gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Дэмидбаатар: Тайз дэлгэцийн бүтээлийн дээжээсээ хүргэж, эхнэрийнхээ хамт дуулна

А.Наранцацрал
Соёл урлаг
2016-01-27
0
Twitter logo
А.Наранцацрал
0
Twitter logo
Соёл урлаг
2016-01-27

2016 онд Улсын драмын эрдмийн театр буюу Монголын орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 85 жилийн ой тохиох билээ. Мөн энэ жил Нийслэлийн Улаанбаатар чуулгын 10 жилийн ой болж байгаа бөгөөд тэгш ойд зориулан УДЭТ-ын жүжигчин, СТА Л.Дэмидбаатар гэргий Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА М.Анхтуяагийн хамтаар "Оршихуй" уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна.

Жүжигчин Л.Дэмидбаатар урлагт 27 жил зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглосон байна. Нэг гэр бүлийн  хоёр уран бүтээлчтэй тэдний тоглолтын талаар болон уран бүтээлийн замналын талаар ярилцлаа.

Түүний гэргий СТА М.Анхтуяа дуулахаас гадна дуулалт жүжгүүдэд жүжиглэдэг бол Л.Дэмидбаатар жүжиглэхээс гадна дуулдаг билээ.

-Нэг гэр бүлийн жүжигчин, дуучин хоёр хамтран тоглолтоо хийх гэж байгаа нь сонирхолтой санагдлаа. Дуу жүжиг хоёрыг хослуулах нь ээ?

Л.Дэмидбаатар:

-Бид хоёр байгууллагуудынхаа тэгш ойд зориулан “Оршихуй” нэртэй уран бүтээлийн цэнгүүн тоглолтоо хийх гэж байна. Би сургууль төгсөөд энэ театртаа ирснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хооронд дэлхийн сонгодог, орчин үеийн болон Монголын 80 гаруй жүжигт тоглолоо. Мөн уран бүтээлчийн хувьд бас нэгэн талбар болох хошин урлаг гэдэг том төрөл жанраар 20 гаруй жил уран бүтээл хийлээ. Дэлгэцийн түүхэн болон олон ангит, ганц ангит кинонуудад тоглолоо. Төрөлх СУИС-даа урилгаар багшлаад, хойч үеийн уран бүтээлчдийг бэлтгэж байна. Энэ бүгдээс нийлүүлээд цогц уран бүтээл хийх юм.

Манай эхнэр М.Анхтуяа Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад 10 гаруй жил уран бүтээлээ хийгээд, Улаанбаатар чуулгыг үндэслэн байгуулахад нь орж анхны уран бүтээлчээр ажилласан. Нийтдээ 20 гаруй жил уран бүтээлээ хийжээ.

Энэ тоглолтоор Монгол ардын дуу болон харилцаа дуунууд, дуулалт жүжгүүдээсээ дээжлээд бид хоёр хамтдаа дуулна. СТА Д.Баасанжав бидэнд зориулж гэр бүлийн сайхан дуу зохиож өгсөн. Энэ дуугаа тоглолтон дээрээ дуулна. 

М.Анхтуяа:

-Миний ханийн багш нь алдарт Н.Норовбанзад гуай. Нөхөр маань бас дуулна. Бид хоёрт өөр хамтарч дуулсан дуу бий. Олон сайхан уран бүтээл үзэгч түмэндээ хүргэнэ дээ.

-Драмын ямар үзүүлбэрүүд багтсан бэ?

-Би Монголын театр гэдэг энэ том айлд орсноос хойш “Ромео Жульетта”, “Буудлын авхай”, “Дон Жуан”, “Отелло”, “Парисын дарь эхийн сүм” жүжгүүдэд оролцон тоглож байлаа. Орчин үеийн драмын жүжгүүд, хамгийн сүүлд “Үгүйлэгдсэн хайр”, “Буруугүй буруутан”  гэх мэт жүжгүүд бий. Энэ бүхнээсээ дээжлээд тоглоно доо. Мөн УДЭТ-ийн уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлнэ. Уран бүтээлчид бие бүрэлдэхүүн бүтнээрээ цэнгүүнд маань оролцоно.

Шавь нарын маань төлөөлөл бас оролцоно. “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглосон жүжигчин Б.Шинэбаяр миний шавь. Б.Шинэбаяр маань хамтлагтай. Дуулахаас гадна жүжгээрээ мэндчилнэ.

-Нийт хэчнээн жүжиг орох вэ?

-10 гаруй жүжгээс оруулна. Мөн Монголын хошин урлагийн “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшны уран бүтээлчид оролцон тоглоно. Миний тоглосон 30 гаруй кино байдаг. Тэдгээр кинонуудын хэсгээс дээжилж гаргана.

М.Анхтуяа

-Хань маань СУИС-д багшилдаг. Бас олон инээдмийн продакшнуудтай хамтарч ажиллаж байсан болохоор тоглолтонд оролцож, мэндчилгээ дэвшүүлье гэсэн хүсэлт их ирж байна.

ҮЗЭГЧДЭД ЗОРИУЛСАН БУС ҮЗЭГЧДИЙГ ДАГУУЛАХ УРАН БҮТЭЭЛ ХИЙХГҮЙ БОЛ УРЛАГ ХӨГЖИХГҮЙ

-Саяхан “Ромео Жульетта” жүжгийг шинээр тавилаа. Та энэ жүжигт 20 жилийн өмнө тоглож байсны хувьд уран бүтээлчийн хувьд дүгнэсэн бэ?

-Энэ жүжигт миний шавь нар тоглож, манай театрын ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид тоглож байна. Монгол хүн бүрийн хүсэн хүлээсэн “Ромео Жульетта” жүжгийг Н.Наранбаатар найруулагч өөрийнхөө өнцгөөс гаргасан, өөрийн нүдээр орчин цагийн үзэгчдийн сэтгэлд нийцсэн тавилт хийжээ гэж үнэлж байна.  Тоглож байгаа уран бүтээлчид ч мөн дүр дээрээ их эрэл хайгуул хийсэн.

Театр бол тухайн нийгмийн толь нь байдаг.

Энэ жүжгийг үзээд суухад үнэхээр уйдахгүй. Монголын театрын техник тоног төхөөрөмж дэлхийн стандартаас хоцорсон ч энэ цаг үедээ тохирсон сайхан жүжиг болсон. Манай театрын ойн босгон дээр Монголын ард түмэнд үзүүлэх шинэ уран бүтээл болсонд би их баяртай байгаа. Би нээлтийн өдөр хариуцлагатай жижүүр хийлээ. Хаана ямар алдаа дутагдал гарах нь уу гээд шүүгээд сууна. Үнэхээр гайхамшигтай сайхан тоглолт болсон. Энэ бол манай театрын хамт олны амжилт юм.

-Нөгөө талаас янз бүрийн шүүмжлэл бас ирж байсан?

-Театр бол тухайн нийгмийн толь нь байдаг. Найруулагчид ард түмний оюун тархийг гэгээрүүлэх, цаг үед нь үзэгчдийг дагуулах уран бүтээл хийх болохоос үзэгчдэд зориулсан уран бүтээл хийх юм бол урлаг хөгжихгүй гэдэг. Нийгэм, төр, ард түмний амьдрал, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүгд энэ жүжигт тод томруун тусгагдсан. Үүнийг аль өнцгөөс хүлээж авах нь тухайн уран бүтээлчийн хэрэг. Энэ жүжиг надад 100 хувь таалагдсан.

Манай Н.Наранбаатар найруулагчийн хийсэн “Парисын дарь эхийн сүм”, “Гамлет”, “Тэнгэрийн хүү” зэрэг олон сайхан уран бүтээлийг манай залуучууд, үзэгчид, театр сонирхогчид үзсэн. Манай театрын бас нэгэн том нүүр царай болсон шүү.

