Манай улсын суурин хүн амын 21,7 хувийг 14-24 насны залуучууд эзэлж байгаагаас тэдний 28,1 хувь буюу 175 мянга нь төрийн ба төрийн бус өмчийн их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж байна гэсэн судалгаа гаржээ.
Эдгээр суралцаж буй оюутан залуус хичээлийнхээ хажуугаар цагийн ажил эрхлэх сонирхолтой байдаг байна. Энэхүү ажил эрхлэх сонирхолтой залуусыг дэмжиж ажилд зуучилдаг байгууллагууд ихээхэн байдаг билээ. Өнөөдөр буюу 09 сарын 24нд эдгээр байгуулагууд болон ажил олгогч төрийн болон хувийн аж ахуй нэгж байгуулагуудын төлөөлөлүүдийн дунд “Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлт” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн хөдөлмөрийн газар зохион явууллаа.
Уг уулзалт хэлэлцүүлгээр оюутны цагийн ажил эрхлэлтийн өнөөгийн байдал, ажил олгогчдыг зүгээс баримтлах бодлого, цагийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломж, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийн үйл ажиллагаа зэрэг сэдвүүдийн талаар хоорондоо санаа бодолоо солилцлоо. Нийслэлийн хөдөлмөрийн газар нь 2009 оноос эхлэн оюутны хөдөлмөр эрхлэлтийн тухай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр иржээ.
Тус төвд 2015 оны 09 сарын байдлаар нийт 5416 оюутан залуучууд цагийн ажил хийхээр бүртгүүлсэнээс 3527 оюутан ажилд зуучлагдан тодорхой орлоготой болоод байгаа аж. Бид өнөөдрийн хэлэлцүүлгийн талаар Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаагаас тодрууллаа.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр танай төв яг ямар асуудлыг гол болгож хэлэлцэх вэ?
Манай нийслэлийн хөдөлмөрийн газар оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг. Одоогийн байдлаар 52 их дээд сургууль 28 МСҮТ-д нийт 80 хөдөлмөр эрхлэлтийн төвийг байгуулаад байна.
Нийгэм маань хямралтай байгаа энэ үед оюутнууд эцэг эхээсээ сургалтын төлбөр, хэрэгцээний мөнгөө авдаг энэ бол нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын нэг. Манай улсын оюутнуудын 80 гаруй хувь нь суралцахынхаа хажуугаар ажиллах сонирхолтой байна гэсэн судалгаа байдаг. Эдийн засаг хүнд ийм үед ажил олгогч байгуулагуудын цагийн ажилд хүн авах нөхцөл нь багасаад байна.
Иймээс үүнийг яаж нэмэгдүүлэх вэ гэсэн асуудлын талаар, мөн бид www.oyutan-ajil.mn гэсэн сайтыг нээн ажиллуулж эхэлсэн энэ сайтын танилцуулгыг хэлэлцэж байгаа. Энэхүү цахим сайт ажиллаж эхэлсэнээрээ ажил олгогч байгууллагууд заавал хөдөлмөрийн биржд захиалга өгөхгүйгээр ажлын байрны захиалгаа өгч болно.
Оюутнуудын хувьд шууд цахим цахим ертөнцөөр хаана ямар ажлын байранд яаж ажиллах талаар тодорхой мэдээллээ авч ярилцах боломж бололцоо нээгдэж байгаа юм.
Хувийн хэвшлийн хөдөлмөрийн биржүүд байдаг. Тэдгээртэй танай байгууллага хэрхэн харилцдаг вэ?
Энэ асуудлыг манай хөдөлмөр эрхлэлт судалгааны үндэсний төв хариуцдаг. Тэнд хувийн биржүүдийг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж, тухайн биржд хэдэн хүн ажил хайгчаар бүртгүүлсэн, хэдэн ажлын байрны захиалга авсан гэх зэргийг тухайн сард нь нэгтгэсэн байдаг.
Бидний хувьд оюутны хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан учраас хувийн биржүүдтэй хамтрах бус гол нь Монголын оюутны холбоо, Монголын оюутны хөдөлмөр эрхлэлтийн бирж гэсэн хоёр байгуулагатай хамтарч ажилладаг байгаа.
Оюутнуудыг ажилд зуучлахад ямар асуудал бэрхшээл гардаг вэ?
