“GoGoNews” агентлаг өнгөрөгч долоо хоногт СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбооны талаар асуудал хөндсөн. Тэгвэл уг сурвалжлагын үргэлжлэл болгон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны хяналтын газрын ахлах мэргэжилтэн, Улсын ахлах байцаагч Д.Гантөмөрийн ярилцлагыг хүргэж байна.
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ХЭЛБЭРТЭЙ БОЛОВЧ АШИГ ОЛОХ ЗОРИУЛАЛТГҮЙ БАЙДАГ
-Мөнгө иддэг, хураамж дураараа нэмдэг хэрнээ юу ч хийхгүй, гомдол саналд эсэргүүцэл үзүүлдэг хачин дураараа газар байх юм гэж СӨХ-ны талаар иргэд гомдоллодог. Гэтэл уг чанартаа ямар статустай байгууллага юм бол?
-СӨХ гэдэг нь Сууц өмчлөгчдийн холбоо гэсэн үг. 2003 онд “Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хууль гарсан. Уг хуульд Сууц өмчлөгчдийн холбоо нь ямар эрх, үүрэгтэй байгууллага байх вэ гэдгийг тогтоож өгсөн байдаг. Энэхүү байгууллагын удирдах зөвлөлийг тухайн орон сууцны байшингийн иргэдийн нийтийн хурлаас томилдог. Харин удирдах зөвлөл нь гүйцэтгэх болоод хяналтын зөвлөлөө томилж ажилладаг, суугчдын эрх ашгийг хамгаалсан байгууллага юм. Үүнийг хуулийн этгээд биш гэдгийг Иргэний тухай хуулиар заагаад өгчихсөн. Яагаад хуулийн этгээд биш гэхээр хэдий төрийн бус байгууллага хэлбэртэй боловч ашиг олох зориулалтгүй байдаг. Ингэх ч үндэслэл байхгүй. Тэгэхээр суугчдын сар бүрийн хураамж, үйлчилгээний төлбөрөөр үйл ажиллагаа явуулна. Юу гэж ойлгож болох вэ гэхээр суугчид дундаасаа нэг хүнийг нийтийн эзэмшлийн зам талбай, орц хонгил, тэнд байгаа тоног төхөөрөмж, эд хөрөнгийг арчиж цэвэрлэх, арчлах тордох үүрэгтэйгээр хөлслүүлэн ажиллуулж байгаа л гэсэн үг. Хэрэв СӨХ-г нэг хүн гэж үзвэл оршин суугчид гүйцэтгэх захирал гэсэн хүнийг цалинжуулаад ажиллуулж буй хэрэг юм.
-СӨХ-ны үйл ажиллагааг шалгаж, хяналт тавьдаг байгууллагыг оршин суугчид үргэлж л хайж байдаг. Гэтэл өөрсдөд нь бүхий л эрх, мэдэл байдгийг мэддэггүй юм байна, тийм үү?
-“Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуульд, цаашид СӨХ-ийн тухай хууль гээд яриад явъя л даа. Энэ хуульд “Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал” гэж зааж өгсөн байдаг. Түүнээс бус өөр бусад байгууллагаас гаргасан шийдвэр СӨХ-д үйлчлэхгүй. Жишээ нь, бүх нийтийн хурлаар үйлчлэгч, цэвэрлэгчийн цалинг сард 400 мянган төгрөгөөр тогтоочихсон байвал тэнд хөдөлмөр хөлсний доод хэмжээний тухай, эсвэл бусад цалин олговрын тарифын тухай юу ч яригдах ёсгүй. Мөн удирдах зөвлөлийн даргыг удирдах зөвлөлийн гишүүд дотроосоо сонгоно гэсэн байдаг. Таван хүн хуралдаж байгаад Гантөмөр гэдэг хүнийг сонгочихлоо гэхэд өөр хаанаас ч, хэн ч өөр хүнээр даргаа солихыг шаардах, санал болох эрхгүй.
-Иргэд СӨХ-ийн төлбөр гэнэт л нэмэгдчихсэн байдаг гэж ярих нь бий. Тэгэхээр дээрхтэй уялдуулбал энд тэндгүй л хууль зөрчөөд байна аа даа?
-Төлбөр мөнгө нэмэгдээд байвал оршин суугчид хуралдаж ярилцах ёстой биз дээ. Яагаад нэмэгдсэн шалтгааныг нь тогтоож түүн дээр нь арга хэмжээ авах эрх өөрсдөд нь л бий. Энэ хурлаар СӨХ-ийн төлбөр нэмэх эсвэл багасгах шийдвэр гаргаж тэмдэглэл хөтлөөд удирдах зөвлөл тогтоол гарган батламжилж, гүйцэтгэх захирал хураамжид өөрчлөлт гарсан талаар банкинд мэдээлнэ. Энэ л зарчмаар явна.
СӨХ-НЫ ДЭЭД ЗӨВЛӨЛ ГЭГЧ БАЙГУУЛЛАГАД СӨХ-Д ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧ, ХЯНАЖ ШАЛГАХ ЭРХ БАЙХГҮЙ

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт энэ асуудлаар олон ч иргэн ханддаг гэсэн. Дийлэнх нь ямар гомдол, санал ирүүлж байна?
-Манайд дийлэнх нь Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлуудтай холбоотой гомдол ирдэг. Тэднийг ажлаа мэддэггүй, архи дарс уудаг, хөрөнгө мөн дур зоргоороо иддэг, байрны цэвэрлэгээ хангалтгүй хийдэг, зан харилцаа муу гээд л гомдоллодог. Гэтэл гүйцэтгэх захирал бол хүн загнаад “Явдаг газар нь яв” гэж хэлээд зогсож байх хүн биш шүү дээ. Тэр бол сууц эзэмшигчдийн цалингаар үйлчилгээ үзүүлж байгаа хөлсний ажилчин. Гэтэл Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гэдэг төрийн бус байгууллага тэрхүү “хөлсөөр ажиллагсад”-ыг цуглуулж, гишүүнчлэлд оруулж, СӨХ-ны захирлын цалин болоод оршин суугчдаас авах төлбөрийг тогтоож, мөрдөж, үүнийг нь НИХ, Нийслэлийн засаг даргын тамгын газраар баталгаажуулж баримтлах ёстой хууль дүрэм мэт олон жил мөрдөөд явж байх жишээтэй. Үүнийг нь манай байгууллага хууль бусыг нь тогтоож, Магнай даргын үед татан буулгах санал хүртэл тавьсан. СӨХ-ны дээд зөвлөл гэгч байгууллагад СӨХ-д үүрэг чиглэл өгч, хянаж шалгах эрхгүй байхгүй. Гэтэл хууль зөрчин гүйцэтгэх захирлыг хянаж шалгах, торгох, УЗ-ийн даргыг халах, солих зэргээр хууль зөрчдөг. Хуульд бол гадны ямар ч нөлөөлөлд орох үндэслэлийг нь хаачихсан байдаг.
-СӨХ-ийн дээд зөвлөл гэдэг байгууллага хууль зөрчиж буй хэрнээ одоо болтол үйл ажиллагаагаа явуулсаар л байдаг хэрэг үү?
-Тийм ээ. Улсын их хурлын гишүүн н.Арвин толгойлоод сууж байдаг юм гэсэн. Үнэхээр дээд зөвлөл гэгч нь СӨХ-ны төлөө гэсэн сэтгэл байвал гүйцэтгэх захирлын цалин 400 мянган төгрөг байх ёстой гэж ярихынхаа оронд үйл ажиллагааг нь сайжруулахад чиглэсэн зөвлөмж гаргаж, судалгаа хийх хэрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл тийм үйл ажиллагаа алга. Харин өөрсдийн дураар тогтоосон тогтоомжийн дагуу ажилласаар ирлээ. Өнгөрсөн жилээс эхлэн манайхан энэхүү хууль бус үйлдлийг зогсоохын тулд СӨХ-үүдэд дээд зөвлөлөөс тогтоосон удирдамжийн дагуу ажиллах ёсгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж эхэлсэн.
-Тэгэхээр энэ байгууллагад хэн хяналт тавих ёстой вэ?
-Хууль зүйн яам. Уг байгууллагыг бүртгэх, үйл ажиллагаанд хяналт тавих, татан буулгах эрх нь тэнд бий.
-Ер нь танай байгууллагын хувьд энэ мэт хэрэглэгчийн санал хүсэлт тойрсон асуудалд ямар эрх үүрэгтэй ажилладаг юм бэ?
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бол Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль гэсэн гуравхан хуулийн хүрээнд л хяналт шалгалт хийдэг. Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн хүрээнд хяналт шалгалт хийх чиг үүрэг байдаггүй. Хэрэв энэ асуудалд хяналт шалгалт хийвэл хууль бус ажиллагаа болно. Төрийн байгууллага бол хуулиар тогтоосон л үйл ажиллагааг явуулах ёстой. Гэтэл манай байгууллага сууц өмчлөгчдийн холбооны гишүүдээс ирж байгаа тэр олон зуун өргөдөл гомдлыг хайхрахгүй өнгөрөөж чадахгүй учраас ажлын хэсэг гарган уг гомдлууд нь хэр үндэслэлтэйг тогтоож холбогдох СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга нарт мэдэгдэл зөвлөмж хүргүүлсэн. Мөн бүх дүүргийн засаг дарга нарт энэ бүх асуудлыг гартаа авах шаардлагыг өгсөн.
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД БАРИЛГЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА ХЯНАЛТ ТАВИНА ГЭДЭГ Ч ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЭНЭ ЗААЛТ ОГТ ХЭРЭГЖЭЭГҮЙ
-Тэгэхээр СӨХ-ны үйл ажиллагаанд иргэдийн бүх хурлаас гадна дүүргийн засаг дарга нар хяналт тавьдаг хэрэг үү?
-СӨХ-ны хуульд сууц өмчлөгчтэй холбоотой асуудлыг хоёрхон сүбьект л хуулийн өмнө хариуцах ёстой. Нэгдүгээрт, хорооны засаг дарга. Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлыг шаардлагатай тохиолдолд зарлан хуралдуулж зохион байгуулж өгнө. Түүнээс биш хурлыг нь удирдаад саналаа хэлээд шүүгээд суух эрх хорооны засаг даргад ч байхгүй. Бүх гишүүн зөвхөн хоорондоо сууж ярина.
Хоёр дахь сүбьект бол дүүргийн засаг дарга. Ямар тохиолдолд оролцох вэ гэхээр СӨХ байгуулагдах, татан буугдах асуудлыг дүүрэг дээр бүртгэж албажуулна. Жишээ нь тэнд гарсан маргаан, асуудалд зөвлөмж чиглэл өгнө.
-Дүүрэг, хороо шаардлагатай үед иргэдийн хурлыг хуралдуулах, зөвлөмж хүргүүлэх үүрэгтэй юм бол үүнээс дээш хариуцлага тооцох засаг захиргааны нэгж байдаггүй гэж ойлгож болох уу?
-Энэ хуульд өнөөдрийг хүртэл огт хэрэгжээгүй нэг том заалт бий. СӨХ-ны тухай хуульд энэ хуулийн хэрэгжилтэд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина гэж заасан нь одоогийн Барилга, хот байгуулалтын яам. Гэтэл яам нь Барилгын үндэсний хүрээлэн гэх өөрийн харьяа жижиг байгууллагадаа тэрхүү чиг үүргийг өгчихсөн. Тэр нь юу ч хийдэггүй. Бидний өмнө тулгараад байгаа хэрэглэгчийн зүгээс гомдоллосон бүхий л асуудлыг шийдэж хяналт тавих, хуулиар тогтоосон эрх бүхий байгууллага нь Барилга, хот байгуулалтын яам юм. Гэтэл өнөөдрийг хүртэл тэндээс амьсгаа, чимээ ч байхгүй, ард түмэн ч мэдэхгүй ийм л байдалтай байна.
ОРШИН СУУГЧИД ХУРАЛДАА ОРОЛЦДОГГҮЙ ХЭРНЭЭ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МУУХАЙ ААШТАЙ, МӨНГӨ ИДЭЭД БАЙХ ШИГ БАЙНА ГЭДЭГ
-Дийлэнх оршин суугч СӨХ иргэдээс авсан мөнгөө хэрхэн зарцуулж байгаа нь тодорхойгүй гэдэг?
-СӨХ-ны тухай хуульд энэ асуудлыг хуульчлаад өгсөн байдаг. Уг хуульд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл нь жилд хоёроос доошгүй удаа санхүү үйл ажиллагааны тайлангаа нийт суугчдадаа тавина. Ингэхдээ бүх гишүүний хурлыг зохион байгуулсны үндсэн дээр тайлагнана гэсэн байдаг. Гэтэл оршин суугчид хурал хийхээр идэвхтэй ханддаггүй, очдоггүй. Өнөөх нийгмийн идэвхтэй, эмээ, өвөө нар л очихгүй бол муу хэлэх болов уу гэсэн байдалтайгаар очдог. Залуучууд бол төвөгшөөгөөд л яваад өгдөг. Тэгсэн хэрнээ дараа нь гүйцэтгэх захирал муухай ааштай, мөнгө идээд байх шиг байна гэдэг. Гэтэл тэдэнд идээд байх мөнгө байхгүй шүү дээ. Анх тохирсон таван цаасыг нь үйл ажиллагаанд хүргэх гээд л чадан ядан зүтгэдэг. Гэтэл одоо ямар арга хэрэглэж байгаа гэхээр онгорхой нүх болгоноо түрээслээд тэндээсээ хэдэн төгрөг олж үйл ажиллагаагаа явуулдаг. СӨХ-д хяналтын зөвлөл гэж том байгууллага байх ёстой. Тэр байгууллага Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавина. Тэд аль алинд хамаарахгүй хүмүүс байх бөгөөд сар сарын орлого зарлагыг үнэлж удирдах зөвлөлд тайлагнаад тэрийг нь нийт суугчдадаа тайлагнадаг тийм л нарийн зохион байгуулалттай явдаг. Гэтэл тэрхүү удирдах зөвлөлийн даргыг тоож байгаа ч хүн алга, тэднийг мэдэж байгаа нь ч цөөхөн. Яагаад мэддэггүй юм гэж асуухаар “Би яаж мэдэх юм. Сая шинээр байранд орсон” гэнэ.
-Гэхдээ үнэхээр СӨХ мөнгө идсэн тохиолдол цөөнгүй гардаг юм биш үү?
-Энэ асуудал ихэнхдээ СӨХ-ны гүйцэтгэх захиралтай холбогдож үүсдэг. Тэд СӨХ-ны нэрээр олон байгууллагатай гэрээ хийдэг. Хуульд бүх гишүүдийн хурлаар хэлэлцээд шаардлагатай бол хөрөнгөө барьцаалаад зээл авч болно гэсэн заалт бий. Тэрийг нь нөхдүүд ашиглаад хэнтэй ч ярилцаж, тохиролцохгүй онгорхой өрөө, тоног төхөөрөмжийг барьцаанд тавьж банкнаас зээл авах тохиолдол байдаг юм гэсэн. Бидэнд одоогоор тийм явдал тохиолдоогүй байна. Тэрийг нь мөнгө идлээ гэж яриад байгаа юм.
СӨХ-НЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ ДИЙЛЭХГҮЙ БОЛ ХЯМДХАН ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦРУУ НҮҮХЭЭС ӨӨР АРГА БАЙХГҮЙ

-Оршин суугчдаас СӨХ-ны үнэ тарифын талаар судалгаа хийхэд маш харьцангуй тоо харагдаж байсан. Үүнд хяналт тогтоодог болов уу. Янз бүрийн амжиргааны хүмүүс амьдарч байгаа шүү дээ.
-2010 оноос хойш баригдаж байгаа СӨХ-ны төлбөр өндөр байна гэх гомдол бидэнд их ирдэг. Нэгэнтээ оршин суугчдын бүх хурлаар 300 мянга гээд тогтоочихсон бол хэн ч өөрчилж чадахгүй. Хэрэв үнэхээр энэ төлбөрийг төлж чадахгүй байвал оршин суугч холбоондоо үнийг бууруулах санал гаргана. Тэгээд чадахгүй бол хямдхан өртөгтэй орон сууцруу нүүхээс өөр аргагүй байхгүй. Хуульд бүх суугчдын хурлаар тогтоосон тогтоомжийг тухайн байрны оршин суугч бүр мөрдөнө гэж заасан.
-Гэтэл зарим иргэний дунд СӨХ-ны мөнгийг заавал өгөх албагүй гээд олон сар жилээр төлөөгүй тохиолдол байдаг юм билээ?
-Төлөх ёстой гээд энэ хуулиар тогтоочихсон байна. Хэрэв хуулиа мөрдөөгүй бол шүүхээр хариуцлага хүлээлгэнэ. Гантөмөр СӨХ-ны мөнгөө өгөхгүй 3-4 сар болчих юм бол Иргэний хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргана гэж хуульд заасан байгаа. Ер нь их нарийн зохицуулалттай их сайн хууль. Ганц зохицуулалт хэрэгждэггүй нь “Бүх гишүүдийн хурал нь 51 хувийн ирцтэй байх ёстой” гэсэн заалт. Манай байгууллага үүн дээр өөрчлөлт оруулъя гэсэн санал дээшээ өгсөн. Үүнийг хүлээн авсан байгууллага нь хаа ч алга.
-Гадны жишиг?
-Яг л энэ хуулийг мөрддөг. Манайхан европ болоод азийн орнуудын хуулийг судалж дундын хувилбарыг нь гаргасан юм билээ. Бусад оронд ард түмэн нь хэчнээн эв нэгдэлтэй өөрсдийнхөө амьдралын төлөө яаж нэгдэж чаддаг вэ гэдгийг энэ хуулиас харж болно. Мөн монголчууд ямар арчаагүй, амиа хичээсэн, нийтийн эрх ашгийг боддоггүйг мөн энэ хуулиас харах боломжтой.