийн олон суудалтай Ардчилсан нам барьж байгаа болохоор эцсийн хариуцлагыг ард түмэн Ардчилсан намаас л асууна. Аль нэг яамыг квотын зарчим гээд нэг нам нь өмчилчхөөд суугаад байж болохгүй. Цаана нь ард түмний эрх ашиг, энэ салбарын нэр хүнд гэж юунаас ч илүү зүйл бий. Үнэндээ эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан бүх хүн л энэ асуудалд санаа нь зовж байгаа байх. Би бол аливаа асуудалд хоноцын сэтгэлгээгээр ханддаг хүн биш. Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгааллын асуудлаар 12 жил Улсын их хуралд ажилласан хүний хувьд дандаа санаа зовж тэр тусмаа сайдаар нь ажиллаж байсан хүний хувьд эрүүл мэнд, спортын салбарт байнга анхаарлаа хандуулж явдаг.

Хэчнээн жил болсон Эрүүл мэндийн даатгалын хуулийг мэргэжлийн Ажлын хэсгийг нь ахалж, зүтгүүлж байгаад л УИХ-аар батлуулсан. С.Одонтуяа гишүүн сая хэлэлцэх, эсэхийг нь шийдсэн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн Ажлын дэд хэсгийг ахлаач гээд л “тулгаад” байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчилж батлуулсан хүний хувьд шийдвэр нь гарвал салбарынхныхаа эрх ашгийн үүднээс энэ хууль дээр ажиллаж л таарна.

-Таныг сайд болно гэсэн хүлээлт их л байх шиг байна. Хэвлэлүүдээр их л мэдээ цацагдах юм?
-Харин би үүнээс чинь жаахан сэтгэл зовоод байгаа юм. Тэгээд л ярилцлага өгөхөөс татгалзаад байгаа юм шүү дээ.

Аливаа хүмүүсийг араасаа дагуулах нь тухайн хүнээс хамаарна. Хүчгүй сайдыг хэн ч хүлээж авахгүй

-Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Харамсалтай зүйл боллоо. Г.Шийлэгдамба сайд өнгөрсөн хугацаанд надтай зөвлөж хамтарч ажиллаж байсан. Асуудалд холбогдсон даруйдаа салбарынхаа нэр хүндийг бодож сайдынхаа ажлыг хүлээлгэн өгөх өргөдлөө ирүүлснийг сонсоод асуудалд маш ухаалаг хандаж, зөв шийдвэр гаргаж дээ гэж бодогдсон. Энэ ч бас муугүй чанар шүү дээ. Асуудлаа шийдэж байгаад болно гээд төрийн ажлыг гацаавал хэцүү шүү дээ. Харин сайд нь өргөдлөө өгчихөөд байхад Засгийн газар асуудлаа УИХ-д оруулахгүй удаж байна. МАХН өөрсдийн шийдэх ёстой асуудал гээд гацаагаад байгаа юм болов уу даа. Зовлон байгаа л байх. Гэхдээ төрийн эрхийг барьж байгаа олонх асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй.

-Хугацаа богино үлдсэн учир салбараа мэддэг хүнээр удирдуулах нь зөв гэсэн байр суурьтай хүмүүс цөөнгүй байна. Хэрэв Ардчилсан намаас Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллах санал ирвэл та хүлээж авах уу?
-Саналын хувьд намын дарга “таныг эрүүл мэндийн сайдаар ажиллуулах санал тавина” гэж хэлсэн. Зургаан сарын хугацаа үлдсэн учир чадахгүй гэж би хэлж чадахгүй. Энэ бол эрүүл мэндийн салбарын өмнө хүлээж буй үүрэг. Үнэндээ ажлаа авсан даруйдаа шууд гүйцэтгэх боломжтой хүн л Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдвол салбартаа хэрэгтэй байх гэж бодож байна. Ер нь сайдын албыг дурын нэг хүн очоод хийчихдэг ажил биш. Наад зах нь УИХ дээр асуудал танилцуулахад хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш хэн нэг нөхөр УИХ-д асуудлаа танилцуулаад аваад гарна гэдэг бол хэцүү.