Ерөөсөө хамгийн том асуудал бол ажлын байр хомс байдаг. Ихэвчлэн худалдаа үйлчилгээний байгууллагуудад зөөгч, үйлчлэгч, худалдагч гэх мэт ажлын байруудад зуучилдаг.
Ажил олгогч байгуулагуудын зүгээс оюутан залуучуудад ихээхэн шаардлага тавьдаг. Энэ тал дээр танай байгууллага хэрхэн ханддаг вэ?
Энэ бол бас нэг томоохон тулгамдаад байгаа асуудал. Ер нь бол оюутнууд маань сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу ажлын байраар хангагдаггүй мөн ажил олгогч байгуулагын зүгээс дөнгөж сургуулиа төгссөн оюутнуудаас ажлын туршлага шаарддаг. Иймээс манайх сургуулийнхаа төвүүдтэй хамтраад ажил олгогчдын зөвлөлгөөн гэсэн өдөрлөг, яармагийг зохион байгуулдаг.
Сургуулиудад байрлуулсан хөдөлмөрийн төвүүдээрээ дамжуулаад оюутан болоод удаагүй хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжааны талаарх сургалт, төгсөх курсын оюутнуудад бол ажлын байрны талаарх зөвлөгөө өгдөг жишээ нь ажилд орох анкет яаж бөглөх, гурван үеийн намтраа хэрхэн бичих гэх мэт асуудлаар мөн хууль эрхзүйн талаар зөвлөдөг.
Оюутны хөдөлмөр эрхлэлтийн талаар хууль эрхзүйн хүрээнд ямар байдаг юм бол?
Хууль эрхзүйн хүрээнд 2013 онд нийслэлийн хөдөлмөрийн газар, хөдөлмөрийн яамтай хамтраад бодлогын түвшинд ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэлтэй хамтарч байгаа. Хөдөлмөрийн шинэ хууль батлагдаад гарч ирэх юм бол оюутан маань өдөрт дөрвөн цаг, долоо хоногт 20 цагаас доошгүй ажиллаж болно гэсэн заалт орж ирнэ.
Бусад гадаадын оронд оюутаны ажлын байрны зуучлал ямархуу байдаг вэ?
Гадаад орнуудад бүх боломж нөхцөл нь бүрдээд хуульчлагдчихсан байдаг. Эдийн засгийн хувьд мөн ажлын байрны захиалга их байдаг учраас ажил хийх нь чөлөөтэй. Манай улсын хувьд одоо л хуульчилагдах гэж байгаа.
Оюутан залуусын дундах үйл ажиллагааг Монголын оюутны холбоо хариуцан ажилладаг. Энэхүү хэлэлцүүлэгт ч мөн МОХ-ны төлөөлөл ирж оролцсон юм. Тиймээс бид МОХ-ны хэвлэл мэдээлэл, ОНХА-ны дарга Э.Батжаргалтай ярилцсан юм.
Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийн талаар багагүй яриа гарч байгаа. Яг амьдрал дээр оюутнуудад хөдөлмөр эрхлэх боломж бүрдэхгүй байна гэсэн асуудал байдаг. Энэ тал дээр МОХ хэрхэн хандаж байгаа вэ?
МОХ-ны зүгээс хөдөлмөр эрхлэлтийн талаар бол жил бүр ярьдаг. Ер нь бол оюутны хөдөлмөр эрхлэлт гэдгийг би нар цагийн ажил гэж ойлгоод байгаа. Хэрвээ хөдөлмөрийн хууль зөрчигдсөн ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар хохирох юм бол түүнийг зохицуулсан заалт хөдөлмөрийн тухай хуулинд байхгүй учраас энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй болоод байдаг.
Энэ хэлэлцүүлгээр бидний зүгээс гарч байгаа санал бол оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажлыг хуульчилж эрзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэдэг асуудал. Оюутны хөдөлмөр эрхлэлт бол хичээлийн бус цагаар мэргэжлийн ур чадварын дагуу хийх нь оновчтой шийдэл, түүнээс бол дийлэнх судалгаанас хархад оюутнууд цагийн ажлаараа ачигч, зөөгч, формушин, худалдагч гээд мэргэжлийн бус байдлаар ажил хийгээд байгаа энэ асуудлыг бидний зүгээс гаргаж байгаа.
Дараагийн асуудал гэвэл оюутнуудын дадлага гэж байдаг дөрвөн жил суралцахдаа багагүй хугацааг дадлага хийж өнгөрүүлдэг. Энэ дадлагыг үр дүнтэй болгох хэрэгтэй. Яаж үр дүнтэй болгох вэ гэвэл тухайн дадлага хийлгүүлж байгаа байгууллага нь тухайн оюутны нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлдөг системд шилжих шаардлагатай ингэснээр ажлын байрны нэг жил, хоёр жилийн шаардлагыг хангахад хэрэгтэй.
Үнэхээр дадлагаа үр дүнтэй шаардлага хангахуйц хийх юм бол тухайн оюутан ажлын байранд гарахад ч гэсэн нээлттэй хэрэг болох ёстой.
Ажлын байр олгогчдын зүгээс оюутнуудад багагүй дарамт байдаг гэж сонссон энэ талаар?
Тухайн оюутантай гэрээ байгуулахгүй аман байдлаар шийдээд долоо хоног эсвэл сар ажиллуулчихаад явуулчихдаг. Тэр хооронд дараагийн хүн нь ороод ирдэг. Яагаад гэвэл нийгэмд маш олон оюутнууд хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой байдаг. Бидний зүгээс гаргаж байгаа дараагийн гаргалаа гэвэл жишээ нь цэцэрлэгүүдэд ажлын цагаа уртасгах санал тавьж байгаа.
Эцэг эхчүүд ажлаа тараад хүүхдээ авах гэхээр цэцэрлэг хаах цагт амждаггүй тиймээс бидний зүгээс гаргаж байгаа санал бол тухайн чиглэлээр буюу сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр сурж байгаа төгсөх курсын оюутнууд дадлагаа 6-8 цагийн хооронд уртасгасан цагаар цэцэрлэгүүдэд очиж ажиллах боломжтой ингэснээр цэцэрлэгүүд, эцэг эхчүүдэд ч ашигтай мөн оюутан яг мэргэжлийн байрандаа гарч ирж байгаа.
Энэхүү гаргалгааг ч хэлэлцүүлэгт ярилцах гэж байгаа. Энэ зөвхөн цэцэрлэгийн асуудал биш хууль хүчний байгуулагад сурч байгаа оюутнууд, анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд ч бас уртасгасан цагаар тухайн байгуулага дээр очиж иргэдэд үйлчлэх боломж нь нээгдэнэ. Энэ дээр анхаарах зүйл бол зохицуулалтаа сайн хийх л хэрэгтэй.
Оюутнууддаа хэлэхэд одоо авч буй смарт карт чинь хүчин төгөлдөр үйлчилнэ. Тэрийн хүчин төгөлдөр биш гэсэн зүйл заалт гараагүй байгаа учраас хуучин системээрээ явна.
Бусад улс оронтой харьцуулахад цалин хангамжийн хувьд ямар вэ?
Улс орон бүрт өөр өөр байна л даа. Манай улсын хувьд гэвэл эдийн засаг чадавхийн байдлаас харвал хөдөлмөрийн хөлс бол бага байх тооцоо байна. Хүмүүс оюутнууд цагийн ажил хийгээд бүх асуудлаа шийдчихээд байна гэж ойлгоод байдаг. Тийм биш ээ энэ бол зөвхөн тухайн оюутан ахуйн хэрэгцээний буюу анхдагч хэрэгцээгээ хангаж байгаа бол цагийн ажлын зөв голдирол гэж бид үзэж байгаа.
Хэлэлцүүлэгт хамааралгүй нэг асуулт асууя. Цахим карт буюу оюутны тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих талаар нилээн шуугиж байна. Хавар 8900 төгрөгөөр захиалсан оюутнаас нэмэлт 3600 төгрөгний хураамж авч байна. Энэ мөнгийг МОХ өөрсдөө аваад юунд зарцуулаад байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн яриа гараад байна. Энэ асуудлын талаар тодруулга өгөөч?
