gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” миний нүдээр...

Боловсрол
2016-01-15
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2016-01-15
“ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” миний нүдээр...

Цэцэрлэгийн багш нар өөрсдийн ёс зүй, хүүхдийн эрхийн талаар эссе бичин өрсөлдсөн юм. Энэхүү уралдаанд түрүүлсэн эссег та бүхэнд хүргэж байна.

“ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” миний нүдээр...

Энэ дэлхийн хүн бүхэнд би

Энэ дэлхийн хүн бүхэнд би
Гинжлүүлсэн юм шиг амьдрах хүүхдийн гуниг бухимдлыг чанга дуугаар хашгирч хэлэхийг хүсч байна
Энэ дэлхийн хүн бүхэнд би
Гэнэн томоогүй насандаа хүчирхийлэгдсэн охины өвчин шаналалыг чанга дуугаар хашгирч хэлэхийг хүсч байна
Энэ дэлхийн хүн бүхэнд би
Гэрэлт орчлонд эцэг эхдээ хаягдсан хүүхдийн үгээр илэрхийлэхийн аргагүй цөхрөл, гутарлыг чанга дуугаар хашгирч хэлэхийг хүсч байна
Энэ дэлхийн хүн бүхэнд би
Ганцхан олдох хүүхэд насандаа хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зүрхэнд нуугдах гунигт айдсыг чанга дуугаар хашгирч хэлэхийг хүсч байна
Энэ дэлхийн хүн бүхэнд би
Энэ бүхнийг чангаас чанга тодоос тод хэлэхийг хүсч байна
Харин хэн надтай хамт үүнийг хэлэх вэ?  

“Хүүхдийн эв санааны концерт” байгууллагын 13 настай охин Мишель Бедулли
    
Мишель Бедулли охины энэ дэлхийн хүн бүхэнд хандаж хэлэхийг хүссэн чин сэтгэлийн үг, түүний дуу хоолой өнөөдөр хүүхэд нэг бүрийн эрхийн асуудлыг чухлаар хөндөх цаг ирснийг бидэнд гэрчилж байна. Тэр инээд хөөр цалгисан гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аав ээжийн хайр халамж, хүүхэд насны гэнэн томоогүй сониучхан ертөнцийг мэдэрсэн болов уу?
Яагаад? Бид хүүхэд бүрийн төлөө юу хийж чадах вэ?
Сургуулийн өмнөх боловсролын салбарын үйлчилгээг түгээж буй эгэл жирийн багшийн зүгээс энэхүү эссэг бичих хэд хэдэн үндэслэл байна гэж үзлээ. Тухайлбал:

  • Цэцэрлэг нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, ёс суртахуунд асар их нөлөө үзүүлдэг хоёрдогч чухал орчин гэдгийг та бид бүгдээрээ мэддэг. Энэ салбарт ажиллаж буй багш нар сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, багшийн эрх үүрэг, багшийн ёс зүйн дүрэм зэрэг эрх зүйн актуудыг мэддэг, судалдаг хэдий ч яагаад бага насны хүүхэд сургалтын орчинд хүчирхийлэлд өртсөөр байна вэ?
  • Яагаад сүүлийн үед та бид өдөр тутам хүүхдийн эрх ноцтой зөрчсөн, сэтгэл эмзэглүүлэм мэдээллийг сонссоор байна вэ?
  • БСШУЯ, МУБИС, ХЭҮК, НҮБ-ын хүүхдийн сангаас цэцэрлэгийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан, түүнд нөлөөлөгч хүчин зүйл, нөхцөл хэлбэр, хүчирхийлэлд өртөгчдийн нийтлэг дүр төрх, хүүхэд насанд хүрэгчдийн хүчирхийллийн талаарх ойлголт, хандлагыг тодруулах, мөн хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах арга замуудыг тодорхойлох зорилгоор 2007 онд хийгдсэн судалгааны дүнгээс харахад ахлах бүлгийн хүүхдүүдийн 80% нь цэцэрлэгийн орчинд ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг гэж хариулжээ...

Дээрх нь хүмүүжлийн эерэг арга манай боловсролын тогтолцоонд хэрхэн хэрэгжиж байгааг харуулж байна. Энэ “хүмүүжлийн эерэг арга” мөн гэж үү?

Өөрөөр хэлбэл Монгол улсын ирээдүй хойч, тогтвортой хөгжлийн баталгаа болсон бяцхан үрс маань хамгаалагдаж чадахгүй байсаар байна...манай орны хувьд боловсролын байгууллага дахь хүүхдийн эрхийн тухай асуудал анхаарал татсаар байна.

Энэ бүхний эцэст бид яах ёстой вэ?

Цэцэрлэгийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулж, хүмүүншүүлэн сургахын тулд багш нарын ойлголт хандлагыг өөрчилж, хүүхдийн эрхэд суурилан гарч ирсэн “хүмүүжлийн эерэг арга”-ын зарчим, үзэл санааг ор нэр төдий бус, жинхэнэ мөн чанараар нь хэрэгжүүлж, хэвших хэрэгцээ урган гарч байна. Үүний тулд бид:

  • Хүүхдийг зодохгүй л бол сурахгүй, хатуу аргаар хүүхдийг сургах ёстой гэсэн үзлийг халах
  • Багш сурган хүмүүжүүлэгчдийн хүүхдийг сурган хүмүүжүүлэх шинэ арга барилын талаар мэдлэггүй, хялбар арга барил хэрэглэх гэсэн багш төвт сургалтын хуучинсаг, уламжлалт арга барил, сэтгэлгээг өөрчлөх
  • Цэцэрлэг, багшийн ажлыг үнэлэх тогтолцоог олон улсын түвшинд хүргэх, боловсронгуй болгох
  • Өглөө бүр хүүхэд хүлээн авахаас оройн таралт хүртэл сурган хүмүүжүүлэх ажлаа чин сэтгэлээсээ, баяр баясгалантай хийдэг сэтгэл зүйн хувьд тайван, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх
  • Сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй багш нарт чиглэсэн ажлын байрны сэтгэл ханамжийн судалгааг тогтмол хийж, үнэлж дүгнэдэг, судалгааны мөрөөр нөлөөллийн ажил зохион байгуулдаг байх
  • Энэ салбарт ажиллах итгэл үнэмшилтэй, хүүхдийг чин сэтгэлээсээ хайрладаг, мэргэжилдээ дуртай, өглөө бүр ажилдаа ирэхдээ хүүхэд бүрээсээ ямар нэг амжилт хүлээж бодож ирдэг эерэг сэтгэлгээтэй, сурган хүмүүжүүлэх ажилдаа дур сонирхолтой багш хэрэгцээтэй байна.

Багш нарт зарим хүүхэдтэй яаж ажиллахаа мэдэхгүй бухимдаж, бачимдах үе тохиодог. Арга мухардан, сэтгэлээр унаж, бэрхшээлд шантрах үе гардаг. Зарим тохиолдолд багшийн хувийн стрессээс болж, хүүхдийн эрхэд халдах нөхцөл бий болдог учир бид хүүхэд бүрийг хүндэтгэн, хүлээн зөвшөөрч, амжилттай сураралцах, төлөвших таатай, үр нөлөө сайтай орчин бүрдүүлж, арга зүйгээ өөрчлөх шаардлагатай байна.
Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдэд өөртөө итгэх итгэл төрүүлж, насан туршид үл унтрах сурах, хөгжих сэдэл тэмүүллийг бадрааж өгдөг.
Үүний тулд сурган хүмүүжүүлэх ухаан болон хүүхдийн эрхийн зарчмуудад суурилсан “хүмүүжлийн эерэг арга”-ыг өнөөгийн сургалтандаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. “Хүмүүжлийн эерэг арга” нь

  • Хүчирхийллээс ангид
  • Шийтгэл бус шийдэлд тулгуурласан
  • Хүмүүнлэг
  • Хүүхдийн хөгжлийн зарчимд тулгуурладаг

Хамгийн чухал гэж үзэх дээрх асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулан, урьдчилан сэргийлж, улмаар хүүхдийн хөгжлийн төлөө бодит алхам хийж хүүхэд бүрийг хамгаалж чадна.
Хүүхэд хамгааллын асуудалд төрийн ба төрийн бус байгууллага, насанд хүрсэн иргэн бүр  үүрэг хүлээж, нэг ойлголт, нэгдмэл санаатай ажиллан, хүүхдийн эрх хамгаалалд хамтын хариуцлага хүлээх нийгмийн хэрэгцээ тулгараад байна.
Хүүхдийн нэр төр, эрхэмсэг оршихуйг хүндэлсэн арга хэлбэрээр сурч, хөгжих, хүмүүжих тэдний зөв хүн болон төлөвших явцад “хүмүүжлийн эерэг арга” барилын хүлээх үүргийг багш, иргэн бүр ухамсарлаж, түүнийг бодлогын түвшинд хэрхэн, яаж хэрэглэх талаар арга зүйн зөвлөгөө  мэдээллийг өгч, практикт үр дүнтэй, системтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Эцэст нь багш бүр хүүхдэд ээлтэй арга зүйд суралцаж, хүүхэд нэг бүрийн эрхийг дээдлэн ажиллах эх үндэс бүрдэж эхэлнэ.

Хүмүүжлийн эерэг арга  хүүхдийн эрхийг тууштай хүндэтгэхээс эхэлнэ.
Хүүхэд бүрийн төлөө - хүнлэг ёсыг эрхэмлье.

Дорнод аймаг Хэрлэн сум Улсын тэргүүний I цэцэрлэг
Дунд бүлгийн багш Б.Бадамцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан