Олон хуудас текстэн бичлэгээс уйдаж байна уу? Тэгвэл нийгэмд болж буй үйл явдал, бидэнд тулгараад буй асуудлыг зурган хэлбэрээр хүргэх комик стриппийг олон нийтэд таниулах зорилготой нэгэн уралдааныг зарлажээ.
Уншигчийн цагийг хэмнэж, богино хугацаанд мэдээлэл өгөх зорилго бүхий энэ төрлийн бүтээл сэтгүүлзүйн нэгэн төрөл болон хөгжиж байна.
Үүнийг өөрийн орны уншигч, үзэгчдэд таниулах үүднээс Ёнкома манга буюу комик стриппийн анхдугаар тэмцээнийг Нүүдлийн зурган өгүүлэмж төрийн бус байгууллага болон Японы элчин сайдын яам, “Монгол Контент” ХХК 10 жилийнхээ ойн хүрээнд хамтран зохион байгуулахаар болжээ.
Тэмцээнийг “Монгол заншил” сэдвийн дор зохион байгуулж буй бөгөөд Монголын өв соёл, уламжлал, сэтгэлгээг дөрвөн нүдэт мангагаар дамжуулан сонирхолтой байдлаар илэрхийлэн, шилдгээр шалгарсан дөрвөн оролцогч Япон орноор аялах эрхийн эзэн болох юм.
Ингээд тэмцээний зохион байгуулагчаар ажиллаж буй Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.
Тэрээр “Олон Улсын Манга авардс”-д анх удаа эх орноо төлөөлөн оролцож, 46 орны 317 бүтээлээс “Бумбардай” цувралаараа Гранпри шагналыг өвөртлөн, Монгол түмнийхээ бахдалыг төрүүлсэн уран бүтээлч билээ.
-Комик стрипп гэж юу вэ, ямар давуу талтай вэ гэдгээс яриагаа эхэлье.
-Комик дэлхийд хөгжөөд 100 гаруй жил болж байна. Ялангуяа комик стрипп японоор бол ёнкома манга (дөрвөн нүдэт манга) гэдэг төрөл нь сэтгүүлзүйн бас нэгэн том төрөл болж дэлхий нийтэд хөгжсөн байна. Түүх сөхвөл, 1920 оноос өдөр тутмын сонингуудын арын нүүрэнд анх гарч эхэлснээс хойш өнөөдөр орчин үеийн дүр төрхөө олтол хөгжсөн.
Комик стрип бол товчоор комик, мангагийн үндэс суурь нь. Цөөн нүдэнд өөрөөр хэлбэл 3-6 нүдэнд ямар нэгэн агуулгыг илэрхийлдэг. Тэр нь ихэнхдээ нийгэмд хандсан байдаг. Нийгмийн болж буй эсвэл болохгүй зүйлийг хошин хэлбэрээр хүргэх нь элбэг. Яагаад хүмүүс үүнд дуртай байдаг вэ гэхээр цөөхөн зураг, тексттэй хэдий ч илэрхийлж буй санаа нь амттай байдаг. Тэгэхээр уншигч өдөр бүр зурхай, цаг агаар хальт хараад өнгөрдөгтэй адил комик стрипийг харж эхэлдэг. Ингээд л дадал болчихдог. Ингэхээр комик стрип маш хүртээмжтэйгээр олон нийтэд мэдээлэл дамжуулах боломж болчихож байгаа юм. Энэ боломжийг л манайх ашиглая л гээд байгаа юм.
Өдөр тутмын сонингууд, сайтууд комик стрип гаргаасай, зураач, сэтгүүлчид үүнд анхаарлаа хандуулвал цаг завгүй улам хурдасч байгаа өнөө үед богино зүйлээс мэдээлэл авах боломжийг комик стрип олгож байна.
-Энэ төрлийн бүтээлийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна. Ямар зорилгоор тэмцээнийг зохион байгуулах болов?
-Манайд өдөр тутмын сонин, сайтууд комик стриппийг ашигладаг хэдий ч тэр бүр өргөн дэлгэр ашиглахгүй байна. Өөрөөр хэлбэл энэ салбар манайд орхигдоод байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ уралдаанаараа дамжуулан комик стрипп сонирхдог залуус, уран бүтээлчид, зохиолчид, зураачид, сэтгүүлчдийг татан оролцуулж энэ соёлыг олон нийтэд таниулах зорилготой. Монгол Контент ХХК, Япон улсын элчин сайдын яам, Нүүдлийн зурган өгүүлэмж ТББ хамтран энэ уралдааныг зохион байгуулж байна. Цаашдаа уламжлал болгон жил бүр зохион байгуулна. Анхны улсын хэмжээний манга, комиксийн анхдугаар уралдаан болж байгаа юм.