МОХ бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хууль тогтоол хэрэгждэг гэж ойлгодог. Харамсалтай нь энэ шийдвэр гаргаж байгаа, эрх барьж байгаа улсууд яг өөрсдийн батлаж гаргасан журмаа зөрчөөд байна. Нэг ёсондоо хуулиндаа цагаан цаасан дээр хараар оюутныг нийтийн тээврийн хэрэгслээр 09 сарын нэгэнээс эхлээд үнэ төлбөргүй тээвэрлэх ёстой.
Энэ асуудлаа одоог хүртэл шийдвэрлээгүй учраас өнөөдөр оюутнууд мөнгөөр зорчиж байгаа. Тэгэхээр МОХ-оос есдүгээр сарын 10-аас эхлэн цахим карт тараагдаж эхэлж байгаа яагаад гэвэл тухайн карт маань хүчин төгөлдөр үйлчлэх эрхтэй. Үүнтэй холбоотой журам заалт хүчингүй болсон тохиолдол байхгүй. Энэ асуудлаар бид маш олон хэвлэлийн хурал хийж, олон санал шаардлага хүргүүлсэн боловч нэг ч хариу ирээгүй байна.
Өнгөрсөн долоо хоногоос бид нийслэлийн удирдлагуудыг шүүхэд өгч байгаа. Эндээс гарч байгаа хохирлыг хэн хариуцах юм. Нийслэлийн н.Батаа дарга, н.Гантөмөр орлогч нар яг энэ асуудлыг гардаж дур мэдэн амаараа шийдэж байгаа. Бид ухаалаг смарт картыг дэмжиж байгаа гэхдээ энэ ухаалаг зүйлийг ийм бүдүүлэг байдлаар хийж байгаа нь асар их маргааныг дагуулж байгаа юм.
Хавар захиалсан смарт картын захиалгын мөнгөний хувьд тараалт, түгээлт, даатгал, хяналт гээд олон шат дамжилгаар явдаг тул тэр бүгдэд зарцуулагдаж зүй ёсоор явагдаж байна. Оюутнууддаа хэлэхэд одоо авч буй смарт карт чинь хүчин төгөлдөр үйлчилнэ. Тэрийн хүчин төгөлдөр биш гэсэн зүйл заалт гараагүй байгаа учраас хуучин системээрээ явна. Нэмэлт 3600 төгрөгний хувьд манайх тэрэнд хамааралгүй тэрийг Улаанбаатар смарт компианаас гаргаж байгаа байх.
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгуулагуудын төлөөлөлүүд бидэнд дээрх тодоруулгыг өгсөн бол ажил олгогч байгуулагын зүгээс ямар шаардлага тавьдаг хөдөлмөр эрхлэж буй оюутнууд ажлын байран дээр ямар байдаг талаар ажил олгогч байгуулагуудыг нэг болох “Баян-нэгүл” ХХК-ний захирал С.Бямбадоржоос асуулаа.
Танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Манайх зар сурталчилгаа, аялал жуучлал сургалт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Үүнээс гадна оюутнуудын дутагдалтай тал юу байдаг вэ гэвэл ажил оронгуутаа цалин асуудаг.
Энэхүү хэлэлцүүлэгт танайх ямар саналыг дэвшүүлж гаргаж ирж байгаа вэ?
Бид энэ хэлэлцүүлэгт оюутнуудаа нийгэмшүүлэе, тэднийг ажил хийдэг системд нь оруулая гэдэг талаас санал дэвшүүлж байгаа. Манай компианд сардаа 10-20 оюутан тогтмол ажилладаг. Тэр оюутаны сурах нөхцөлийг нь бид хангаж өгье ажиллах боломж, сурах боломжыг нь гаргаад ажилуулая гэсэн чиглэл тавиад ажилладаг.
Гэтэл энд гардаг нэг асуудал бол оюутнууд өөрсдөө итгэл алддаг. Яаж алддаг вэ гэвэл цалин буухаар алга болдог, ямар нэгэн шалтаг тоочоод ирдэггүй, өөр газар өндөр цалин амлангуут тийшээ яваад нөгөө газар нь цалингаа өгөхгүй байвал эргээд манайд хүрээд ирдэг ийм асуудлууд их гардаг учраас оюутнуудаа хариуцлагатай байлгая гэдэг талаас хэлэлцэж байгаа.
Танайд оюутнууд ямар ажил хийдэг вэ?
