МҮОХ-ноос өнөөдөр спортын салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүст шагнал гардууллаа. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “2015 он спортын салбарын хувьд амжилт арвинтай сайхан он жил болж өнгөрлөө. Оны төгсгөлд амжилт арвинтай хийсэн бүтээсэн зүйлээ дүгнэж спорт холбоодоос шагналд хүмүүсээ тодорхойлсныг бид бүхэн хэлэлцэж өнөөдөр шагналаа олгож байна” гэв.
МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан од” шагналыг дугуйн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Цолмон, Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очир нарт олгов.
Д.Цолмон "1973 оноос дугуйн спортоо хичээллэж 1975 онд 17 настай шигшээ багт орж 16 жил улс эх орныхоо өмнөөс тив, дэлхий,олимпийн тэмцээнд оролцсон. 1980 оны олимпод 23 насандаа дугуйн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж зургуулаа багийн болон бөөн гараанд уралдаж байлаа. Дугуйн спортын төлөө одоо ч гэсэн зүрх сэтгэл минь холбоотой яваа. Хүүхэд залуучуудад уриалахад эрүүл мэндээ бодож дугуйн спортоор хичээллээрэй гэж захимаар байна" гэв.
Д.Бат-Очир "Оны босгон дээр МҮОХ-ны дээд шагнал хүртсэндээ баяртай байна. Спортын анагаах ухааны хамт олон, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн хамт олондоо баярлалаа. 1973 оноос спортоор хичээллэж эхэлсэн. 1974 онд Москвагийн олимпийн мөнгөн медаль Ц.Дамдин гавьяаттай хамт нэг секцэнд орж байлаа. Энэ цагаас хойш спортын салбарт хувь нэмрээ оруулж явна. 1978 оноос хойш спортын анагаах ухааны салбарт ажиллаж тамирчдынхаа эрүүл мэнд, амжилтын төлөө хамт зүтгэж байна даа" хэмээн ярилаа.
МҮОХ-ны “Алтан-Очир” одонг чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчин Л.Энхбаяр хүртлээ. Тэрбээр "Маш их баяртай байна. Эрэгтэй чөлөөт бөхийн сүүлийн гурван жил гаргаж буй өндөр амжилтыг үнэлж энэ нэр хүндтэй шагналаа олгосон болов уу. Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нартаа баярлалаа. 2016 оны олимпод сүүлийн 36 жил тасраад буй медалийг эх орондоо авчрах зорилго тавин бэлтгэл сургуулилтаа базааж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
МҮОХ-ны Алтан медалиар Уянга, Хишигсайхан, Ч.Цогоо, “Алдар” одонгоор Хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр, марафонч У.Мөнх-Эрдэнэ, Эрдэнэбаатар нарыг шагнав.
МҮОХ-ны Алтан медаль одонгоор шагнуулсан Ч.Цогоо "Миний хувьд олимпийн хорооны том шагналыг хүртэж байгаадаа сэтгэл маш өндөр байна. Би армийн бэлтгэл офицер хүн. Холын зайн марафон гүйлтийн 42км, 50км, 75км-т гүйдэг. Хэт холын зайн марафон гүйлтийн холбооны хамт олон удирдлагадаа маш их баярлалаа. Энэ спорт бүх бие организмыг хөдөлгөөнд оруулдаг онцлогтой спорт учраас тууштай 19 жил хичээллэж байна" гэв.