Н.Наранбаатар найруулагч өөрөө жүжигчин байсан хүн. Жүжигчин болон найруулагч хоёрын хоорондын шүтэлцээн дундаас зохиолчийн бичсэн зохиолын дүр амилан босч ирж, зохиол өөрөө үзэгчдэд амьд эд эс, амьд агаарыг өгч чаддагаараа энэ уран бүтээл театрын хөгжлийн бас нэгэн илрэл нь болж байна гэж хувьдаа боддог.

-Цаашид УДЭТ ямар уран бүтээл дээр ажиллах вэ?

-Манай театр 2016 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Монголын мэргэжлийн орчин цагийн театр үүссэний 85 жилийн ойн үүд хаалгаа нээнэ. 1931 онд Б.Буяннэмэхийн “Үнэн”, “Маргааш” жүжгүүдээр нээж байсан. 85 жилийн дараа Цогнэмэхийн зохиолоор хийх төлөвлөгөөтэй байгаа юм шиг байна билээ.

ЗАЛУУ ЯВСАН БОЛОХООР САЙХАН ЗАЛУУЧУУДЫН ДҮРД ТОГЛОСОН БАЙХ. ГЭХДЭЭ БИ САЙХАН ЗАЛУУ БИШ...

-Таны амьдрал драмын театртай холбогдоод 20 гаруй жил болжээ. Анх театртай хувь заяагаа холбож байсан үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Социализмын үед Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид орж суралцаад, УДЭТ-д хуваарилагдаж ирсэн. СТА С.Өлзийхүү, Д.Бямбацогт, МУГЖ Ж.Оюундарь бид хэд ажиллаж байлаа. Энэ театрт ирээд их сүрдсэн.

Энэ сайхан театрын тайзнаа гарна гэдэг нэр төрийн хэрэг бас хариуцлага байсан.

Монголын алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллаж байлаа. Энэ сайхан театрын тайзнаа гарна гэдэг нэр төрийн хэрэг бас хариуцлага байсан. Анхныхаа жүжигт жад бариад 45 минут зогсч байсан.

Тодорхой цаг хугацааны дараа дүр аваад тоглоно. “Ромео Жульетта” жүжгийн Тибальтын дүрд 10 жил дублёрт тоглолоо. Монголын анхны “Дон Жуан” жүжгийн гол дүрд тоглосон.

Ахмадуудынхаа бидэнд үлдээсэн уламжлал, жүжиглэх ухаанаас суралцаад, жүжигчин гэдэг энэ эрхэм хүндтэй нэрийг зүүж, өндөрт өргөж явахын тулд хичээж явна. “Өглөөний тэнгэрийн од” жүжгийн И.Одончимэг, С.Өлзийхүү, У.Уранчимэг, О.Энхтуул, Н.Онон бид тоглож байлаа. Бид юугаа ч мэдэхгүй залуучууд байсан. Бидэнд драмлаг, барьж болшгүй торгон тоглолтын арга барилуудыг тэр цагаас суулгаж, өвлүүлж ирсэн дээ.

Эргээд бодоход инээдмийн жүжигт, драм, эмгэнэлт жүжигт, орчин үеийн залуучуудын хайр дурлалын сэдэвтэй гэх мэт олон бүтээлд тоглолоо. Энэ бол миний хувьд том амжилт.

СУИС-т МУГЖ “Гарын таван хуруу”-ны Шагдарт тоглосон Л.Лхасүрэн багшийн ангийг төгссөн. Багш маань Францын алдарт зохиолч Жан Батист Мольерын инээдмийн жүжгээр бидний дипломыг хамгаалуулж, инээдэм гэдэг төрөл жанрт ойртуулсан. Биднийг анх урлагт хөл тавихад хүлээж авсан хүн бол нэрт найруулагч Г.Доржсамбуу багш. 

