Хүний нүдийг булааж сэтгэлийг сэргээдэг зүйлсийн нэг бол яах аргагүй цэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй.
Сайхан цэцэг харсан хүн уулга алдаж, түүнийг мэдрэх гэж өөрийн эрхгүй зөөлөн имэрч, үнэрлэж үздэг. Байгалийн гоо үзэсгэлэн болсон цэцэг гээч сайхан зүйлийг олноор нь тарьж бусдын мэлмийг баясгаж яваа Б.Уранчимэг бүсгүйг бид Хобби булангийнхаа энэ удаагийн дугаарт урьсан юм.
-Та өөрийгөө танилцуулаач.
-Миний нэр Уранчимэг. Хобби булангийн уншигчдын хувьд бол цэцэг сонирхогч жирийн нэгэн бөгөөд тарьсан цэцгүүдээсээ урам зориг, баяр баясгаланг мэдрэхийг эрмэлзэгч төдийгүй энэ бүхнээ бусадтай хуваалцахыг чармайгч юм даа.
-Та хэзээнээс цэцэг тарих сонирхолтой болсон бэ?
-Дунд сургуульд байхаасаа л ургамал судлалын хичээлд дурладаг хүүхэд байлаа. Цэцгийн цоморлиг, дэлбээ, дохиур гээд л ургамал судлалын хичээлийн Магсар багш маань ой тоонд хоногштол тайлбарладаг сан. Гэртээ харингуутаа өнөө сурсан зүйлсээ нэг нэгэнгүй өнгө будаг ялган зурж, цээжилнэ. Ургамал судлалын дараачийн хичээл хурдан болоосой гэж тэсэж ядна.
Мөн өтгөрүүлсэн сүүний лаазанд овьёос буюу хошуу будаа, наранцэцгийн үр суулгачихаад соёолонгуут нь учиргүй баярладагсан. Энэ бүхэн цэцэг тарих сонирхлыг өдөөж байж дээ. Гэсэн хэдий ч биологийн мэргэжил эзэмшээгүй нь тухайн үед хөгжим, гар бөмбөг, гадаад хэл гэхчлэн олон зүйлийг зэрэг сонирхдог байсантай холбоотой байх.
Үзэсгэлэнтэй цайвар ягаан дэлбээ тун аажмаар нээгдэхэд нь над шиг баяртай хүн энэ ертөнцөд байгаагүй байх гэж боддог юм
-Цэцэг тарихын ач холбогдол юу вэ?
-Цэцэг ургамал арчлах нь хүмүүний оюун бодлыг төвлөрүүлж, амар амгаланг буй болгон, сэтгэл санаанд тааламжтай эерэг нөлөө үзүүлнэ. Дотоод ертөнц дэх ариусал. Үүнийг би нэг ёсны бясалгал гэж боддог. Түүнчлэн орчны агаар дахь олон тооны хорт нэгдлүүдийг саармагжуулж устгана. Тоос шороог багасгана.
Мөн цэцэг ургамлын талаар гүн бат мэдлэгтэй бол тэр болгон эмийн сан явахгүйгээр өөрийгөө тодорхой хэмжээнд анагааж илааршуулж болно. Зөв зохицолтой сонголт хийж чадвал цэцэг ургамал айл гэр, албан байгууллагын дотоод засалд чухал үүрэгтэй.
-Та ямар төрлийн цэцэг түлхүү тарьдаг вэ?
-Анхлан гоё харагдсан цэцэг болгоноо тарьдаг байлаа. Ялангуяа ургуулахад хялбар бөгөөд сагсайж томордог цэцгүүдийг. Нэг л мэдэхэд жижиг өрөөнд хөл гишгэх зайгүй дүүрэн цэцэгтэй болчихсон. Хэдий хобби байлаа ч эмх замбараатай байх ёстой гэж бодоод цэцгүүдээ цөөлж эхэлсэн. Тиймээс багсайж ургадаггүй, түгээмэл биш экзотик маягийн цэцгүүдийг олж тарихыг хичээсэн дээ. Одоогоор 60-70 аад цэцэгтэй ч багахан зайд олон цэцгийг багтаах боломжтой болсон.

"ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, ЭСВЭЛ ХАНЬ ИЖИЛТЭЙ БОЛГОДОГ, ХӨРӨНГӨ МӨНГӨ ДАЛЛАДАГ, ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ АТАА ЖӨТӨӨГ НОМХРУУЛДАГ ЦЭЦЭГ ГЭЖ НЭГЭЭХЭН Ч ҮГҮЙ"
-Цэцэг хүний энергийг мэдэрдэг, тэр ч байтугай хүний үгийг сонсдог гэдэг юм билээ?
- Энэ их адармаатай зүйл. Ургамалд тархи байхгүйг бүгд мэднэ. Тийм болохоор сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжгүй. 1960 онд детектор ашигласан судалгааны дүнд хорвоо ертөнцийн бүхий л зүйл өөр хоорондоо шүтэлцээтэй бөгөөд сэтгэл хөдлөлтэй гэж мэдэгдсэн нь бий. Харин дараа дараачийн туршилтууд үүнийг эрс үгүйсгэсэн. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн мэргэжлийн судалгааны өгүүллүүдэд ургамал нь байгаль орчин цаг уурын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох болон давж туулах арга замыг хэлэлцэж, мэдээлэл дамжуулан өөр хоорондоо харилцдаг бүхэл бүтэн тогтолцоотой гэж бичсэнийг уншсан.
Мөн амьдрал дээр сонгодог хөгжим сонссон ургамлын өсөлт эрс нэмэгддэг гэлцдэг. Ялангуяа Моцарт, Бахын симфонийг. Миний хувьд гэвэл кийртан (нигүүлсэнгүй сайхан сэтгэл төрүүлэн, сэтгэлийн хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх магтуу дуулах) болон бясалгал байнга хийдэг өргөөнд тарьсан цэцэг гойд сайхан ургаж байсныг мэднэ.
Түүнчлэн цэцэг арчилдаг хүн өвдөхөд цэцэг дагаад гунддаг юм уу даа гэсэн бодол төрсөн нь нэг бус удаагийнх. Магадгүй арчилгаа дутагдсаных байж болно. Аль эсвэл энерги мэдэрсэн ч байж мэднэ. Яг таг тайлбарлахад ээдрээтэй.
-Сүүлийн үед цэцэг тарих хүмүүсийн тоо нэмэгджээ. Цэцэг тарихад юуг голчлон анхаарах хэрэгтэй байдаг юм бол?
-Интернетийн эрин тул хүн бүр дуртай сайтаасаа цэцгийн талаарх зөвлөгөөг ямар ч хэлээр уншчихаж болохоор болжээ. Бас ном гарын авлага худалдаанд зөндөө байна. Тиймээс зөвхөн өөрийн бодлоо хэлэхэд ямар нөхцөлд ямар цэцэг илүү сайн ургахыг эхлээд судал. Гоё сайхан харагдсан болгоныг авах гэсний хэрэггүй. Өрөө тасалгааныхаа онцлогт тохируул. Уг ургамлыг арчилж чадах эсэхээ бод. Зарим ургамлууд илүү нарийн арчилгаа шаарддаг. Тухайн цэцэг ургамлынхаа талаар материал уншиж судал. Гэртээ бага насны хүүхэд, тэжээвэр амьтантай бол ямар ургамлууд тохирохгүйг бодолц. Олонх ургамлын шүүс хортой байдаг тул санаандгүй навч, ишийг амандаа хийчих вий.
Ургамлын харшилтай хүн ойр тойронд байгаа эсэхийг анхаар. Хүмүүсийн мэдрэг байдлаас шалтгаалаад тасалгааны ургамлууд нь тоосонцроос үүдсэн хамрын харшил, багтраа зэргийг сэдрээх нь бий. Тасалгааны ургамлын харшил жилийн турш үргэлжилж болно. Ер нь бол зуны сүүлчээр бүр ч идэвхжинэ. Мөн өвлийн цагт хаалга цонх ихэвчлэн хаалттай үед ч идэвхтэй байна. Миний ажигласнаар хурц үнэртэй ургамлууд ч харшлыг сэдрээдэг. Худалдаж борлуулах зорилгогүй бол хэт олон цэцэг тарих хэрэггүй. Зөвхөн өөрөө ургуулъя гэж бодож байгаа бол багсайтал цэцэглэснийг бүү ав. Үндэс сайтай, зөв ургалттай жижиг үрсэлгээ хай.
-Ямар нэгэн зүйлд ээлтэй цэцэг гэж байдаг. Жишээ нь зузаахай цэцгийг хүүхдэд ээлтэй цэцэг гэдэг. Энэ нь хэр үнэний ортой байдаг юм бол?
-Эсэргүү юм хэлэхээс. Хүүхдэд ээлтэй, эсвэл хань ижилтэй болгодог, хөрөнгө мөнгө далладаг, хэрүүл тэмцэл атаа жөтөөг номхруулдаг цэцэг гэж нэгээхэн ч үгүй. Хийсвэр ойлголт. Энэ бүхнийг хүмүүс бид өөрсдөө бодож олдог. Гэсэн хэдий ч ямар нэг бэлгэдэлд итгэх эсэх нь тухайн хүний хүсэл тул итгэж байгаа хүнийг буруутгадаггүй. Хүний итгэл үнэмшлийг эрс тэс үгүйсгэх хялбар бус.

"ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ ТҮҮНЭЭСЭЭ БАЯР БАЯСГАЛАН МЭДРЭХ НЬ ЯАХ АРГАГҮЙ АЗ ЖАРГАЛ МӨН"
-Амьд зүйлийг арчлан тордож тэжээн тэтгэж байгаа гэдэг утгаараа цэцэг тарих нь нэг бодлын бас буян байхдаа?
-Буян гэдгийг сайн үйл бүтээх гэдгээр ойлговол яах аргагүй тийм. Учир нь миний тарьсан өнгөлөг цэцгүүдийг харсан хүмүүний нүд сэтгэл баясна. Түүнд сайхан мэдрэмж төрснөөр бусдыг ч мөн адил баярлуулахыг хүсэх нь лавтай. Өнгө алаглан буй цэцгийн дэлбээг өхөөрдөн илбэх энхрий үрсээ хараад эцэг эх нь тэдэнд хэрхэн арчлахыг заадаггүй юм аа гэхэд хайрлаж хамгаалахыг захина. Байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах ойлголтын эх үүсвэр тавигдаж байгаа юм.
-Манайд цэцэг тарьдаг эрчүүд байдаг болов уу?
-Маш олон. Дээхнэ үед цэцэг тарих нь тэтгэвэртээ суусан эмээ нарын ажил гэх ойлголт нийтийн дунд байсан учраас цэцэг тарьдаг тухайгаа тэр бүр бусдад мэдэгдэхийг хүсдэггүй байсан байх. Харин одоо бол огт өөр. Энэ хобби нас, хүйс, мэргэжил боловсрол харгалздаггүй.
Дуртай зүйлээ хийж түүнээсээ баяр баясгалан мэдрэх нь яах аргагүй аз жаргал мөн. Цэцэг тарих бол дуртай зүйлсийн минь нэг
-Цэцэг тарих бас их авьяас шаарддаг байх тийм үү? Энэ талаар огт мэдлэггүй хүн бол тэднийг услаад л болоо гэж бодох байх. Нар салхи, ус чийгшлийг нь тааруулна гээд л их мэдрэмж шаарддаг юм шиг санагддаг.
-Авьяас чадвар үүнд хамаагүй л дээ. Хамгийн чухал нь тухайн хүний чин сэтгэл, хөдөлмөрч зан чанар, сурах мэдэх хүсэл эрмэлзэл байхад л болоод явчихна. Мэдэхгүй байна гэдэг нь дутагдал биш. Мэдэхийг хүсэхгүй байвал байдал бишдээд ирнэ.
Тарьж байгаа ургамал нь ямар орчин нөхцөл, арчилгаа шаарддагийг судлах хэрэгтэй. Гэхдээ шууд бүхнийг мэдэгч чадагч болчихгүй л дээ. Ургуулж, үхүүлж янз бүрээр үзэж тарсаар байгаад л туршлага хуримтлуулна даа.
-Танд цэцэгтэй холбоотой, гайхалтай дурсамж, үйл явдал тохиолдож байсан уу?
-2008 оны намар бил үү дээ, Энэтхэгийн Бодгаяа орох замд нууранд ургаж буй бадамлянхуа цэцгийг хараад өөрийн эрхгүй дуу алдан биширсэн юм байна. Урьд өмнө нь зөвхөн таримал лянхуа харж байсан хэрэг шүү дээ. Тэр цагаас хойш бадамлянхуа цэцгэнд дурласан.
Бадамлянхуа цэцэг шаварт үндэслэж, усанд урган, агаараас шим авч, нарны галаар тэтгэгдэн хүчирхэгжинэ. Цөөрмийн ёроолд урган төлжихүйд буртаг үл тогтон, усан мандалд ногоон навчис нь хөвөн, үзэмжит цэцэг нь дэлбээлэх тул Бурхны шашинтнууд бие хэл сэтгэлийн ариусал нэгэн биед цогцлохтой зүйрлэнэ. Тансаг үнэрт үзэсгэлэнт цэцэг хатаж гундах нь цаг дор эрхшээх амьдрал төгс бусыг харуулж буй хэрэг гэж ирээд л бичиж байсан юм байна. Бас болоогүй ээ, үрийг нь олж ирээд тарих гэж үзсэн. Соёолохдоо маш амархан. Харин цаашдын арчилгаа ярвигтай. Ногоон замаг тогтчихоод байсан. Миний тарих ургамал биш юм байна гэж ойлгоод дахиж тариагүй.
-Та “Увдист цэцэгсийн ертөнц” фэйсбүүк группыг мөн ажиллуулдаг байх аа?