Өнөөдөр манайд 3 дугаар курсын оюутан сургалтын албаны дарга хийж байна. Борлуулалтын менежер, зар сурталчилгааны менежер хийж байна. Бүгд их сайн ажиллаж байна. Эдгээр хүүхдүүдийг бид яаж тогтоож ажиллуулж байна гэвэл нэгт ажиллах боломжоор нь хангаж өгч байна, хоёрт цалинг нь цаг тухайд нь тогтмол өгч байгаа.
Ийм нөхцөлийг нь хангаад өгчихөөр оюутнууд маань цалин бага ч гэсэн ажиллаад болоод байна. Цалинтай ч цалингүй ч ажиллаад сурчихвал эргээд тэр хүнд маань хэрэгтэй. Мөн нийгэмшээд цаашдаа ажил хийхэд тодорхой хэмжээний байр суурь эзэлчихсэн учраас ямар ч байгууллагад нүүр улайхааргүй ажиллахад хэрэг болдог.
Ийм нөхцөлийг л ажил олгогч байгууллагууд маань бүрдүүлж өгөх хэрэгтэй мөн оюутнууд ч сайн ажиллах хэрэгтэй. Сайн ажил гэдэг нь зогсоо зайгүй ажил гэж байгаа юм биш хамгийн гол нь итгэлтэй, зүтгэлтэй үнэнч л байх хэрэгтэй.
Оюутнуудыг ажилд авахдаа зар сонинд зар тавьдаг уу эсвэл хөдөлмөрийн биржтэй хамтарч ажилладаг уу?
Хөдөлмөрийн биржтэй хамтарч ажиллаж байна мөн зар сонинд ч зар тавьдаг байгаа. Тэндээсээ сонгож авдаг. Өмнө нь бол ажлын туршлагатай гэдэг шаардлагыг их тавьдаг байсан. Одоо тэр систем эргээд хөлбөрч байна. Яаж байна вэ гэвэл шинэ хүмүүсийг авч ажиллах боломжтой болчихсон, шинэ хүмүүс маань өөрсдөө их эрч хүчтэй ажилд орж ирдэг учраас бид нар тэр эрч хүчин дээр нь дөрөөлөөд үнэхээр тэр хүн сайн ажиллаж чадаж байх юм бол тэр байгуулага оршин тогтнож байдаг.
Оюутнуудын хувьд жаахан зүйл дээр шантардаг, их гомдомтгой байдаг тэрийг нь ойлгоод ажиллаж чадах юм бол тэд сайн ажиллаж чаддаг. Энэ талаас нь сайн дэмжих хэрэгтэй.
Ажил олгогч байгууллага болон оюутны хоорондын харилцаанд ямар бэрхшээл гарч байна вэ?
Бэрхшээл байдаг. Тэр бэрхшээл нь оюутнуудаас өөрөөс нь болдог гэхдээ оюутан гэхээсээ илүү би сурж байгаа сургуулиудыг нь зэмэлмээр байдаг. Оюутнуудаа бэлдэж чаддаггүй. Хувийн их дээд сургуулиуд шинээр их гарч ирж байна энэ сургуулиудыг чанаржуулмаар байна.
Оюутнууд өөрсдөө дипломын голч гэж их ярьдаг энэ бол сургуулийн буруу ямар нэгэн арын хаалгаар диплом авчихдаг, ямар нэгэн хэлбэрээр хичээлдээ суухгүй байж байгаад мөнгө өгөөд дипломтой болчихдог. Энэ хариуцлагын системийг нилээн чангаруулах хэрэгтэй байна. Ингэж байж оюутнууд сайжирна оюутнууд сайжирна гэдэг чинь ажиллах хүч сайжирна гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр төгсөж байгаа сургуулиудыг нь их харах хэрэгтэй ямар сургууль төгсөж байгаа хүн ажил их олдож байна, ямар сургууль төгсөж байгаа хүн ажлын байранд орж чадахгүй байна энэ тал дээр судалгаа гаргаад үнэхээр ажилд орж чадахгүй байгаа оюутан болон сургуультай нь хариуцлага тооцож болохгүй бол тэр сургуулийг нь хаах арга хэмжээ авч байж сургуулиудыг чанаржуулах хэрэгтэй.