Эргээд бодоход инээдмийн жүжигт, драм, эмгэнэлт жүжигт, орчин үеийн залуучуудын хайр дурлалын сэдэвтэй гэх мэт олон бүтээлд тоглолоо. Энэ бол миний хувьд том амжилт. Драмын үе үеийн найруулагч нартай ажилласан. Миний хувьд түүхэн хуудас. Хоёр зууныг үзлээ. Хорьдугаар зууны сүүлч үед сургууль төгсч ирсэн бол, 21-р зууны эхний 16 жил урлагийн тогоонд ажиллаж байна. Энэндээ их бахархалтай явдаг учраас тоглолтынхоо нэрийг "Оршихуй" гэж нэрлэсэн.

-Драмын театрт ороход ямар шалгуур тавьж байсан бэ?

-УДЭТ бол өндөр босготой улсын нэг номерын тайз. Энэ тайзан дээр уран бүтээлч гишгэхийн тулд  жүжигчний сургуульд сурч байгаа үедээ л өөртөө хариуцлагатай хандаж, уран бүтээлч болохын тулд ямар ч шалгуурыг цөхрөлтгүй дайчин ажиллах хэрэгтэй. Оюутны дипломын жүжгийг үзээд "манайх энэ хүүхдийг авна" гээд орон тоо заачихдаг байсан. Тэгээд л бусад нь хөдөө хуваарилагдана.

Ирээд бүтэн хоёр гурван жил ахмад үеийн уран бүтээлчдийг дагалдаж явдаг. Театрт ирээд Ардын жүжигчин Л.Жамсранжав багшдаа би хадаг барьж багш шавь болж байлаа. Л.Жамсранжав багш оюун ухааныг чиглүүлэгч жүжигчин байсан. Буянтай буурлынхаа хормойноос зүүгдэж явлаа. Гол дүр авахад бат араанд хийгээд явахгүй бол дүр аваад цааш явна гэдэг хэцүү.

Сонгодог жүжиг уран бүтээлчийг сунгадаг.

-Дүрээ алдах тохиолдол байх уу?

-Байлгүй яах вэ. Уран бүтээлийг сайхан болгохын тулд заавал өрсөлдөөн байдаг. Тэр өрсөлдөөн дундаас шалгуур гарна. “Ромео Жульетта” жүжиг тэр жил өрсөлдөөнтэй байсан. Г.Урнаа гавьяат, И.Одончимэг гавьяат нар шалгарч байлаа. Г.Урнаа дүрээ маш сайн мэдэрдэг жүжигчин. “Ну Погоди”  хүүхэлдэйн киноны чонын дүрд дуу оруулдаг, Оросын ардын жүжигчин А.Папановын шавь шүү дээ. И.Одончимэг дотоод сэтгэлийн ертөнцийг нээж тоглодог.

Сонгодог жүжиг уран бүтээлчийг сунгадаг. Сайн сунгагдсанаар, өргөн далайцтай болсноор сайн уран бүтээлч болж дараа дараагийн бүтээлд тоглоход үндэс хөрс суурь нь болдог.

-Жүжигчин хүний ур чадвар байх л даа. Жүжиг, кинонд тоглохын зэрэгцээ, дуулна, багшилна гээд олон мэргэжлийг та хослуулах юм.

-Уран бүтээлч хүн бүх төрөл жанрт бүжиглэж, дуулж, жүжиглэж чаддаг байх ёстой гэж багш нар маань сургадаг байлаа. Би “Амьгүй албат” жүжгэн дээр “амьд”-аар дуулж, жүжиглэдэг байлаа. “Учиртай гурав”, “Буудлын эзэн авхай” дуулалт жүжгүүдэд дуулж байлаа.

Энэ бүхэнд хувирдгаараа жүжигчин хүн  өөрөө гайхамшигтай. Хүн судлах шинжлэх ухаан шүү дээ.

