21 аймаг, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг гурван өдрийн турш иргэддээ танилцуулна.
Монголд анх удаа "Үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах" үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлэн Чингисийн талбайд зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй аж ахуйн нэгж оролцож, эдгээрээс "Үндэсний брэнд"-ийг өргөмжилж, урамшуулах юм.
Тэргүүн байранд шалгарсан нэг ААН-д Гран при шагнал олгож, 27 шилдэг нэрийн бүтээгдэхүүнийг тодруулах юм. Тодруулбал, 2015 оны наймдугаар сарын 30-нд үндэсний нэрийн бүтээгдэхүүнийг тодруулж, урамшуулах бөгөөд энэ үзэсгэлэн худалдааг цаашид нийслэлийн зургаан дүүрэгт есдүгээр сарын 10-ыг хүртэл үргэлжлэн зохион байгуулах юм байна.
Ингээд үндэсний үйлдвэрлэгчид юу үйлдвэрлэж байгааг сонирхуулъя.