-Уралдааны сэдэв нь “Монгол заншил”. Энэ төрлийн бүтээлийг олон нийтэд хүргэхээс гадна Монгол өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилго өвөртөлжээ?
-Тэгэлгүй яах вэ. Монголын өв соёлын асуудал орхигдож байгаа сэдвийн нэг. Тэгэхээр үүнийг олон нийтэд сануулах зорилготой. Дээрээс нь хайр дурлал, улстөрийн сэдвээр уралдаан зарлахаар дэлхий дээр энэ чиглэлээр туурвисан олон бүтээл бий. Тэндээс магадгүй санаа аваад бүтээлийг хуулбарлаад бид мэдэхгүй шалгаруулчихвал оюуны өмчийн асуудал гарах магадлалтай. Монгол ёс заншил сэдвээр ахмад үеийн зураач нар л зурж байсан. Залуучууд тэр бүр зурж байгаагүй болов уу.
Манай уралдаанд орохын тулд заавал өөрөө бодож, шинэ зүйл сэтгэж хийх ёстой. Ерөөсөө л дөрөвхөн нүдэнд харандаа, бал, усан будаг, компьютерын алингаар нь ч хамаагүй зурна. Харин түүндээ үйл явдлаа багтааж, бусдад нэгийг бодогдуулах сэдвийг хөндөх ёстой.
Таны ирүүлсэн бүтээлээс бид нар нэгдүгээрт комик шиг байх, хоёрдугаарт өв соёлын сэдэвтэй, гуравдугаарт дөрвөн нүдэнд багтсан байх гэсэн шаардлага тавина.
-Уралдааны шагнал Япон орноор аялах гэж байсан. Ганц хүн биш дөрвөн хүнийг аялуулахаар байна лээ. Тэгэхээр шагналын тухай дэлгэрүүлэхгүй юу?
-Уралдаанд оролцсон хүмүүсээс шүүгчдийн шалгаруулалтаар эхний хоёр байр, мөн фэйсбүүкээр хамгийн олон лайк авсан нэг оролцогчийг шалгаруулна. Мөн тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр нийт ирсэн уран бүтээлчдийнхээ дунд 30 минутын комик стрип уралдаан зохион байгуулж ялагчийг тодруулна. Ингээд нийт дөрвөн хүнийг Япон орноор аялуулах юм.
-Шүүгчдийн бүрэлдэхүүнд таниас өөр хэн хэн байх бол?
-Японы элчин сайдын яам, Монгол Контент ХХК мөн миний бие Нүүдлийн зурган өгүүлэмж ТББ-ыг төлөөлж орно. Мөн шог зураач С.Цогтбаяр гуай шүүгчээр ажиллана. Энэ чиглэлээр уран бүтээл туурвидаг, зохион байгуулж буй хүмүүс шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллана.
Бид GoGo.mn сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тэмцээний талаарх мэдээлэл болон комик стрип хэрхэн зурах аргачлал зэргийг нийтэлж байх болно. Тэндээс уншигч Та бүхэн мэдээлэл, ойлголт аваад явах боломжтой.
Төгсгөлд нь хэлэхэд зурахаас илүү сэтгэдэг хүмүүст зориулсан уралдаан учраас аливаа зүйлийг өөр өнцгөөс хардаг хэр нь зурж чаддаггүй бол өөр хүнтэй хамтран оролцож болно. Бид зурж чаддаг, сэтгэдэг байхаас гадна Монгол өв соёл, зан заншлаа хэрхэн илэрхийлж байна вэ гэдгийг бас харах юм. Хүн ойлгоход амархан, инээлгэж, баясгаж, жаргааж хурдан хугацаанд мэдээлэл өгөх зорилгоор бүтээлээ туурвих хэрэгтэйг оролцогчдодоо хэлмээр байна. Үүнийг хамгийн түрүүнд харна, дараа нь ур чадварын байдлыг үнэлнэ.
Уралдаанд оролцох бүтээлийг есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл авах бөгөөд бүтээлийг MONGOL@COMIC.mn хаягаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг Та 88112577 дугаарын утаснаас лавлана уу.