Бас СУИС-т багшлах хүсэлт ирсэн. Би багш нараасаа суралцахын хажуугаар шавь нараасаа бас суралцдаг. Буцаагаад тэдэндээ зааж, шинжлэх ухааны онолын түвшин, технологийг өөрийн урлагт хөл тавьсан 20 гаруй жилийн туршлага, ахмад үеийн уран бүтээлчдийн туршлага дээр тулгуурлан багшилж, жүжигчнийхээ мэргэжлээр ажиллаж байна.

Жүжигчин хүн тайз дэлгэцийн бүтээлээс гадна, хөтөлнө, ганцаарчилсан төрөлд уран уншлага уншина. Шүлэг, яруу найраг уншдаггүй жүжигчин гэж байхгүй.  Тэрнээс гадна олон мэргэжлээр жүжиглэнэ. Тогооч, эмч, жолооч, цагдаа, шүүх, хулгайч, төрийн сайд, хаан болно. Энэ бүхэнд хувирдгаараа жүжигчин хүн  өөрөө гайхамшигтай. Хүн судлах шинжлэх ухаан шүү дээ. Амжуулна даа.

-Та “Дон Жуан” жүжигт гол дүр бүтээсэн. Жүжгийн гол дүр тэр бүтээлийг авч явах хүндтэй үүргийг хүлээдэг. Дүрээ гаргахын тулд хэрхэн ажилладаг байсан бэ?

-Олон жүжгийн гол дүрд тоглосон. Жүжгийн гол дүрд тоглоно гэдэг тэр жүжгийг авч явна гэсэн үг. Жүжгийн цаг үе, нийгмийн байдал, дүрийн зорилго, дүрийн мөн чанар, нийгэмд ямар хамааралтай вэ, хувь хүмүүст ямар нөлөөтэй вэ, үзсэн хүн юу ойлгоод гарах вэ гэх мэтчилэн тэр болгоныг жүжигчин хүн өөрөө уусгаад, ширээний сургуулилт хийгээд дүрээ өмсөнө. Дүр өмсөнө гэдэг бол их нарийн. Л.Дэмидбаатар Далай данжаад болохын тулд хятад хүний мөн чанарыг судална, хүнийг мөнгөөр яаж худалдаж авах вэ гэх мэт дүрүүдэд нарийн судалгаа хийнэ.

Намайг баян явсан гэвэл хүн итгэхгүй, залуу явсан гэвэл итгэх байх гэж үг байдаг. Тэгэхээр залуу явсан болоод сонгодог жүжигт Тибальт, Дон Жуанд тоглосон байх. Залуу явсан болохоор тухайн үеийн сайхан залуучуудын дүрд тогложээ. Гэхдээ би сайхан залуу биш, сайхан залуу болох гэж хичээж тоглодог байсан. Дүр маань намайг хөтлөөд аваад явчихдаг.

ХУВЬСГАЛЫН ӨМНӨХ ГЭРИЙН ТЕАТР ЭДҮГЭЭ ХӨГЖИЖ СИМФОНИ ОРКЕСТРЫН ХЭМЖЭЭНД ОЧИЖ БАЙНА

Л.Дэмидбаатар:

Монголын театрын үндэс суурь бол дуулалт жүжиг. Монголчууд гэртээ биелээд, хөгжимдөөд, хөөмийлөөд, уртын дуугаа дуулж, үлгэр туульсаа ярьдаг байсан. Харилцаа дууг дуулж байгаа хоёр хүн жүжиглэнэ. Хувьсгалын өмнө гэрийн театр байсан. Тэрний улбаа эдүгээ хөгжиж, симфони оркестрын хэмжээнд очиж, бичигдэж, дуучдын цар хүрээ өргөсөж, дэлхийн стандартад ойртож байна.

-Та бүхэнд тоглолтынхоо дууг цомог болгох төлөвлөгөө бий юу?

