Германы автомашин үйлдвэрлэгч Daimler Хятадын BAIC Motor корпорацитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр автомашины салбарын анхдагчдын нэг Daimler БНХАУ-ын цахилгаан автомашины салбарт 735 сая ам. долларын хөрөнгө оруулах юм.
Жишээлбэл энэ хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг нь “Бээжин Бенз Автомашин компани”-тай хамтран барих зай хураагуурын үйлдвэрт зориулагдах аж. Хятадын хуулийн дагуу гаднын автомашин үйлдвэрлэгчдийн автомашинд ноогдуулах татвар өндөр байдаг бөгөөд автомашин үйлдвэрлэгчид Хятадын компанитай хамтран, дундад улсад үйлдвэрээ барьснаар, татвараас чөлөөлөгддөг.
Daimler-ын удирдах зөвлөлийн гишүүн Хюбертус Троска “2025 он гэхэд Хятад улс цахилгаан хөдөлгүүртэй Mercedes-Benz-ын томоохон худалдан авагч болно” гэжээ.
Хоёр компанийн тайлбарласнаар 2020 он гэхэд 735 сая ам. долларын хөрөнгө оруулалтыг бүрэн дуусгах аж.
Эх сурвалж: Engadget