-Цэцэг сонирхогчийн хувиар бусдаас сурч мэдэх, бусадтай санаа оноогоо хуваалцах арга бол цахим ертөнц юм гэдгийг ухаараад 2008 онд Банжиг сайтад Намара бүсгүйтэй хамтран “Увдист цэцэгс бүжих ертөнц” нэртэй блог хөтөлж эхлэв. Блогоор орж гарч сэтгэгдлээ хуваалцах зочид олонтой. Тэдэндээ,
Ундаргаас тэмүүлэх урсгалын уулзвар голомт
Уулс, үүлс, ургамал цэцэг, уран байгаль шүтэн барилдах
Уудам цахим орон зайн баян бүрд
Увдист цэцэгс бүжих ертөнцөд таалан саатахтун гэж ирээд л бөөн уянгын халил зориулна. Хожим нь бизнетворк сайт руу шилжээд бүлгийн зохион байгуулалтад орж, туршлагаа хуваалцдаг олон гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн. Яваандаа фейсбүүк рүү ч нүүлээ. Фейсбүүк дэх бүлэг 21 мянга гаруй гишүүнтэй болоод байна. Зохион байгуулалт улам бүр нарийсаж, ТББ болон клубтэй ч боллоо.
Манайхан Гачуурт дахь хүүхэд асрах “Бадамлянхуа” төв болон хамтран ажилладаг Монгол цэргийн музейд олон тооны мод бут, цэцэг тарьсан. Нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа тэр дундаа сургуулийн хүүхдүүдэд цэцэг мод тарихыг зааж өгөх, сайн дураар мод тарих зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гишүүд маань идэвхтэй оролцож, зарим нь үйл ажиллагааг ивээн тэтгэх нь ч бий. Мөн цэцгийн үзэсгэлэн худалдааг энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нь цэцэг тарьдаг сонирхолтой хүмүүсийг хооронд нь холбож өгөх, олон цэцэг тарьдаг хүмүүст цэцгээ борлуулахад нь туслах давуу тал болдог юм. Бидэнд хойшид төлөвлөсөн ажил зөндөө бий.
-Цэцгээ өглөө нь дэлбээлчихсэн байхыг нь харах гэж зарим нь “шөнө ч нойр хүрсэнгүй” гэх юм билээ?
-Тийм явдал ч тохиолдоно шүү. Кактус цэцэглэдэг, гэхдээ би яагаад ч цэцэглүүлж чадахгүй байх гэсэн бодолтой байсан миний ургуулж буй өргөстэй бөндгөрөөс нэг их үсэрхэг хар бараан бундуй гарчихдаг байгаа. Өглөө болгон өнөөхөө очиж шалгана. Хэвээрээ л байна. Тэгсээр өнөөх гайхал бундуй нь сунасаар хэлбэр дүрс нь өөрчлөгдөж эхэлдэг байгаа. Бүр идэвхтэй шалгаж эхэллээ. Тэгтэл нэг орой дэлбээгээ нээх нь ээ, хариугүй. Тэгэнгүүт нь дэргэд нь сахиад суучихлаа. Цаг яваад л байлаа. Нэг мэдсэн шөнийн 12 цаг өнгөрч байна. Би ч кактусаа ширтсээр.
Үзэсгэлэнтэй цайвар ягаан дэлбээ тун аажмаар нээгдэхэд нь над шиг баяртай хүн энэ ертөнцөд байгаагүй байх гэж боддог юм. Хөгжилтэй. Өглөө нь эртээ босоод гүйж хүрэхэд хараад ханашгүй томоо гэгчийн гоёмсог цагаан цэцэг намайг тосон инээмсэглэх мэт санагдаж байсан юм даг. Кактус цэцэглэхээр өрөөгөөр дүүрэн анхилам үнэртэй болчихдог нь хачин сайхан.

-Цэцэггүйгээр энэ орчлон ертөнцийг төсөөлбөл яах вэ?
-Өнгөгүй солонгыг төсөөл дөө.
-Цэцэг таны хувьд аз жаргалын тань нэг хэсэг гэж ойлгож болох уу?
-Дуртай зүйлээ хийж түүнээсээ баяр баясгалан мэдрэх нь яах аргагүй аз жаргал мөн. Цэцэг тарих бол дуртай зүйлсийн минь нэг.
-Хүүхдүүд тань мөн цэцэг сонирхдог уу. Энэ гоё хоббигоо хүүхдүүддээ өвлөж үлдээх бодолтой байгаа юу?
-Миний хүү цэцэг ургуулах дуртай. Түүнд хэд хэдэн цэцэг бий л дээ. Заримдаа инээдтэй юм ярина. Ээж ээ, танд хэрэггүй цэцэг байвал надад өгчих гэдэг юм.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Ажил үйлс нь үргэлж бүтэмжтэй байг.