Дуулалт жүжиг нь зүгээр дуулаад зогсохоос өөр. Дуулж байхдаа явна, хөдөлгөөн хийнэ, жүжиглэнэ, бүжиглэнэ, хөгжмөө мэдэрнэ.

М.Анхтуяа

-Бид хоёр өмнө нь тусдаа цомог гаргаж байсан. Энэ тоглолтоо DVD  болгон гаргах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар чуулга хэдий 10 жил болж байгаа ч олон дуулалт жүжиг хийсэн. Дуулалт жүжиг нь зүгээр дуулаад зогсохоос өөр. Дуулж байхдаа явна, хөдөлгөөн хийнэ, жүжиглэнэ, бүжиглэнэ, хөгжмөө мэдэрнэ. Тоглолтон дээрээ “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад дуулна.

Намайг есдүгээр ангид байхад МУГЖ У.Далантай бид хоёр их дуулдаг, дууны олон тэмцээнд оролцож, дандаа үзүүр түрүүнд үлддэг хүүхдүүд байлаа.

Би СУИС-ийг төгссөн. Төгсөөд Ардын дуу бүжгийн чуулгад долоо найман жил ажиллаад Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад орсон.  Одоо Улаанбаатар чуулгад 10 гаруй жил ажиллаж байна.

Намайг есдүгээр ангид байхад МУГЖ У.Далантай бид хоёр их дуулдаг, дууны олон тэмцээнд оролцож, дандаа үзүүр түрүүнд үлддэг хүүхдүүд байлаа. Тэр үед Завхан аймгийн бригадад хоёр дуучин авч явна гээд. Далантайгийн ээжийн бие тааруу байсан учраас би явсан юм.

Алдарт дуучин П.Адарсүрэн гуайн хамгийн сүүлийн бригадад хамт явж байлаа. П.Адарсүрэн гуай надад баян хуур тоглоод би дуулна.

Намайг дуулж байхад тэр хүн уйлаад байсан. Яагаад уйлсныг нь би ердөө ойлгоогүй юм. Тэр үед Завханыхаа бүх баруун сумдаар тойрсон. Эргээд бодоход тэр болгон маань бидэнд үндэс суурь болж байж дээ.

-Та залуу үеэ бэлдэж, зааж сургаж байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. СУИС-т хань минь багшилдаг. Дуулаачид элсэн орох гэж байгаа хүүхдүүдэд зааж сургадаг. Улаанбаатар чуулгын залуу уран бүтээлчдэдээ ингэж дуулвал зүгээр гэх мэтчилэн зөвлөнө.

Наад зах нь урлагийн үзлэгт хүртэл бэлдээд өгөөч гэсэн хүсэлт ирдэг. Тэр болгонд чадах чинээгээрээ зааж сургахыг хичээдэг.

Бид хоёрын тоглолтонд олон сюрприз бий. Үзэгчид сар шинийн өмнө болж байгаатай холбогдуулаад азтан тодруулж ивээн тэтгэгч компаниудын бэлгийг хүргэх болно.

Энэхүү тоглолтыг УДЭТ-ийн найруулагч Ч.Түвшин найруулж буй бөгөөд  тоглолтонд УДЭТ-ийн жүжигчид, уран бүтээлчид, "Улаанбаатар чуулга"-ын уран бүтээлчид, дуучин МУГЖ С.Ганзориг, МУГЖ Г.Хонгорзул, СТА Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, хийлч Дээгий, "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, Удирдаач МУСТА Д.Нямдаш, уран нугараач А.Уранбилэг, Монголын хошин урлагийн "Мөрөөдлийн театр"ын жүжигчид, "Эмоци"продакшны жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Тоглолт нэгдүгээр сарын 27,28-ны 19.00 цагт УДЭТ-ийн тайзнаа болно.

#тоглолт  #дэмидбаатар  #анхтуяа  #дэмидбаатарын эхнэр  #оршихуй 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан