Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас энэ жил газар тариалангийн салбар ургацынхаа тодорхой хэсгийг алдах эрсдэл нүүрлээд байна.
Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоонд багтах 40 орчим аж ахуйн нэгж, компани энэ онд улсын хэмжээнд нийт 55 мянга гаруй га талбайд тариалалт хийжээ. Энэ талбайн 72 хувьд нь ургац алдах нь тодорхой болсноос гадна үлдэж байгаа хэсгээс өнгөрсөн онтой харьцуулахад 2-5 дахин бага ургац авах төлөвтэй байгаа гэж мэдээллээ.
Иймээс тус холбооны зүгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний хороо”-г байгуулсан байна. Энэхүү хороогоор дамжуулан тариаланчдын хохирлын хэмжээг тогтоох, цаашид үүсч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахаар болжээ.
Энэ оны ургацын баланс энэ долоо хоногт гарах товтой байгаа юм. Урьдчилсан тооцоогоор газар тариалангийн нийт нутгийн 60-65 хувиас энэ жил ургац хураах төлөвтэй байгаа гэж ХХААЯ-аас мэдээлжээ. Энэ нь ойролцоогоор 280 мянган тонн орчим буудай хураан авч магадгүй гэсэн үг юм.