Энэнээс болж оюутнууд ихээр хохирч байна. Мэдээж хэн ч гэсэн мөнгөө төлөөд сурж байгаа газар сайн сурахыг бодно, аль болох өөрөө юм сурахыг бодно. Үүнээс гадна оюутнуудын дутагдалтай тал юу байдаг вэ гэвэл ажил оронгуутаа цалин асуудаг. Ямар цалин авах уу гээд тэгээд тийм цалин авна гэхээр үгүй би тийм системтэй цалинтай ажилд л орох ёстой тэгж л ажиллана гэдэг. Ийм байдлаар манайхаас олон хүн буцаж байсан.
Үнэхээр ажиллаж чадах юм болов уу гээд ажиллуулахаар чаддаггүй. Төрөөс мөнгө өгөх биш, байгуулагаа шагнах биш оюутнуудын энэ асуудал дээр л бүгд анхаарах хэрэгтэй.
Танайд ажиллаж буй оюутнууд хэдээс хэдэн цагт ажилладаг вэ?
Манай үндсэн цагийн хувиар бол 09-18 цагийн хооронд ажилладаг. Оюутнуудын хувьд үдээс хойш ажиллаж байна үдээс өмнө ажиллаж байна хичээлийнхээ цаг зав бололцоогоороо ажиладаг.
Цалин хөлс нь дундажаар хэдээс хэдэн төгрөг байдаг вэ? Зарим байгуулагууд цаг тухайд нь цалингаа олгоогүйгээс болоод асуудал гардаг энэ талаар та юу гэж бодож байна?
Дундажаар 500-800 мянгын хооронд хэлбэлздэг. Дээрээс нь манай байгууллага сайн үйлсийн аян явуулдаг энэ ажилдаа бид бас оюутнууд авч ажиллуулдаг. Сайн үйлс гээд оюутнуудыг зүгээр явуулах биш тодорхой хэмжээний урамшуулал өгдөг. Яагаад гэвэл хүмүүнлэгийн ажил хийснээрээ оюутнууд өөрсдөө нийгэмшдэг, ажил хийх урам зоригтой болдог.
Мөн харилцааны тал дээр өөр сэтгэхүйтэй болдог. Нийгэм маань хямралаа гэж хүмүүс яриад байна. Би энэ тал дээр хямраагүй байна гэж боддог яагаад гэвэл манай компиан “Шинэ зар” гээд зар сонинг бэлтгэж гаргадаг энэ сонин маань долоо хоногт хоёр удаа нийт 48 нүүртэй гардаг. Энэний тал нүүр нь ажилд авна гэсэн зар байдаг.
Тэр тэнд ажил хайж байна гэсэн хоёр гуравхан л мөр байдаг. Тэгэхээр нийгэм маань хямраагүй ээ ажил олгогч байгууллага байна. Бүх байгууллага адилгүй байдаг шүү дээ. Цалингийн хувьд наанатай цаанатай байна. Цалингаа цаг тухайд нь өгч чадахгүй байгуулага ч байна тэрийг бол үгүйсгэж болохгүй. Тэгээд цалингаа сайн өгөөд явж байгаа байгууллагад ямар асуудал байна вэ гэхээр нөгөө л нэг оюутны өөрсдөөс нь шалтгаалдаг ажлаа хийж чаддаггүй, хариуцлагагүй, ухамсарын асуудал байна.
Би байгууллагаа өмөөрөөд байгаа юм шиг яриад байгаа байх. Бусад байгууллагад тийм асуудал гардаг байх гэхдээ бидний хувьд цалин хөлс, ажлын байрны дарамт шахалтын талаар асуудал одоогоор гараагүй байгаа. Хамгийн гол нь оюутнууд өөрөө өөрсдийнхөө төлөө явж байгаа гэдгээ мэдэх хэрэгтэй.
Энэхүү өнөөдрийн хэлэцүүлэгт “Оюутны хөдөлмөр эрхлэлт” сэдвийн хүрээнд хамааралтай бүхий л салбарынхан оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж санал бодлоо солилцсон юм. Хэлэлүүлэгт гарч ирсэн саналуудаас жишээ болгон дурьдвал ажлын байр олгогчдын зүгээс ажлын байрны шаардлагаа бууруулна гэсэн бол МОХ-оос чанартай дадлагыг эдийн засгийн хөшүүргийн тусламжтайгаар бий болгоё гэсэн саналыг ярилцлаа.