Миний бие нэг их сайндаа биш улс төрд олон жил зүтгэж, туршлага хуримтлуулсан хүний хувьд гурван жил гаруй хугацаанд 10 гаруй хуулийг УИХ-д хэлэлцүүлж, батлуулсан. Миний хувьд 2008-2012 онд Эрүүл мэндийн яамыг удирдахдаа зорьсон бүхнээ хийхийн төлөө хамт олныхоо итгэл сэтгэлийг хүлээж ажилласан гэж боддог. Сайдууд ажлаа хүлээлгэн өгөхдөө тамгаа л хүлээлгэж өгч харагддаг. Миний хувьд 40 хуудастай ажлын тайланг бичиж, үдэж хадаад тамгатайгаа хамт хүлээлгэн өгсөн. Тус тайланд Засгийн газрын эрүүл мэндийн салбарт дэвшүүлсэн 96 зорилтын хүрээнд юу хийснээ нэгд нэгэнгүй бичсэн. Энэ тайлан одоо ч надад бий. “Итгэл зүтгэл” гээд номондоо ч оруулсан. Төрийн ажлыг төрийн хар хүн шиг гүйцэтгэх ёстой.

-МАХН-аас урьдчилсан байдлаар хэд хэдэн хүний нэрийг Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлээд байгаа гэх бор шувуу нисэж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хэн нэгний талаар ярих хэрэггүй байх. Засгийн тэргүүн хүнээ УИХ-д оруулж ирнэ. Энэ бол зөвхөн Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал.

-Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт улстөржих байдал ихэссэн. Тухайлбал, эмнэлгийн дарга нарыг томилохдоо хүртэл улстөржсөн тохиолдол бий. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрүүл мэндийн салбар улс төрөөс ангид байх ёстой. 2009 оны нэгдүгээр сарын 5-нд хуулиараа эрүүл мэнд болон боловсролын салбарыг улс төрөөс салгасан. Улс төрийн намын тухай хууль батлагдаж, эрүүл мэнд болон боловсролын салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагч аль нэг намын харьяалалд байхыг хориглосон. Манай салбарынхан ч намын батлахаа хураалгасан. Намдаа бус төрдөө ажиллая гээд намын батлахаа хураалгасан гэсэн үг.

Тиймээс төрийн байгууллагад халаа, сэлгээний бужигнаан үүсэх учиргүй. Би 2008 онд Эрүүл мэндийн сайдаар томилогдсоны дараа нэг ч хүнийг халаагүй. Өөрийн хүсэлтээр болон өөр ажилд шилжье гэсэн хүн ч гараагүй. Харин ч намын харьяаллаар хүмүүсийг халаагүй болохоор хамтран ажиллах болсондоо баярлалаа гэж хэлсэн хүмүүс л олон байсан байх. Яамдын удирдлага болон харьяа эмнэлгүүдийн удирдлагатай ч гэрээгээ байгуулаад үргэлжлүүлээд ажилласан. Хариуцлага өндөртэй ажиллахыг үүрэг болгосон. Мөн миний хаалгаар ямар хов жив орж ирэхийг хориглосон. Таны тухай хов жив орж ирдэг юм бол та өөрөө хариуцлага хүлээнэ шүү гэдгийг сануулсан.

Ийм л хатуу шаардлага тавьж ажилласан. Сайдаар томилогдсон даруйдаа яамны бүрэлдэхүүнийг мөн ч их зовоосон. Наад зах нь албан бичиг бүртэй өөрийн биеэр танилцаж, улаан эрээн болгодог байлаа. Сүүлдээ ч мэргэжилтнүүд бичиг баримт боловсруулж, оруулж ирэхээсээ айдаг болсон. Түүний ачаар манайхан бичиг баримт сайн боловсруулж сурсан. Улам л хүчирхэг баг болж чадсан. Аливаа хүмүүсийг араасаа дагуулах нь тухайн хүнээс хамаарна. Хүчгүй сайдыг хэн ч хүлээж авахгүй. Тиймээс сэтгэлээсээ хандаж, тэднийг залж явах тийм л хүмүүс төрийн албаны удирдах албан тушаалд хэрэгтэй байна.

Өнөөдрийн байдлаар миний ажиллаж байсан хамт олноос 10 гаруйхан хүн л үлдсэн гэсэн. Н.Удвал сайд томилогдсон даруйдаа яамны удирдлагуудыг өөрчилсөн бол Г.Шийлэгдамба сайд мөн л бүгдийг нь өөрчилж, үүрэг гүйцэтгэгч болгосон. Эрүүл мэндийн салбарыг бусад салбартай харьцуулахад онцлогтой. Ажиллаж байгаа бүрэлдэхүүний 80 гаруй хувь нь эмч нар байдаг. Тэд мэргэшсэн байдаг. Олон удаагийн сургалтад хамрагдсан байдаг. Гэнэт нэг эмч хүн яаманд орж ирээд бичиг баримт боловсруулна гэхэд хэцүү. Тийм л учраас аль ч салбарт төрийн албан хаагчдын тогтвортой байдал чухал байдаг.

Б.Даваатогтох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан